Цас орсны улмаас автозамд халтиргаа, гулгаа үүсэж зарим чиглэлийн нийтийн тээврийн автобусыг богино эргүүлж байна.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн "Алтан овоо"-ны замд гулгаа үүссэнтэйгээр Ч:62 “Алтан овоо 48-р гудамж-10-р хороолол”, Ч:57Б “Алтан овоо 48-р гудамж-МУИС” чиглэлийн автобусыг зохицуулалтаар "Толгойт Шөнийн дэлгүүр" зогсоолоос богино эргүүлж байна.
Баянзүрх дүүргийн Налайх тэрэлжийн замд цас орсны улмаас гулгаа үүсэж, цааш явах боломжгүй байгаа тул зохицуулалтаар Х:4 “10 шар байр-Шилжрээ” чиглэлийн автобусыг Мэлхий хадаар богино эргүүлж байна.




























































