БАРИМТ 1
Түүнийг Дэмүүлийн Саранцогт гэдэг.
БАРИМТ 2
Төрсөн огноо нь тодорхойгүй.
БАРИМТ 3
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат.
БАРИМТ 4
"Их Монголын Хүчтэн" дэвжээ, Эв Монгол клуб, Хунт Угалз Сайхан ХХК-ийн бөх.
БАРИМТ 5
Биеийн өндөр 176 см, биеийн жин 108 кг.
БАРИМТ 6
2020 онд Сумын заан цол хүртсэн.
БАРИМТ 7
Улмаар тэр уг цолоо гурван удаа баталжээ. Тэгэхдээ 2023 онд Хэнтий аймгийн Мөрөн суманд, 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд, 2025 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд баталжээ.
БАРИМТ 8
2024 оны Төв аймгийн Угтаалцайдам суманд тав давсан.
БАРИМТ 9
Тэрбээр Сумын заан цолтой залуу бөхчүүдийн барилдаанд хоёр удаа 10 даван түрүүлсэн. Эхнийх нь энэ оны дөрөвдүгээр сарлщд бол хоёр дахь нь өчигдөр юм.
БАРИМТ 10
Тэрбээр мөн уг шатны барилдаанд гурван удаа НАЙМ давж их шөвөгт шалгарч байжээ.
БАРИМТ 11
Аварга дээд сургуулийн магистрант оюутан.
БАРИМТ 12
Тэрбээр Байлдааны самбо бөхийн оюутны улсын аваргын 98 кг-жинд алтан медаль, Самбо бөхийн төрөлд нь хүрэл медаль хүртлээ.
















































