Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-19
0
ЖИРГЭХ

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн албан ажлаа өгөх хүсэлтийг хэлэлцэв. Энэ үеэр түүний хэлсэн үгийг хүргэж байна. 


Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм хүндэт Монгол төрийн түшээд ээ!

          Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөрсонгогдсон цагаас хойшҮндсэн хуулиар олгогдсон эрх, үүргийг сахин биелүүлж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, өнө эртний түүхт Монгол төрийн эрхэмсэг оршихуй, энх тайванч гадаад бодлогыг дэлхий дахинд сурталчлан таниулахыг зорьж ажиллалаа.

          Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч бөгөөд Монгол Улсыг олон улсад бүрэн эрхтэй төлөөлдөг нэн хариуцлагатай албан тушаалтан билээ.

          Төрийн тэргүүний нэр төрбол бүрэн эрхт тусгаар улсын нэр хүнд, Монгол төрийн дархлаа, манай ард түмний эв нэгдэлтэй салшгүй холбоотойэрхэм зүйлбайдаг.

          Тиймээс төр, ард түмнийг хагалган бутаргаж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулах гэсэн улс төр, бизнесийнгэмт бүлэглэлийн гүжир гүтгэлэг, гэмт үйлдлийгтаслан зогсоож, Монгол төрийн дархлааг хамгаалахын тулд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм хүндтэй албан тушаалаас өөрийн хүсэлтээр ийнхүү чөлөөлөгдөжбайна.

Манай ард түмэнтөрт ёсоо хүндэтгэн дээдэлж, “Төрийн минь сүлд өршөө” хэмээн төрийн сүлдэндээсүслэн залбирч, амь нас, ажил үйлсээ даатган сүүнийхээ дээжийг өргөдөг түүхэн сайхан уламжлалтай билээ.

Худал хуурмаг, гүжир гүтгэлэг хэт даамжирвалтөрд итгэх түмэн олны итгэл суларч, гадаад ертөнцөд Монгол Улсын нэр хүндсэвтэхаюултай.

Тиймээс улс төрийн тохиролцоо хийж, хуулийн хариуцлага, ял шийтгэлээсзугтах гэсэн атгаг санаа, улс төрийн ашиг хонжоо олох гэсэн бузар санаархалдминий биецэг тавихаар энэхүү эрс шийдвэрийг гаргаж байна.

Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй.

Гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдэд ял завшуулж болохгүй.

Төрийн түшээ хүний хамгийн том дархлаа бол ард түмнийхээ өмнө нүүр бардам зогсож чадах, үнэн мөнөө дэнслүүлж чадах эр зориг байх учиртай.

Энэхүү шийдвэр цаашид Монголын улс төрд ёс суртахууны жишиг болж, залуу үе, төрийн түшээдэд ёс зүйн манлайлал үзүүлж чадна гэдэгтби итгэж  байна.

            Эрхэм нөхөд өө,

Дэлхий дахины дэг журам өөрчлөгдөж, олон улсын харилцааны систем шинэ сорилтуудтай тулгарч, худалдаа, эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүд гарч буй энэ цаг үед Монголчууд бид дотооддоо үндэсний эв нэгдлээ улам бататган, эдийн засгийн аюулгүй байдлаа хангаж, гадаад ертөнцөд улс орныхоо нэр хүндийг өргөж, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх явдал нэн чухал юм.

Их гүрнүүдийн өрсөлдөөн ширүүсч, улс орнуудын харилцан итгэлцэл суларч буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад бодлогын бие даасан, тэнцвэртэй байдлыг хадгалж, идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлэн, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа.

Өнгөрсөн хугацаанд мөнхийн хөрш ОХУ, БНХАУ-тай тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа улам бүрөргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ гуравдагч хөрш улс орнуудтай харилцааны түвшингээ шат ахиулан, Япон Улстай “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”, Франц, Солонгос, Герман, Казахстан, Турк, Итали улстай “Стратегийн түншлэл”, Вьетнам, Лаос, Чех, Польш, Узбекистан, Киргиз улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоож,Төв Азийн орнуудтай харилцаагаа шинэ шатанд гаргаж, бүс нутгийн худалдаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг эрчимжүүллээ.

Мөн энэ хугацаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЮНЕСКО-н дарга, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дарга, Япон, Бутаны эзэн хаад, ОХУ-ын Ерөнхийлөгч,Ромын пап, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга зэрэг дэлхийн 23 улсын Төрийн тэргүүн, эрхэм дээд зочид манай улсад Төрийн айлчлал хийлээ.

