Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Пүрэвдорж: Татвар таван хувь байсан ч алтаа хэвийн тушаах боломж компаниудад байгаа

2019-3-19
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. МАН-ын бүлгийн зүгээс алтны татварын 2.5 хувийг 2023 он хүртэл сунгахад бүлгийн гишүүд санал нэгдсэн байна лээ. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ. Алтны татвар хэд байх нь манай улсад ашигтай юм бол?

-2005 онд УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр гэнэтийн ашгийн татварыг 68 хувь болгох санал оруулж ирсэн юм. Үүний үр дүнд жилд 20 тонн орчим байсан алт тушаалт хоёр тонн болтлоо буурсан. Өөрөөр хэлбэл, Манай улс жил бүр 20 тонн алт олборлодог ч хоёрхон тонн нь Монголбанканд тушаагддаг гэсэн үг. Үлдсэн 18 тонн алтыг хулгайгаар улсын хил давуулдаг. Үүнийг засах үүднээс 2014 онд 2.5 хувь болгож өөрчилсөн юм. Үр дүнд алт тушаалт жил бүр нэмэгдсээр 20 хувьд хүрсэн. Гэтэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс алтны татвар таван хувь болсноор энэ оны эхний хоёр сарын байдлаар алт тушаалт 90 хувиар буурсан байна. Алтны татварыг өсгөх нь алтны худалдааг далд хэлбэрт оруулж, улсын хилээр хууль бусаар давуулах нөхцөлийг бүрдүүлэх эрсдэлтэй.

Уг нь алт 2.5 хувь байснаар алтны компаниуд алтаа улсад тушааж, үүний үр дүнд 200 орчим сая доллар валютын нөөцтэй болох тооцоо бий. Тиймээс алтны татварыг 2.5 болгох МАН-ын шийдвэрийг зөв гэж бодож байна. Нөгөөтээгүүр, улс эх орны газрын доорх баялгийг ашиглаж байгаа компаниуд тодорхой хэмжээгээр илүү татвар төлж, улс орны сайн сайхны төлөө ажиллах ёстой. Энэ утгаараа татварыг таван хувь болголоо гэхэд алт тушаалтаа хэвийн хэмжээнд үргэлжлүүлэх боломж алтны компаниудад хангалттай бий.

-Алт цэвэршүүлэх үйлдвэрийг Монголбанканд даалгасан байсан. Энэ хэр оновчтой шийдвэр вэ. Уг нь Монголбанкны гүйцэтгэх үүрэг, чиглэл өөр шүү дээ?

-Алт цэвэршүүлэх үйлдвэрийг хувийн компани барих ёстой. Үүнд Монголбанк захиалга өгч, нэмүү өртөг бий болгож гаргавал Монголын эдийн засагт ихээхэн үр ашигтай. Үйлдвэр байгуулчихвал Монголбанк худалдаж авсан алтаа хувийн компаниар цэвэршүүлж, дотооддоо нэмүү өртөг бий болгох боломж бий.

-2023 он гэхэд алт цэвэршүүлэх үйлдвэр барьж чадахгүй бол 2.5 хувийн татварын хугацааг дахин сунгах уу?

-Монголбанк өөрсдийн дотоод нөөц боломжоор алт цэвэршүүлэх үйлдвэр барих боломжтой. Үүнийг богино хугацаанд хийж чадна. Энэ бол 2023 он хүртэл татварын хувь хэмжээний асуудал болохоос биш алт цэвэршүүлэх үйлдвэр барих тухай асуудал биш.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн алт цэвэршүүлэх таван компани байдаг. Жишээлбэл, Монголын “Х” компани цэвэршүүлсэн алтаа экспортоллоо гэхэд олон улсад хүлээж авахгүй. Заавал дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дээрх компанид цэвэршүүлсэн тохиолдолд олон улсын зах дээр зарах эрх авдаг. Монголбанк алт цэвэршүүлэх үйлдвэр барилаа ч гэсэн энэ таван компанийн зөвшөөрөл байхгүй бол алтаа шууд зарж чадахгүй гэсэн үг. Яг одоо ямар нөхцөл байдалтай байна вэ гэхээр манай улс дутуу цэвэршүүлсэн алтаа эдгээр компанид өгч дахин цэвэршүүлдэг юм.

-Та УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы яриа, постыг ташаа мэдээлэл гэж няцаасан. Гадаад хэргийн яаманд 14 хоногийн өмнө ирсэн мэдээллийг Т.Аюурсайхан гишүүн өөрөө авчирсан гэж санаатай ташаа мэдээлэл цацсан болж таарч байна уу?

-УИХ-ын даргын айлчлал нууцын зэрэглэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргын айлчлалд ямар бүрэлдэхүүн багтаж, айлчлалын үеэр ямар асуудал хэлэлцэх нь улсын нууцын зэрэглэлд багтдаг юм. УИХ-ын даргын айлчлалд хууль хяналтын байгууллагын хүмүүстэй уулзах асуудал тусгагдаагүй байсан. Бидний айлчлалын үеэр ямар нэг бичиг баримт өгөөгүй. Тиймээс оффшортой холбоотой бичиг баримт өгсөн зүйл байхгүй гэсэн үг. Миний сонссоноор хоёр долоо хоногийн өмнө дипломат шуудангаар Гадаад харилцааны яаманд ирсэн мэдээлэл. АТГ-аас Швейцарын холбооны улсын хууль хяналтын байгууллагад хүсэлт тавьсны үндсэн дээр тухайн данстай холбоотой мэдээлэл ирсэн гэж ойлгосон.

-Ерөнхийлөгчийн Ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга, дэд дарга, Улсын Ерөнхий прокурорын орлогчийг томилох асуудлыг ч гэсэн оруулсан. Ээлжит бус чуулганаар томилгоо хэлэлцдэг юм уу?

-Ээлжит бус чуулганаар татварын багц хууль, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тендерийн тухай хууль гэсэн гурван гол хуулийг хэлэлцэнэ. Үлдсэн дөрвөн асуудал нь томилгооны асуудал. Алтны татварын асуудлыг арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө хэлэлцэх ёстой байсан. Харамсалтай нь, хариуцсан сайд нь хуралдаа ирэлгүй зугтсанаас болж энэ асуудал хойшилсон. Үүний үр дүнд алт тушаалт 90 хувиар буураад байна. Тендерийн тухай хуулийг ээлжит бус чуулганаар заавал хэлэлцэх шаардлагагүй. Хаврын чуулганаар хэлэлцэх боломжтой. Харин Татварын багц хуулийг өнгөрсөн хавар хэлэлцэх явцад МАН хоёр хуваагдсанаас болж хоёр хууль нь батлагдаж, нэг нь хойшилсон. Энэ хуулийн хэлэлцүүлэг нь хийгдсэн. Үүнийг хаврын чуулганаар хэлэлцээд богино хугацаанд батлах бүрэн боломжтой байсан. Ингэхээр энэ удаагийн ээлжит бус чуулганы үндсэн асуудал нь томилгооны асуудал гэж ойлгож болно.

-АН-ын бүлгээс ээлжит бус чуулганаар ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцэх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Гэвч хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй байна. Оруулаагүй шалтгаанаа хүргүүлсэн үү?

-УИХ-ын даргын зөвлөл хуралдах үед ЖДҮ-гийн асуудлыг хэлэлцэх шаардлагатай гэдэг хүсэлт би тавьсан. Харамсалтай нь, захирамж дээрээ УИХ-ын дарга тусгаж өгөөгүй. Одоогийн байдлаар ямар нэгэн хариултыг албан ёсоор өгөөгүй байна. Тиймээс УИХ-ын дарга захирамж гаргаад хэлэлцэх асуудлыг нэмж оруулах боломжтой. Энэ асуудлын хүрээнд бидний тавьсан шаардлагыг хүлээж авах юм бол УИХ-ын дарга захирамж гаргаж, хэлэлцэх асуудлын дараалалд оруулах хуулийн заалттай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.9.88.162)
    5 хувийн татвар авч чадахгүй бол ухуулахаа больчих
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    4 цаг 57 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    5 цаг 0 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 7 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    5 цаг 13 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    5 цаг 37 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК