Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа

2026-11-25
0
ЖИРГЭХ

 

-“Хаана ч аюулгүй” уриан дор жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян эхэллээ-

Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос Жендэрийн үндэсний хороотой хамтран өнөөдөр “Их эзэн Чингис хаан” танхимд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хэн ч, хаана ч аюулгүй амьдрах эрхтэй” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

2026-11-25 15.01.36.jpg

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газар, Элчин сайдын яамд, Олон улсын хөгжлийн түншлэгч, донор байгууллагууд, Жендэрийн үндэсний хорооны гишүүд, холбогдох яам, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцов.

2026-11-25 15.02.15.jpg

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, хүчирхийлэл бол зөвхөн нэг хүний, нэг гэр бүлийн асуудал биш. Энэ бол хүний эрх, эрх чөлөө, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн шударга ёстой шууд холбоотой асуудал юм. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд дэвшүүлж буй “Бодит ба цахим орчинд шударга ёсыг хангаж, хохирогчдыг хамгаалж, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” гэсэн уриа нь өнөөгийн нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг тодорхой илэрхийлж байна. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг зөвхөн хууль батлах хүрээнд бус хуулийн хэрэгжилт, төрийн байгууллагуудын хариуцлага, хохирогчийн эрхийн бодит хамгаалалт гэсэн хүрээнд авч үзэх шаардлагатай гэж дүгнэж байна гээд Улсын Их Хурлаас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан. Эдгээр хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор авах арга хэмжээний тухай 55 дугаар тогтоолыг мөн баталсан. Бид хууль хэрхэн хэрэгжиж, хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрхийг хэрхэн хамгаалж байгааг үр дүнгээр үнэлэх ёстой хэмээн онцлов.

2026-11-25 15.02.30.jpg

2026-11-25 15.02.54.jpg

 

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн А.Ариунзаяа, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн, Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните нар үг хэлж, аяны хүрээнд шийдэх асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраа анхаарч буй чиглэлийн талаар Хууль зүй , дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баатаржав, жендэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Баярбаясгалан, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хөтөлбөрийн менежер С.Байгалмаа нар мэдээлэл өгөв.

2026-11-25 15.11.10.jpg

2026-11-25 15.03.19.jpg

2026-11-25 15.03.06.jpg

2026-11-25 15.03.28.jpg

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, аяны урианы “...ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” гэдэгт онцгой анхаарах хэрэгтэй. Аяны хүрээнд ял завшихад нөлөөлж буй шалтгаан юу байна, гэм буруутай этгээд хариуцлага хүлээдэг үү, хохирогчийн эрх ашгийг сэргээсэн үү, хохирлыг барагдуулсан уу гэдэгт төвлөрөх нь зүйтэй. Үр дүн гарах ёстой. Мөн ЗГХЭГ өнгөрсөн 3 жилийн орон нутгийн төсөвт дүн шинжилгээ хийгээд ирэх жилийн төсөвт ямар ахиц гаргах вэ гэдэг мэдээллийг өгөөсэй гэж хүсэж байна. Учир нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын төсөв орон нутгийн төсөвт тусгагддаг. Цаашид жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо чухал гэв.

2026-11-25 15.03.12.jpg

2026-11-25 15.02.42.jpg

Хэлэлцүүлэгт оролцогчдоос, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн суурь ойлголтыг хүүхдүүдэд багаас нь зааж төлөвшүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах, зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэйчүүдийг манлайлах, залуустаа үлгэр дууриалал болох, тэдний зан чанарыг өөрчлөх үйл ажиллагаа явуулах, цахим орчинд хохирогчийн эрхийг хамгаалах, эрчүүдийн сэтгэл зүй зэрэг асуудлыг хөндлөө.

Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх, нэмэгдүүлэх зорилготой “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг дэлхийн 180 гаруй улс 1991 оноос өнөөг хүртэл жил бүрийн жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд нэгдмэл зорилго, нэг уриатай тэмдэглэж ирсэн. Аянд Монгол Улс 1997 оноос нэгдсэн бөгөөд энэ жил “Хаана ч аюулгүй” уриан дор зохион байгуулж байна. Харин НҮБ-ын уриа нь “Бодит ба цахим орчинд шударга байдлыг хангаж, хохирогчдыг хамгаалж, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” юм.

Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш арга хэмжээг хааж үг хэлэв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
"Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
“Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
    1 мин
  • Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явууллаа
    6 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой
    52 мин
  • Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    57 мин
  • "Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж" ном хэвлэгдлээ
    1 цаг 30 мин
  • “Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ
    1 цаг 47 мин
  • Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл бол улс төрийн нам биш
    2 цаг 22 мин
  • Б.Пүрэвдагва: "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө.
    2 цаг 42 мин
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
    2 цаг 54 мин
  • Саудын Арабын нийслэлд дроны халдлага болж, 11 хүн шархаджээ
    3 цаг 4 мин
  • Эрдэмтэд үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан усан дээгүүр явдаг царцаа илрүүлжээ
    4 цаг 6 мин
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
    4 цаг 24 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
    5 цаг 34 мин
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
    5 цаг 35 мин
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    6 цаг 5 мин
  • Өмнөд Солонгос Оросын онгоцнуудаас болж иргэддээ хоргодох байрны сэрэмжлүүлэг өгчээ
    6 цаг 8 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    6 цаг 13 мин
  • 150 сая жилийн настай үлэг гүрвэлийн араг яс 44.6 сая доллараар зарагдсан итгэмээргүй дуудлага худалдаа
    6 цаг 25 мин
  • Баруун болон төвийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна
    6 цаг 34 мин
  • Үйл явдал: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно
    6 цаг 38 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК