
Нийслэлд цас орж эхэлсэнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан нийт 9 байгууллагын 186 ажилтан, механизм, хогны машин, шүүрдэгч нуухны машин, давс бодис цацагч, тоног төхөөрөмжтэйгөөр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэрлэн ажиллаж байна.
Одоогоор дүүргийн төв болон туслах зам, гэр хорооллын өндөрлөг хэсэг гээд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41 тонн давс, 2 тонн бодис цацсан бол 101.4 тн хар цасыг 22 удаагийн рейсээр ачиж тээвэрлээд байна.





























