Миний бие Монгол Улсыгхандив, тусламж гуйдаг биш харин харилцан ашигтай хамтын ажиллагааг санал болгодог, гуйж очдог биш уригдаж айлчилдаг улс болгохыг зорьж ажиллалаа. Энэ бол “дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” таниулах Төрийн тэргүүний бодлого байсан юм. Энэ хугацаандманай улс НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоож дууслаа.

Гадаад харилцааны салбарын ололт амжилт, түүхэн үйл хэргийг хамтран бүтээлцсэн эрхэм хүндэт дипломатууд, төрийн албан хаагчиддаа баярлалаа. Улс эх орныхоо хөгжил дэвшил, эдийн засгийн тусгаар тогтнолд нэн чухал ач холбогдолтой стратегийн олон бүтээн байгуулалтыгминий бие Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа эхлүүлж, бас ашиглалтад оруулсан.

Тухайлбал, стратегийн ач холбогдол бүхий таван чиглэлийннийт 1000 гаруй км урт төмөр зам, Чингис хаан олон улсын нисэх буудал, Шинэтөв цэвэрлэх байгууламж, Чингис хаан үндэсний музей, Үндэсний төв номын сан, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Дарханы зам, Хөшигийн хөндийн хурдны зам, Налайхын зам, Яармаг, Сонсголон, Олимпын гүүр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв, Улсын хоёрдугаар эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Эх эмэгтэйчүүдийн үндэсний хоёрдугаар төв зэрэг  томоохон бүтээн байгуулалтуудыг дуусгаж,ашиглалтад оруулсан.

           Түүнчлэн Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Солонго 1, 2 дугаар хороолол, Байгалийн шинжлэх ухааны музей,Монголын археологи, угсаатны зүйн музей, Боомтуудын шинэчлэл, Ерөнхийлөгчийн нэрэмжит спорт цогцолбор, хүүхдийн “Мазаалай” спорт цогцолбор зэрэг бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

               Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм нөхөд өө,

Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх учиртай. Өнгөрсөн хугацаанд хулгайд алдагдсан байгалийн баялаг, үйлдвэр, аж ахуйн газруудаа төр, ард түмэндээ эргүүлэн авчрахын тулдминий биеБаялагтаа эзэн Монголын төлөөтууштай тэмцэж ирлээ.

Үүний үр дүнд хууль бусаар бусдад алдагдсан “Эрдэнэт үйлдвэр”, “МонРосЦветмет”, “Бор-Өндөр”,“Багануурын уурхай”, “Асгат”, “Салхит”-ын мөнгөний ордууд, “Тост, Тосон Бумбын орд”, “Гутайн даваа”, “Хармагтайн орд”, “Ноён Уул” зэрэг орд газруудаа төр, ард түмнийхээ мэдэлд эргүүлэнавч, хууль бусаар олгогдсон 938 лицензийг цуцлан, 33 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан билээ.

Ингэснээр “Үндэсний баялгийн сан” бий болох эх үндэс тавигдан,байгалийн баялгийнхаа үр өгөөжийг ард иргэд хүртэх эрх зүйн орчин бүрдэж, улмаар олон жил хүлээсэн Оюу толгойн ноогдол ашгийг иргэн бүр тэгш хүртэх боломж бий болоод байна.

/ Тухайлбал, цар тахлын хүнд үед 20 мянга байсан хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан,цахилгаан, ус, уур, хэрэглээний төлбөрийг 1 жил 6 сарын хугацаанд Эрдэнэт үйлдвэр бүрэн хариуцаж, ахмадын тэтгэврийн зээлийг тэглэсэн зэрэг нийгмийн хамгааллын томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. /

Энэ дашрамд хэлэхэд, ард түмний баялаг болсон Оюу толгойн анхны ноогдол ашгийг иргэн бүрийнхээ дансанд ижил тэгш хүртээж, баялагтаа эзэн байх Төрийн тэргүүнийбайр суурийг УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэнд дахин сануулж байна.

                Эрхэм хүндэт ард иргэд, төрийн түшээд ээ, 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, үндэсний хөдөлгөөнүүдийг дэмжин баталж, хамтран хэрэгжүүлсэн УИХ, Засгийн газрын гишүүд, гар бие оролцож бодит үр дүн гаргасан баялаг бүтээгч, иргэд Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн улс орон даяар амжилттай хэрэгжиж, өнөөдрийн байдлаар 150 гаруй сая мод тарьж, ургуулж, хортон шавжтай тэмцсэний үр дүнд тэрбум гаруй модыг устаж үгүй болохоос авран хамгаалж чадлаа.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, үндэсний үйлдвэрлэгчид 1000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг эх орондоо шинээр үйлдвэрлэж, дотоод болон гадаад зах зээлд гаргаж чадлаа.

