Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үзгээ ав аварга аа, одоо л тодорхойлолт бичдэг юм шүү

2019-4-18
0
ЖИРГЭХ

Монголчуудын ой тоонд “ТОП” хэмээн алдаршиж, хоногштол нь хэвшүүлсэн дөрвөн спорт бий. Тэр нь ЖҮДО, БОКС, ЧӨЛӨӨТ, БУУДЛАГА. Учир нь анхны олимпийн аварга төрсөн, төрүүлсэн гэхээсээ эдгээр спортод монголчууд дотроосоо, сэтгэл зүрхнээсээ хайртай байдаг юм. Тэгэхээс ч аргагүй. НҮБ-ын ногоон индэрээс тусгаар улсаа зарласнаас хойш Азидаа төдийгүй дэлхийн дэвжээнд тамирчдаараа дамжуулж хүч үзэх эрхтэй болсон цөөхөн монголчууд ОХУ, Хятад гэсэн хоёр том гүрний дундаас тодорч, өөрсдийгөө тамгалж эхэлсэн учраас тэр.

Таван тивийн долоон тэрбум хүнээс хамгийн шилдэг гэсэн тодотголтойгоор шигшигдсэн тамирчдын хүч сорьдог хүн төрлөхтний эв нэгдлийн бэлгэдэл зуны олимпийн наадамд тэр үеэс монгол хүн оролцож Мексикийн Мехикогийн чөлөөт бөхийн дэвжээнд Монгол Улсын Төрийн далбаа Жигжидийн Мөнхбат хэмээх агуу аваргын хүч, хөлсөөр дэлхий нийтэд ямар нэгэн цензургүйгээр мандаж байлаа шүү дээ. Түүнээс хойш Монголын тамирчдын залгамж халаа явсаар олимпийн хоёр түүнээс хэд дахин үржигдэх дэлхийн аваргуудыг өлгийдөн авчээ.

Гагцхүү олимпийн аварга ээлж дараалан төрсөн тэрхүү өдрөөс хойш нэгэн аравны дараа “ТОП-4” спортын төрөлд 29 настай О.Насанбурмаа хэмээх шавилхан бүсгүй Монголын спортын, чөлөөт бөхийн түүхийн хуудсыг шинээр бичсэн билээ. Алтан хуудсаар бичигдэх амжилтаа тэрбээр алтын дайтай мөнгөн медалиар сийлсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш болов уу. Тамирчны гараагаа хүндийг өргөлтөөр хичээллэж эхлүүлсэн О.Насанбурмаад чөлөөт бөхөөр хичээллэх зөвлөгөө өгч байсан эгчийнх нь санал өдгөө түүнийг дэлхийн энтэй, Монголын бахархал хэдийнэ болгожээ. Чөлөөт бөхөөр хичээллээд удаагүй байхдаа насанд хүрэгчдийн улсын аваргаас хамгийн залуудаа буюу 16 насандаа хүрэл медаль хүртсэн О.Насанбурмаа дэлхийн аваргын дэвжээнд дөрвөн удаа хүрэл медалийн төлөө барилдаж, гуравт нь ялсан Монголын чөлөөт бөхийн цорын ганц тамирчин явсан тэрээр намтраа ийнхүү арвижуулсан юм.

Жүдо, чөлөөт бөхийн төрлөөр дэлхийн дэвжээнээс гурван медаль авсан зургаахан хүчтэн байдаг нь Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг (хоёр алт, нэг мөнгө), З.Ойдов (хоёр алт, нэг хүрэл), Х.Баянмөнх (нэг алт, хоёр мөнгө), Д.Сумъяа (алт, хошой хүрэл), гавьяат тамирчин О.Бурмаа (нэг мөнгө, хоёр хүрэл) нар юм. Харин Унгарын Будапешт хотноо зохион байгуулж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс О.Насанбурмаа мөнгөн медаль хүртсэнээр тэргүүн эгнээнд бичигдэх гавьяатай болсон хэрэг.

Эндээс ганцхан асуулт гарч ирж байна. Асуулт гэхээсээ Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд дайх үг гэвэл илүү үнэнд нийцнэ. Тэр тусмаа сүмогийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадоржид. Юу гэхээр О.Насанбурмаад Хөдөлмөрийн баатар цол олгоё, түүнд нь Та оройлон оролц аварга аа Таныг тодорхойлолт бичлээ гээд шүүмжлэх, эгдүүцэх хүн гарахгүй. Харин ч баярлана, нийтээрээ алга ташин хүлээж авна.

Санаж байгаа бол Хөдөлмөрийн баатар Д.Сумъяаг олимпийн мөнгөн медаль хүртээд ирснийх нь дараа болсон Жүдо бөхийн холбооны хурлаар нэгэн яриа өрнөсөн байдаг. Тэгэхэд холбооны ерөнхийлөгч одоогийн Төрийн тэргүүн Х.Баттулгыг Хөдөлмөрийн баатарт тодорхойлохоор ярилцаж байгаа тухайгаа багш, дасгалжуулагчид дуулгасан гэдэг.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү саналаас татгалзаж “Энэ бүгдийг би ямар нэгэн шагналын төлөө хийгээгүй. Надад Хөдөлмөрийн баатар цол олгуулах бодлоо энэ мөчөөс эхлээд орхихыг та нараас хүсье. Харин хэдүүлээ Монголын жүдогийн эмэгтэй төрөлд олимпийн анхны медаль, тэгээд бүр алтын дайтай мөнгөн медаль авчирсан Сумьяагаа хөдөлмөрийн баатарт тодорхойлъё. Ард түмэн ч дэмжих байх. Сумъяа үнэхээр сайн барилдсан, алтын дайтай мөнгө авсан. Нутгийн дэвжээ нь л түшлээ, хэрвээ Бразилийн тамирчин биш байсан бол манай Сумъяа алт авах байсан. Энэ удаагийн олимп бүх зүйл ганц тамирчнаас шалтаалдаггүйг Монголын ард түмэнд бодитойгоор харууллаа. Хэрвээ манай Сумъяагийн оронд Японы бөх, чөлөөтийн Мандахнарангийн оронд Оросын тамирчин ийм байдалд орсон бол медалийн өнгө найдвартай хувирах, нэг нь медалийн тавцанд зогсох байлаа. Энэ бол жижиг, тэгээд эв нэгдэлгүй улсын зовлонг их спортод хүртэл ашиглаж байгаа нь тэр юм” хэмээн хариулсан байдаг.

Үүн шиг ДАШТ-ээс гурван медаль хүртсэн зургаан хүчтэний тоог нэгээр нэмж, бүр мөнгөн медалиар дөрөв болгон шинэ хуудас нээсэн О.Насанбурмаад Хөдөлмөрийн баатар цол олгоё. Үзгээ ав АСА аварга аа, одоо л тодорхойлолт бичдэг цаг. Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажилласан, тамирчин хүний хөлс, хүч, амжилт гавьяаг ямар үнэ цэнээр олддогийг хамгийн сайн мэдэх хүн нь ТА.

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
Эл Класикогийн өмнөх төлөв
NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (202.179.26.169)
    bodj uzehed bolohoor l sanal bna delhiigees 4 medal avahad olon jiliin hudulmur orno shuu 2012 ond batceceg ene 2 tencuuhen l bsan hen ni ch yavsan medal avahaar bsan ene ter geed bodood uzehed buruu ch yum bhgui sh dee za daa tokyo-2020 oos medal avchval tertei tergui hudulmuriin baatar bolno doo
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.89.190)
    Хөдөлмөрийн баатар болчихвол та нарын хоолноос чинь хоол цалингаас чинь цалин хасагдах гээд байна уу,Алдрын гөлөгнҮүд л атаархаж үхэх гээд байгаа биз
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.89.190)
    Насанбурмаа нээх удахгүй хөдөлмөрийн баатар болох гэж байгаа
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин. (202.21.108.129)
    Дэлхийн аваргын 4 медалийн үнэ цэнэ 1 удаагийн дэлхийн аваргын дайнд хүрдэггүй л байхгүй юу. Аварга аварга байдаг юм.
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
    • Ер нь 10 мөнгө хүрэл авлаа ч аварга биш бол тэгээд дуугүй л бай
      2019 оны 04 сарын 23
  • Зочин (202.21.108.129)
    Дэлхийд түрүүлэээгүй , олимпоос медальгүй хүнд яахаараа хөдөлмөрийн баатар өгдөг юм . Олон юм битгий хуцаад бай. Манайхан сэтгэлийн хөөрлөөр их пялдага ш дээ.
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.161.30)
    Arail boloogui bhaa
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.6.82)
    1-2 удаа дэлхийн аварга болж, олимпоос ямар нэгэн медаль авч байж хөдөлмөрийн баатарт яригдах болов уу
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • Sanal (66.181.185.178)
    Baatar bolohod gaihaad bh yum bhgui ee hangalttai
    2019 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (203.91.115.37)
    Та нарын хэн нь дэлхийгээс 4 медаль авав.Юуч чадахгүй хэдэн нусан чавхнууд их хуцах юм аа.
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Гавъяат хэмээх том цол өгчихөөд бна. Хөдөлмөрийн баатар хэмээх агуу том цолыг зөвхөн олимп дэлхийн аваргууд л хүртдэг юм.
      2019 оны 04 сарын 19
  • Бодол (66.181.161.11)
    Насанбурмаа сайн тамирчин хөдөлмөрч гэхдээ аливаа юманд цэнзүүр хэрэгтэй. Дэлхийн Аваргын 4 медалын хэд нь Олимпийн жингийн медаль вэ? Монголд Олимпийн бус төрлөөр Дэлхийн Аваргаас 4 байтугай медальтай маш олон тамирчид байгаа. Юманд ингэж туулширдагаа болих хэрэгтэй. Аливаа юм амжилт хоёр үнэнээрээ сайхан. Хөдөлмөрийн Баатар гэдэг цол хөшиж зогсож байгаад авдаг цол биш байхаа.
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Алтын дайтай мөнгө (66.181.161.69)
    Алтын дайтай мөнгө гэж ямар медаль байдаг вээ битий ийм эргүү юм хуцжий эсвэл 1 тал мөнгө нөгөө тал алтан тийм медаль байдаг юмуу чам шиг эргүү сдаад зориулсан
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • АЦ (58.84.178.227)
    Дэлхийд түрүүлж олимпиос медаль авсан юм уу. Юун хөдөлмөрийн баатар бэ
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
    • Ats
      Chi duurgees medal avchih huliin humsnii hir mini
      2019 оны 04 сарын 18
  • зочин (203.91.115.250)
    Заавал аса аваргыг гогддог нь ямар учиртай
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
    • ээ эргүү мал минь ээ юу мэдэхгүй бол ядаж чимээгүй блдаа эвий минь. юу ч мэдэхгүй чадахгүй хѳндий хоосон дагз минь. бас тэгээд цэцэрхүү
      2019 оны 04 сарын 18
  • Зочин (103.26.195.14)
    За хуцна биз. Батбаярын суганы үс энэ хүүхэн Орхон хор өгсөн хүн. Юун хөдөлмөрийн баатар бэ.
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Чи харсиймуу бандиа хүний нэр хүндэд бага халдаарай эргүү дагз минь
      2019 оны 04 сарын 18
  • Зочин (150.129.140.10)
    Чөлөөт бөхөд олимпийн жин олимпийн бус жин гэж байдаг .насанбурмаа сайн бөх хэнч маргахгүй олимпийн жинд ганцхан хүрэл медаль авсан улсаас ганц хүрэл медалийн шагнал л авч байгаа .олимпийн бус жинд мөнгө хүрэл авсан тамирчид гавьяат цолооч аваагүй өчнөөн тамирчин бгаа .юмаа мэдэж бичиж баймаар юм .дээрээс нь Д.Дагвадорж сумо болон чөлөөт бөхөөс хөөгдсөн шагнал тодорхойлдог хүн биш шүү
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
    • Teneg gulug
      Zaa zailaa gulug uhsen yj hudulmuriin baatar boldiimbee araichdee hemjeegee medej dongod
      2019 оны 04 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Уржигдар 10 цаг 30 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    Уржигдар 10 цаг 05 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
    Уржигдар 08 цаг 00 мин
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    2026-10-23
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    2026-10-23
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    2026-10-23
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    2026-10-23
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    2026-10-23
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    2026-10-23
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    2026-10-23
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    2026-10-23
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    2026-10-23
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    2026-10-23
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК