
УИХ-ын дарга С.Бямбацогтыг өөрийн дүү С.Балжиннямдаа төрийн дээд цол, тэр дундаа Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн гэх мэдээлэл цахим орчинд түгсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан ёсны мэдэгдэл гаргажээ.
Тухайн мэдэгдэлд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга С.Бямбацогт нь төрийн дээд цол, одон, медаль хүртээх зарлиг, шийдвэр гаргаагүй болно. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “Дүү С.Балжиннямдаа төрийн дээд цол хүртээсэн” гэж байгаа нь үндэсгүй бөгөөд ийм шагнал олгогдоогүйг мэдэгдэж байна" хэмээв.
























































