
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц үг хэллээ.
Тэрбээр "Хаврын хавсарганаар жоохон хүүхдийг морь унуулахыг дэмжихгүй. Хүүхэд 14 нас хүрлээ гээд цас мөсөн дээр мориноос унаад амь нас нь эрсдэх байдал зогсохгүй. Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 20 бол дэлхийн хүүхдийн өдөр.
Монгол Улсын ирээдүйг бүтээх, өв соёл, уламжлалыг тээж явах хүмүүс бол бидний үр хүүхдүүд.
Тэднийхээ боловсрол, эрүүл мэндэд анхаараад, тэргүүн эгнээнд хүүхдийн эрхийг хамгаалах ёстой хүмүүс бол энэ танхимд сууж буй та бид нар. Арилжааны уяачдын зугааг хангахын тулд 14-17 насны хүүхдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна гэж үзэж байна" гэв.
Д.Батчулуун





















































