
Улс тунхагласны баярын өдөр Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн эхний тоглолтоо хийж, ялалт байгуулсан билээ. Энэ үеэр Үндэсний хувцасаа өмсөн шигшээ багаа дэмжихээр ирсэн Уртын дуучин С.Төрболдтой цөөн хором ярилцлаа.
Тэрбээр "Шигшээ баг маань Монгол Улсаа тунхагласан энэхүү түүхэн өдөр ялалт байгуулсанд баяртай байна. Миний бие эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөөд тоглолтоо үзлээ. Улсаа төлөөлөн тивийн хэмжээнд гайхалтай тоглолтыг хийлээ.
Мөн энэ өдөр Шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од МУГТ гэх эрхэм цолыг хүртлээ шүү дээ. Түүнийг монгол хүн сагсан бөмбөг тоглох бүрэн чадвартай гэдгийг дэлхий нийтэд харуулж буй гайхалтай тамирчин гэж боддог.
Монголын сагсан бөмбөг маш сайхан хөгжиж байна. Телевизээр тоглогт үзэх, аренад ирээд үзэх хоёр асар их ялгаатай байдаг. Тиймээс шигшээ багийнхаа үлдсэн хоёр тоглотыг очиж үзэхийг уриалж байна" гэв.




















































