
АН, МАН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл өнөөдөр 10.00 цагаас хуралдана.
Мөн байнгын хороод дээр таван ажлын хэсэг хуралдана. Тухайлбал,
- Хууль зүйн байнгын хороо: Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо: Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- Хууль зүйн байнгын хороо: Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжийн 10 дугаар хавсралтаар байгуулагдсан: Эрүүл мэндийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан


















































