Сүүлийн өдрүүдэд Монголын хөрөнгийн биржээр зэсийн баяжмалын арилжааны идэвхжил нэмэгдэж, 40,000 болон 80,000 тонн зэсийн баяжмалын форвард хэлцлүүд зарлагдлаа.
Харин өчигдөр, буюу 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15:00 цагийн арилжаагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 44%-иас багагүй молибдений агуулгатай 520 тонн баяжмал амжилттай арилжаалагдав. Дуудах үе нийт 23 минут үргэлжилсэн бөгөөд үр дүнд нь тонн тутмын үнэ 28,267.07 ам.доллараас 33,567.07 ам.доллар хүртэл, өөрөөр хэлбэл 18.75%-иар өсөж хаагдлаа.
Ийнхүү уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа нь ил тод үнэ тогтолт, өрсөлдөөнт орчин бүрдүүлж, зах зээлийн бодит үнэлгээг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсээр байна."




















































