Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Бат-Эрдэнэ: Татварын хуульд хүний эрхийг зөрчсөн заалт байна

2019-3-21
0
ЖИРГЭХ

УИХ-ын ээлжит бус нэгдсэн чуулганаар Татварын багц хуулийг хэлэлцэж байна.


 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Бид гурван жилийн өмнө амласан амлалтаа биелүүлэх ёстой. Намын мөрийн хөтөлбөрт тухайн үеийн эрх баригчдийг “Татвар хураамж, торгуулийг нэмж  иргэд, аж ахуй нэгжийг дарамтлан халаасыг нь тэмтрэх болсны илрэл нь улсын нэгдсэн төсвийн хүү, торгуулийн орлого 2012-2016 онд дөрөв дахин нэмэгдсэн байна” гэж дүгнэсэн. Үүнийг яаж, засч залруулах талаар манай намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хоёр зүйлийг хэлье. Эрх бүхий байгууллагууд, үндэсний аж ахуй нэгжүүдэд тавигдсан татварын актын хүү, торгуул, алданги, үндсэн татварын нөхөн төлбөрийг төлөх хугацааг сунгах, хаалгасан дансыг нээх зэргээр бизнес эрхлэгчдээ дэмжинэ” гэсэн заалт байна. Шинэ төрлийн татварыг бий болгохгүй, жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуй нэгжийн орлогын албан татврыг нэг хувь болгон буруулах бодлого баримтална” гэж мөрийн хөтөлбөрт тусгасан. Тэгэхээр амласан амлалт буюу цагаан дээр хараар бичсэн зорилт энэ хуулийн төсөлт бүрэн тусч байгаа юу.

Хоёрдугаарт, томоохон аж ахуй нэгжүүд ялангуяа үндэстэн дамнасан компаниуд их хуралд сууж байгаа том бизнесменүүд татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг асар их эдэлж байна. Бид байсхийгээд л гаалийн хөнгөлөлт чөлөөлөлтийг шил дараалан гаргадаг. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлнө гээд яг бодит байдал дээр ЖДҮ-гийн зээл хэрэгтэй байгаа иргэдээс илүүтэй эрх мэдэл ойр хүмүүсийн хамаарал бүхий компаниуд ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийн хөнгөлөлтийг эдэлдэг. Ийм бодит баримттай зүйл байна. Үүнийг цэгцэлж журамласан зүйл байна уу. Бодит жишээ бий шүү дээ. 35 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөгдсөн нөхөр хил гарчихсан. Батлах гээд хэлэлцэж байгаа хуулийг тал талаас нь сөхөж үзэх юм бол анхаарах  зүйл их байна. Ялангуяа иргэд төрийн байгууллагад гомдол гаргах, гомдлоо шийдвэрлүүлэхтэй холбоотой асуудал дээр хүний эрхийг зөрчсөн зүйл байна” гэхэд

 

