Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Цэрэнбат: Олон улсын Ногоон сангаас Засгийн газарт 500 сая ам.долларын санхүүжилт олгоно

2019-4-16
0
ЖИРГЭХ

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар БОАЖЯ, Олон улсын Засгийн газар хоорондын Мэргэжлийн хороо хамтран энэ сарын 16-17-ны хооронд уулзалт зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай ярилцлаа.    

-Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна. Энэ хүрээнд Засгийн газраас хэрхэн анхаарч ажиллаж байна вэ? 

-Уур амьсгалын өөрчлөлтийн хор нөлөөг бууруулахад Засгийн газар идэвхтэй ажиллаж ирсэн. Ялангуяа сүүлийн таван жилийн хугацаанд улам эрчимжиж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлээр Олон улсын Ногоон сангаас 500 сая ам.долларын санхүүжилт авах болсон таатай мэдээг дуулгах нь зүйтэй болов уу. Мөн уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн бууруулах талаар жил бүр салбарын хүмүүст сургалт явуулдаг. Хамгийн гол нь бид уур амьсгалын өөрчлөлт бий болсон хойно нь тэмцэх биш харин үүнийг бий болохоос өмнө урьдчилан сэргийлж ажиллах ёстой байна. Өнөөдөр Олон улсын Засгийн газар хоорондын Мэргэжлийн холбоодын хамтарсан сургалт, уулзалт болж байна. Уг уулзалтаар бид ямар мэдлэг мэдээлэл бий болсон, бидний тооцоолж байснаас богино хугацаанд юуг, хэрхэн засч сайжруулж чадсан талаар олон улсын эрдэмтэдтэй санал солилцох юм. Харин маргааш буюу энэ сарын 17-нд эрдэмтдийн судалгаа, мэдээллийг солилцохоор төлөвлөсөн. Цаашид байгаль орчны чиглэлээр суралцах оюутнуудыг тэтгэлэг хамруулах, энэ чиглэлээр судлаач бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо. Мөн уулзалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас байгаль орчны чиглэлээр хийж байгаа  зарим ажилд хамтран ажиллахаар болсон.

-Гаднын мэргэжилтнүүдийн тавьсан илтгэлд уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь үйлдвэржилт гэдгийг онцолж байна. Манай улсын хувьд уул уурхай бол эдийн засгийг бүрдүүлэгч гол салбар. Гэтэл нүүрсний хэрэглээ мөн л ялгаагүй уур амьсгалын өөрчлөлтийн томоохон шалтгааны нэг болоод байна. Энэ харьцааг яаж зохицуулах вэ?

-Нэгдүгээрт, бид зохистой харьцаанд очих ёстой. Хариуцлагатай уул уурхайг дэлхийн ихэнх улс орнууд хөгжүүлж ирсэн. Сайн жишээ олон бий. Уг нь тэр стандарт шаардлага нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын хууль, тогтоомжид тусгагдсан байдаг. Харин асуудал юунд байна вэ гэхээр аж ахуйн нэгж, эрхлэгчид хэнэггүй байдлаас болж байна. БОАЖЯ-наас “Тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдийг хууль, дүрэм журмаа дагаж үйл ажиллагаагаа явуул. Дэлхий нийтэд жишиг болсон усыг дахин ашиглах технологийг нэвтрүүлж, эрчим хүчийг сэргээгдэх хүчээр орлуулан замаар ашигла гэдгээс гадна нөхөн сэргээлтийг ном журмын дагуу хийхэд шаардлагатай технологийг нэвтрүүл” гэдэг шаардлагыг тавьж ажилладаг.

Хоёрдугаарт, бүх түвшинд хог хаягдлыг бууруулах ёстой. Тухайлбал, шилэн саванд бүтээгдэхүүн савладаг үйлдвэрүүдийг “Шилээ дахин авч ашигла” гэдэг албан шаардлагыг удаа дараа хүргүүлдэг. Ер нь нөөцийг дахин ашигладаг байдал руу орох ёстой.

-Түүхий нүүрсийг хэрэглэхгүй байх хориг ирэх сараас хэрэгжиж эхэлнэ. Гэтэл бэлтгэл ажил хангагдсан, хангагдаагүй зэргээр яригдаж байна. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Иргэд өөрсдөөс шалтгаалах зүйлээ өөрсдөө бэлдэх ёстой. Наандаж л байшин, гэрийнхээ дулаан алдагдлыг бууруулах хэрэгтэй. Ерөөсөө иргэн бүрийн оролцоотойгоор утааны асуудлыг бууруулж чадна.Ерөөсөө иргэн бүрийн оролцоотойгоор утааны асуудлыг бууруулж чадна.

Холбогдох байгууллагаас аль боломжтой гэсэн хувилбаруудыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ноос Чингэлтэй дүүрэгт ажиллах 648 иргэнийг сургасан. Эдгээр мэргэшсэн ажилтнууд өрхөөс судалгаа авч байна.

-Ямар судалгаа юм бол?

-Амьдрах орчны нөхцөл байдал, гэр, байшин нь хэр дулаан алдагдалтай зэргийг судлах юм. Өчигдрийн байдлаар 898 өрхөд амьдрах орчны судалгаа хийсэн байна.

“Тавантолгой түлш” үйлдвэрлэлийн хувьд төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний тооцоолсноор ирэх зургадугаар сар гэхэд өргөтгөлийн хоёр шугам ажиллагаанд орно. Ингэснээр түлш үйлдвэрлэл тасралтгүй үргэлжлэх юм.

 -Хэчнээн хэмжээний сайруулсан түлш үйлдвэрлэхээр тооцоолсон бэ?

-600 мянган ширхэг сайжруулсан түлшээр иргэдийг хангахаар ажиллаж байна. Гэхдээ дээр дурдсан судалгааны багийнхны дүн гарч байж хэдий хэр хэмжээний сайжруулсан түлш хэрэгтэйг нарийвчилсан тооцоолол гарна.  

 

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (203.91.118.247)
    Юу ч хийхгүй ээ . Хуваагаад л идчихнэ.
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • иргэн (202.9.43.155)
    Сайжруулсан шахмал түлш гэж бараг л оноод нэрэлчихэж. Нүүрсийг улам сайжруулж гарах утаа угаарыг багасгая гэвэл нүүрсийг дулааны боловсруулалтанд оруулах. бага оврын нүүрсйиг хийжүүлдэг зуух хийж байгаа туршлага интернетэд байж л байна.Үүнийг туршаад хи йх хэрэгтэй байна. Утааг багаснах асуудал бол улаанбааатарч биш бүх суурин газар амьдарч байгаа хүн бүрийн үүрэг, хүчин чармайлтаас шууд хамааралтай. Тийм учраас үүргээ бэрэгжүүлдэггүй иргэдтэй бол төр төмөр нүүрээ харуулахаас өөр аргагүй. Үнэхээр арчаагүй ядарсан зүдэрсэн хүн хүмүүст бол төр туслах л ёстой болно.
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    15 цаг 5 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    15 цаг 5 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    15 цаг 9 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    15 цаг 22 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    15 цаг 29 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    15 цаг 36 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    15 цаг 44 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    15 цаг 50 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    18 цаг 33 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    18 цаг 43 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК