УИХ-ын гишүүн П.Ганзориг Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН намаас нэр дэвшигчийг тодруулах үйл явц болон намын байр суурийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "ХҮН нам хуулийн хугацаанд ард түмнээсээ санал авч, эхний 10 нэр дэвшигчээ тодруулна. Үүний дараа намын Төв байгууллагын шийдвэрийг дагаж ажиллана.
ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгснөөс хойш ажлын 28 хоногийн дотор дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтоодог. Хуулийн хүрээнд хоёрдугаар сараас гуравдугаар сарын 19-ний хооронд сонгуулийн товыг тогтоох боломжтой. Манай намд 50 нас хүрсэн УИХ-ын гишүүд ч бий. Мөн намын гишүүдийн дунд ч ийм хүмүүс байгаа. Бид ард түмнээсээ санал авна” хэмээв.





















