УИХ-ын гишүүн
Б.Баттөмөр

УИХ-ын гишүүн Татварын багц хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр “Б.Бат-Эрдэнэ гишүүн татварын ачааллын талаар чухал асуудал ярилаа. Татварын ачаалал гэдэг бол Монгол Улсын ДНБ болон татварын орлогын хэмжээг харьцуулж гаргадаг. 2017 оны статистик мэдээллээр манай улсын татварын ачаалал 18.2 хувь байна. Харин 2018 оны статистик судалгаагаар 13.3 хувь болж буурсан гэдэг тоо бий. Тиймээс татварын хөнгөлөлтийг өгч байгаа учир цаашид татварын ачаалал буурах байх гэсэн тооцоолол бий. Мөн шинэ төрлийн татвар үүсгэхгүй гэж мөрийн хөтөлбөрт туссан гэлээ. Шинэ төрлийн татвар байхгүй. Орон нутгаас буюу хөдөөгийн малтай иргэдээс малын хөлийн татварыг авч сум орон нутгийн төсөвт нийлүүлж, сумаа хөгжүүлэх, худаг гаргах, бэлчээрийг сайжруулах хөгжилд заръя гэдэг санал гаргадаг. Энэ санаачлагыг дэмжиж Швейцарийн хөгжлийн агентлагтай Засгийн газар хамтарч төсөл хэрэгжүүлж байна. Мөн мөрийн хөтөлбөрт тусгасан нэг хувийн татвар хэвийн хэрэгжиж байгаа. 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуй нэгж нэг хувийн татвар төлнө. 300 сая төгрөгийн орлоготой аж  ахуй нэгж мөн нэг хувийн татвар төлнө. Харин 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуй нэгж 90 хувиа буцааж авч нэг хувийн татвар төлнө. Татварын хуулийн концевцийг Сангийн яам, Засгийн газраас оруулж ирэхдээ жижиг дунд татвар төлөгчөө дэмжинэ. Томоохон аж ахуй нэгж тэр дундаа үндэстэн дамнасан компаниудаас татвар авах ёстой гэж тусгагдсан. Үүний дагуу BEPS хэлэлцээрийн 15 зүйл заалтаас энэ хуульд найман заалт орсон. BEPS-ийг санаачилсан байгууллагууд үүнийг үнэлж байгаа” гэлээ.

 

УИХ-ын гишүүн
Ц.Гарамжав
 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Энэ хуулиас томоохон аж үйлдвэрээ дэмжсэн бодлогыг олж харсангүй. Улс орны хэмжээнд аж үйлдвэрийн бодлогыг хөндөх цаг иржээ. Анхан шатны бүтээгдэхүүний суурь болох үйлдвэрүүд баригдаад эхэлсэн. Татварын хуулийн шатлалаас харахад цаг хугацаанаасаа хоцорч байх шиг. Жишээлбэл, зургаан тэрбум төгрөгийн татварын шатлал тавилаа. Гэтэл энэ ашиг том төслүүдэд л 300, 600 тэрбум ашиг өгдөг. Гурван тэрбум төгрөгийн ашигтай аж ахуйн нэгжийг 300 тэрбум төгрөгийн ашиг олдог аж ахуйн нэгжтэй адилхан нэг ангилалд оруулж, 25 хувийн татвар авч байна. Томоохон төслүүд хэтэрхий их ашигтай байгаа нь харагдаж байна. Тиймээс энэ ангиллаа шинэчлэх болоогүй юу. Хөгжлийн банканд шалгалт хийсэн. Үүний тайланг сонсмоор байна. Намайг Хөгжлийн банкнаас зээл авсан гэж гүтгэсэн” гэхэд

 

УИХ-ын гишүүн
Б.Баттөмөр

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Монгол Улсын өрсөлдөх чадвар дэлхийн хэмжээнд 104 дүгээр байрт бичигдэж байна. Гэтэл биднээс хөгжил сайнгүй Лаос 83 дугаарт жагссан. Өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд үйлдвэржилтийн бодлогыг дэмжих шаардлагатай. Шинэчлэн найруулсан хуулиар бүх юмыг хараад хийчих боломжгүй. Татварын хууль татварын орчноо бүрдүүлнэ. ЖДҮ-ийг хөгжүүлэх, дэмжих шаардлагатай. Тиймээс ЖДҮ эрхлэгчдэд ногдож буй татварыг нэг хувь болгосон. Татварын хуулийг шинэчилсэнтэй холбогдуулан гаалийн тарифын хуулийг шинэчлэх шаардлагатай. Татварт ногдох орлогын хэмжээ гурван тэрбумаас дээш болвол 25  хувийн татвар авдаг байсан. Одоо зургаан тэрбум төгрөг болгосон” гэв.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    3 цаг 42 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    3 цаг 46 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 52 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    3 цаг 58 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    4 цаг 22 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК