
Жил бүр эзэнгүй муур, нохойны асуудал яригдсаар ирсэн. Эзэнгүй ноход хүн дайрч хазаж гэмтээхээс гадна халдварт өвчин тараах өндөр эрсдэлтэй байдаг аж.
Тэгвэл Хан-Уул дүүргийн эзэнгүй муур, нохой түр асран хамгаалах байранд нийтдээ 168,000 орчим нохой, 40.000 гаруй муур байгаа аж. Харин статистикийн газрын мэдээллээр нийслэлийн хэмжээнд гэрийн тэжээвэр нохой 41,077, муур 3,636 бүртгэгджээ.
Гэрийн тэжээвэр нохой, муурыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах тухай УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын газрын мэргэжилтэн Б.Мөнхжаргал 2024 онд "Гэрийн тэжээвэр амьтны" тухай хууль баталсан.
Муур нохой эмчилгээ үйлчилгээнд хамрагдахгүй байгаа нь нийслэлд халдварт өвчин тарах эрсдэлтэй учраас нийслэлийн зүгээс нэг удаад гэрийн тэжээвэр нохой, муурыг бүртгэгдүүлж, вакцинд хамруулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг юм байна.
Гудамжинд золбирсон нохой ууланд гарч зэрлэгшин мал, амьтан барих тохиолдол их бүртгэгддэг тул эзэнгүй нохой, муурын тоог эх үүсвэр дээр нь багасгах зорилгоор энэ онд 5000 орчим нохой, муурт үржил хязгаарлах мэс ажилбарыг хийсэн.
Нохойд хазуулж, гэмтсэн иргэдийн тоо жил ирэх тусам буурсаар байгаа тоон үзүүлэлт байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээлснээр 2024 онд улсын хэмжээнд 4610, 2025 онд 3483 хүн нохойд хазуулсан бол 2026 оны эхний таван сард 1379 тохиолдол бүртгэгджээ. Нохойд хазуулсан хүмүүсийн 43-46 орчим хувийг 18 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа нь хүүхдийн аюулгүй байдлын асуудлыг онцгой анхаарах шаардлагатайг харуулж байна.





























































