Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголчуудын улсаа ТУНХАГЛАЖ, үндсэн хуулиа БАТАЛСАН түүх

2026-11-26
0
ЖИРГЭХ

1924 оны арваннэгдүгээр сарын 26. Монголчууд хаант засаглалыг халж, Бүгд Найрамдах засаглалтай улс болсноо дэлхий дахинд тунхаглан зарлаж, түүхэндээ анх удаа бичмэл Үндсэн хуультай болсон өдөр.

Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийн гэрэл зургуудын түүхээс

         Монгол Улсын түүхэнд арваннэгдүгээр сарын 26 онцгой байр суурь эзэлдэг. Тэртээ 102 жилийн өмнө буюу 1924 оны энэ өдөр Улсын анхдугаар Их Хурал Монгол Улсын анхны Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах засаглалыг албан ёсоор тунхагласан юм.

Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататгахын төлөөх монголчуудын тэмцэл олон жилийн турш үргэлжилсэн билээ. 1911 онд Монголчууд Манж Чин улсын эрхшээлээс гарч, Богд хаант Монгол Улсаа байгуулсан бол 1921 оны Ардын хувьсгалын дараа төрийн байгуулал, засаглалын хэлбэрийг шинэчлэх үйл явц эрчимжсэн байна.

Улмаар 1924 оны тавдугаар сарын 20-нд Богд хаан таалал төгссөний дараа Монгол Улсын төрийн цаашдын хэлбэрийг тодорхойлох асуудал хурцаар тавигджээ. Энэ үед хаант засгийг халж, Бүгд Найрамдах засаглалд шилжих шийдвэрийг гаргасан байна.

АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИЙГ 4 ЦАГ 17 МИНУТАД БАТАЛЖЭЭ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан нь

Монгол Улсын анхдугаар Их Хурал 1924 оны есдүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлжээ. Халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай, Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 нь хуралд оролцсон байна.

Үндсэн хуулийн төслийг Ерөнхий сайд Б.Цэрэндорж тэргүүтэй комисс боловсруулж, 1924 оны арваннэгдүгээр сарын 25-нд Их Хуралд танилцуулжээ. Төлөөлөгчид төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэний эцэст арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад санал нэгтэй баталсан түүхтэй.

Анхдугаар Үндсэн хууль нь оршил, зургаан бүлэг, 50 зүйлээс бүрдэж байв.

Тус хуулийн нэгдүгээр зүйлд:

“Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээн заажээ.

Ингэснээр Монгол Улс хаант засаглалаас татгалзаж, төрийн дээд эрхийг ард түмэнд хадгалуулах, Улсын Их Хурал болон түүний сонгосон Засгийн газраар төрийн хэргийг шийдвэрлүүлэх зарчмыг хуульчилсан юм.

АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИЙН ТҮҮХЭН АЧ ХОЛБОГДОЛ

11 сарын 26  Бүгд найрамдах улс байгуулагдаж, анхдугаар үндсэн хууль баталсан өдөр

1924 оны Үндсэн хууль нь Монголын төрийн байгууллын шинэ тогтолцоог тодорхойлсон төдийгүй иргэдийн сонгох, сонгогдох эрх, төрийн удирдлагад оролцох боломжийг хуульчлан тунхагласнаараа онцлог.

Түүнчлэн улсын тамга, сүлд тэмдэг, туг далбааны асуудлыг тусгайлан зохицуулж, төрийн бэлгэдэл, байгууллын үндсийг тодорхойлсон байна.

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 1940 он хүртэл буюу 16 жилийн турш мөрджээ. Үүний дараа 1940, 1960, 1992 онд шинэ Үндсэн хуулиудыг баталсан бөгөөд өнөөдөр мөрдөж буй ардчилсан Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан юм.

Сонирхолтой нь, анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас бүхий эх бичиг болон түүнд холбогдох 72 хуудас тайлбар өнөөдөр Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна.

Ийнхүү 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монголын төрт ёсны түүхэнд шинэ хуудас нээсэн төдийгүй өнөөгийн Үндсэн хуульт төрийн тогтолцооны түүхэн эхлэлийн нэг болсон юм.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголчуудын улсаа ТУНХАГЛАЖ, үндсэн хуулиа БАТАЛСАН түүх
Хүний алтан амийг аварсаар ирсэн АНТИБИОТИК хүчгүйдэж, дэлхий шинэ аюултай нүүр тулав уу?
Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
    14 цаг 35 мин
  • Пуэрто Рикогийн мисс Женнифер Баррето 2026 оны “Дэлхийн мисс"-ээр тодорлоо
    14 цаг 52 мин
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
    15 цаг 43 мин
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    17 цаг 31 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    17 цаг 35 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    18 цаг 21 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    18 цаг 27 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    19 цаг 0 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    19 цаг 17 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    19 цаг 52 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    20 цаг 12 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    20 цаг 23 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    20 цаг 34 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    21 цаг 36 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    21 цаг 54 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    23 цаг 4 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    23 цаг 4 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    23 цаг 35 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    23 цаг 38 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    23 цаг 43 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК