
2026 оны 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 25-нд нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна.
Хур тунадас:Арваннэгдүгээр сарын 23-нд Халх голын хөндийгөөр, 24-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 25, 26-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:Арваннэгдүгээр сарын 24, 25-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулрах боловч бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтэн, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас:Арваннэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө болон 26-ны өдөр цас орж, явган шуурга шуурна.
Салхи:Ихэнх хугацаанд зүүн хойноос секундэд 5-10 метр. 26-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:Арваннэгдүгээр сарын 24, 25 өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-22 хэм, бусад хэсгээр 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн, бусад хугацаанд хүйтэн, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-28 хэм, бусад хэсгээр 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
























































