
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Бодийн нууц гэрээ тодотголтой асуудал яригдаад их олон жил болж байна. Үүнтэй холбогдуулсан Хянан шалгах төр хороо байгуулагдаж, сайн ажиллаж чадаагүй. Бүрэн хангалттай мэдээлэл өгч чадаагүй. Иймд дахин байгуулж, цогцоор нь шалгана. Түр хороо байгуулах саналыг өнгөрсөн хавар гаргаад, тухайн үед 32 гишүүний гарын үсэг хүрээгүй. Харин өнөөдрийн байдлаар 86 гишүүн гарын үсэг зурсан байна.
Энэ асуудалд холбогдсон хүмүүс хөрөнгөө нотолж чадахгүй байгаа. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд эрэн сурвалжлах ажлаа хийсэн ч хохирол амссан. Хамгийн том хохирол амссан хүн бол Зариг овогтой Н.Өнөрцэцэг. Нууцад орсон материалыг ил болгосон гэж ял авсан. Энэ сэдэвийг хэвлэл ярихаасаа эмээдэг болсон" гэв.


















