            “Цагаан алт” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, самнасан ноолуурын экспорт анх удаа 5 дахин өсөж, 330 сая ам.долларт хүрлээ.

“Цэнхэр алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл нуурыг хамгаалж,Ганга, Өгий нуурыг ширгэж устахаас сэргийлж, Хэлтгий цагаан нуурыг дахин сэргээгээд байна.

Мөн хүүхэд, залуусынхаа боловсролд оруулсан хөрөнгө оруулалт бол улс орны маань хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болно гэдэгт би итгэдэг.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийг хэрэгжүүлснээрэх орныхоо өнцөг булан бүрээсшалгарсан шилдэг 1700 гаруй оюутандэлхийн 21 улсад боловсрол, мэргэжил эзэмшиж байгаа бөгөөдэхний 150 оюутан сургуулиа төгсөж ирээд нутаг орондоо ажиллаж байна.

Энэ бол улс орны хөгжил дэвшил, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно. Төрийн тэргүүний санаачилсан эдгээр төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд зүрх сэтгэл, хичээл зүтгэлээ зориулан дэмжинхамтран ажилласан ард иргэд, албан байгууллага, төрийн албан хаагч, баялаг бүтээгч, эрдэмтэн судлаач, багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхэндээ онцгойлон баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Аливаа үндэстэн оюунаар тунгаах ном судар, мэлмийгээр тольдох бахархалт өв, сэтгэлдээ тээх нийтлэг үнэт зүйлтэй байх нь нэгдмэл цул байхын үндэс суурь болдог.

Тийм ч учраас өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяаг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх, Эзэн Чингис хааны Шүтээн хөргийг аймаг бүр бүтээн байгуулах тухай зарлигийг тус тус гаргасан бөгөөд Их хааныхаа музейг байгуулж, үеийн үед шүтэн дээдлэх Их Эзэн Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг урлан бүтээж, “Чингис хаан” үндэсний музейд ёслол төгөлдөр хүндэтгэн залж, монгол түмнийхээ их шүтээн болгосон билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч өглөө босохдоо санаж, орой унтахдаа боддог гурван чухал үнэт зүйл байдаг.

Энэ бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, манай ард түмний эв нэгдэл юм.

Эрхэм төрийн түшээд Та бүхэн ч бас төрийн үйл хэргийг шийдэхдээ энэхүү гурван үнэт зүйлийг цаг ямагт санаж, эрхэмлэн дээдэлж, чандлан баримталж, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж яваарай.

Мөн Монголын ард түмний түүхэн сонголт, Үндсэн хуулиар баталгаажуулсан ардчилсан төр засаг, парламент ёсоо улам бэхжүүлэх нь төр засаг, улс төрийн нам, эвслийн эрхэм үүрэг, манай ард түмний үнэт зүйл байх учиртай.

          Монгол төрийн эрхэм түшээд Та бүхэн улс, үндэснийхээ язгуур эрх ашгийг дээдлэн сахиж, эзэн Чингис хааны билиг сургаалыг даган мөрдөж, ард түмнийхээ эв нэгдлийг сахин бататгаж, эе эвээ хичээн, эх орныхоо хөгжил дэвшил, улс монголынхоо ирээдүйн сайн сайхны төлөө хичээн зүтгэх ёстой.

Бид нэг монгол, н   эг гэр бүл, нэг ард түмэн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, хотол түмнээрээ сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, эвээ зангидан, өөдрөг тэмүүлэл, өрнүүн зүтгэлээр эх орныхоо төлөө хүчин зүтгэхийг уриалж байна.

Намайг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгож, Төрийн тэргүүнээр ажиллах энэхүү түүхэн цаг хугацаанд ямагт хамтдаа байсан Монголын нийт ард түмэндээ гүн хүндэтгэл үзүүлж, чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    10 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    1 цаг 23 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    2 цаг 24 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    2 цаг 56 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    3 цаг 14 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    3 цаг 52 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    5 цаг 30 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    6 цаг 14 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    6 цаг 35 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    6 цаг 36 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    6 цаг 39 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    6 цаг 45 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    6 цаг 53 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    7 цаг 4 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    7 цаг 12 мин
  • Зүүн аймгын нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
    7 цаг 21 мин
  • Үйл явдал: Ерөнхийлөгчийг огцрох эсэхийг хэлэлцэх чуулган болно
    7 цаг 26 мин
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    22 цаг 36 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    23 цаг 6 мин
  • Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
    23 цаг 33 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
24 баримт
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК