Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Зи”-гийн идеал

2019-4-22
0
ЖИРГЭХ

З.Энхболд. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга. Улс төрийн хүрээнд үлдсэн, үлдээсэн, үлдээхээр зорьж яваа нэр нь “Зи”.

Тэр бол зангарагтай улстөрч. Матрёшка хүүхэлдэй шиг онгойлгох тусам дотроос нь олон янзын зан бас заль гарч ирдэг нь түүний имиж. Олон нийтийн ой тоонд Төрийн өмчийн хорооны дарга, УИХ-ын дарга, Ардчилсан намын даргаар хадгалагдаж ирсэн тэрээр одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувиар илүү тод үлдэхээр хичээж байна.

Зарим талаар энэ нь түүнийг Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч хэмээн тодотгоход хүргэж байгаа нь З.Энхболдыг улам сонирхолтой эрхэм болгож байх шиг.  

Урьд хожид, өнгөрсөн хугацаанд бичиж ирсэн түүхийг нь сөхвөл автоматик, телемеханикийн инженер, эрхзүйч мэргэжилтэй тэрээр монтёроос “Монел” фирмд инженер, “Эрэл”-ээс эхлүүлээд “Интер” компанид захирал хийж яваад Төрийн өмчийн хороотой холбогджээ. Ингэж тэр их улс төрд орж, төрийн тамга атгах сууриа тавьжээ. Цаг хугацаагаар шүүвэл Ардчилсан нам анх удаа засгийн эрхэнд гарсан 1996-1999 оны үе.

Бас АН-ын Засгийн газрын анхны албан тушаалын хуваарилалтаар Төрийн өмчийн хороо хэмээх шинэ байгууллага бий болоход анхны даргаар очсон хүн нь тэр. Тэгэхээр түүнийг Төрийн өмчийн хорооноос яаж ч холдуулж тайлбарлах боломжгүй мэт. Л.Оюун-Эрдэнэ гишүүн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсныхоо дараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргыг дуудаж ирээд 1990 оноос хойших бүх хувьчлалын эргэж харах, шалгах үүргийг өгсөн. Бүр ажлын хэсэг байгуулж, ЗГХЭГ-ын дэд даргаар ахлуулахаар болсон. Хариуд нь З.Энхболд дарга “Л.Оюун-Эрдэнэ сайдад зөвлөгөө” гэж байгаад “… 28 жилийн өмнөх танай намын Ерөнхий сайд (Бямбасүрэн 1990-1992, Жасрай 1992-1996 он) хийсэн ягаан цэнхэр тасалбарын хувьчлалыг шалгаад юм олохгүй. 1996-2000 оны дуудлага худалдаанаас ч гэсэн “но” олоход хэцүү, чамаас өмнө 20 жил шалгасан юм. Маш их цаг орно, чиний сайд хийх 18 сард лав амжихгүй. Харин сүүлийн гурван жилийн “60 тэрбум”, ЖДҮ, Эрдэнэтийн 51 хувь, 49 хувь гээд шалгах ажил зөндөө байна” хэмээсэн нь зүгээр нэг үг биш байх.

Өмч хувьчлалын давалгаа Монголыг нөмөрч, улсын хөнгөн, хүнд үйлдвэрүүдийг үнэгүйдүүлсэн хэмээх хардлага дагуулдаг тэртээх он жилүүдэд Төрийн өмчийн хорооны даргын албатай явсан түүнийг Ж.Наранцацралг агсан Ерөнхий сайд болсныхоо дараа ажлаас нь чөлөөлж байв. Гэхдээ “Зи”-гийн улс төр ингээд эцэс болсонгүй. Тэр ч төрөөс тэр дундаа улс төрөөс холдохыг хүссэнгүй. Харин ч Ерөнхий сайд агсны ажлаас чөлөөлөх шийдвэр “Зи”-д зөвхөн бие халаалт төдий байв. Учир нь, парламентын спикер Р.Гончигдоржийн бүрэн эрхийн сүүлчийн нэг жилд зөвлөхөөр нь ажилласаар намаасаа сонгуульд нэр дэвших визээ торох юмгүй даруулснаас гадна Ж.Наранцацралтыг суудлаас нь унагааж дөнгөсөн байдаг. УИХ-ын хаалгаар гарсан “Зи” тооноор нь ороод ирсэн хэрэг.

Ажлаас чөлөөлөх алх цохьсон Ж.Наранцацралтыг “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбоотой “хэрэг”-т унагааж, түүний тэргүүлсэн Засгийн газар 1999 оны ямар утга байна аа” гэж байв. Үнэхээр ч тийм. З.Энхболдыг УИХ-ын даргаар ажилласан 2012-2016, АН-ын даргыг хавсарсан 2014-2016 оны үед чуулганы нэгдсэн хуралдааны танхим түүний идеалд хөтлөгдөн СӨХ-ны хурлаас ч долоон дор болсон тохиолдол цөөнгүй. Уг нь намтай хүнд ёс суртахуун гэж байх учиртай. Тэр тусмаа гурван сая иргэн, хоёр сая сонгогчийг төлөөлж УИХ-д суугаа гишүүд, хууль тогтоох дээд байгууллагыг даргалж байгаа хүний хувьд асуудалд хүндэтгэлтэй хандах учиртай.

Үүнийг 2005 оноос хойш тасралтгүй УИХд суусан “Зи” хэмжээний улстөрч эрх биш мэдэж баймаар. Гэвч З.Энхболд хэмээх автор спикерүүдийн тоонд орж эхэлсэн өдрөөс, АН-ын дарга болгосноос хойших хугацаанд хууль, тогтоомж, хуралд үг хэлэх эрх ганцхан энэ хүний үзэмжээр хязгаарлагддаг болсон нь нууц биш.

Эхлээд МҮОНРТ-ийн зөвлөлд нэр дэвшигчдийг хэлэлцэх үеэр ‘Та бүхэн хүндхэн газар очиж байна. Тэнд 100 хүний хийдэг ажлыг 700 хүн хийдэг, архидалт замаа алдсан, ядаж хулгайн кино гаргахаа болих хэрэгтэй” хэмээн 50 гаруй жилийн түүхтэй олон нийтийн телевизийн уран бүтээлчдийг доромжилж орхисон. Угаас Төрийн өмчийн хороонд байхдаа хэлэмгий дарга хэмээх нэр авсан түүний энэ үг телевизийн уран бүтээлчдийн бухимдлыг төрүүлж, уучлал гуйхыг шаардаж байв. Ардын намыг Засгийн газраас гаргах асуудлыг хэлэлцэх үеэр Д.Лүндээжанцан гишүүнийг үг хэлэх үеэр уймраагаар нь дуудаж, “Чиний ярьж байгаа юм чинь таалагдахгүй байна” хэмээгээд Ё.Отгонбаяр гишүүний микрофоныг хааж байв. Тэр уг нь 76 гишүүний ангийн дарга болохоос багш нь биш. Хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу чуулганы хуралдааныг удирдах үүрэгтэй. Гэвч асуудалд УИХ-ын даргын бус АН-ын даргын байр сууриас хандах болсон нь түүнийг ангийн дарга гэхээсээ парламентын эзэн юм шиг харагдуулж байлаа шүү дээ.

Ингэж л УИХ-ын даргын индэрийг ашиглан эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж, юу хүссэнээ хийж явсан тэрбээр өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэмээх албан тушаалыг хашаад хоёр жилийн нүүрийг үзэхдээ Ерөнхийлөгчийн институцийг хууль тогтоох дээд байгууллагатай нь хэд хэдэн удаа зөрчилдүүлж амжив. Нэг үгээр, үүсгэн байгуулсан “Шонхор”-ыг УИХ-ын дарга, АН-ын даргын эрх мэдэл, “МоАХ”-ны дэмжлэгтэйгээр намынхаа хамгийн хүчтэй, эрх мэдэлтэй фракц болгож дөнгөсөн З.Энхболд өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын “гал тогоо”-г зангидаж байгаа нь энэ. Цаг цагаараа байдаггүйн адилаар З.Энхболдын хашиж байсан албан тушаал жижгэрч, Х.Баттулгынх томорсон нь энэ.

Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй гэгчээр Төрийн тэргүүн Х.Баттулга болж, Тамгын газрыг нь З.Энхболд хариуцаж эхэлснээс хойш 2012-2016 оны парламентад бий болсон танил төрх үе үе гарах болсонд асуудлын зангилаа оршиж байгаа юм. Ялгаатай нь, 2012-2016 онд АН олуулаа, “Шударга ёс” эвслийн дэмжлэгтэйгээр эрх барьж байсан бол энэ удаад сөрөг хүчин МАН үнэмлэхүй олонхи буюу 65 суудалтай засаглаж байгаа энэ үед.

Эхлээд тэр Монгол Улсыг гадаадад төлөөлж суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьж 1992 оноос хойш ямар ч салаа утгагүй хэрэглэгдэж ирсэн зарим хуулийн заалтыг хөрөөдөх гэж оролдсон ч тэр нь биеллээ олоогүй юм. “Зи”-гийн нүүдэл үүгээр хязгаарлагдсангүй. Засгийн газрын зарим сайдыг томилсон УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан нь бөмбөг тэсэлсэнтэй адил уур амьсгалыг парламентад бий болгож дөнгөсөн нь саяхан. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн тугаа болгон ашигласан “30 гэр бүл”-ийн асуудал сөхөгдсөн нь З.Энхболдыг илүү тодотгох шалтгаан болсон юм. Сонирхолтой нь, сонгуулийн сурталчилгааны үеэрх “30 гэр бүл”-ийн тухай яриа гурван сая иргэн гэдэгтэй холбож гарсан яриа гэдгийг Тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн нь олон нийтийг улам төөрөгдүүлж орхисон билээ. Гэвч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нарыг тэдгээр гэр бүлийн төлөөллөөр тодотгосон З.Энхболд дарга “Олон нийт энэхүү 30 гэр бүлийг өөрсдөө олцгоо” хэмээгээд чуулганы нэгдсэн хуралдааныг орхин гарсан удаатай.

Үүрэг статус, албан тушаалынхаа эрэмбээр УИХ-ын биш Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албатай тэрээр хууль тогтоох дээд байгууллагын гишүүдийн асуултад хариулахаас цааргалж парламентын танхимыг орхин гарсан нь өнөөх 2012-2016 оны дээрэнгүй авирыг нь сануулж эхэлсэн юм.

Гэхдээ тоглоом одоо л эхэлж байна. Учир нь, Ерөнхийлөгчөөс санал болгож УИХ-тай зөвшилцөн томилдог шүүх, прокурор, АТГ гэсэн хуулийн байгууллагыг ҮАБЗ гэсэн гуравхан хүний бүрэлдэхүүнтэй, зөвлөмж гаргадаг зөвлөлөөс чөлөөлж, томилуулах хуулийг нэмэлтийг парламентаар батлуулж, түрүүчээс нь томилгоо хийж байна. Хууль санаачилсан субъект нь Ерөнхийлөгч байсан учраас түүнийг гардан боловсруулах үүрэг нь Тамгын газарт, З.Энхболд даргад ногдсон байж таарна.

УИХ-ын даргын хэлснээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, салбарын сайдын тодотгосноор Тавантолгойн IPO Засгийн газрын төвшинд шат дараатайгаар яваад эхэлчихсэн. Тавантолгойн-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замын асуудал ч Засгийн газраас дэмжлэг хүлээж, цэргүүдээр бариулахаар болсон тухай сайд Б.Энх-Амгалан хэдэнтээ онцлов.

Тэгэхээр Тавантолгой, төмөр замын асуудлыг УИХ-ын гишүүн, дарга, сайд байхдаа цээжин биеэрээ хамгаалж бас гацааж ирсэн гэх тодотголтой 2012-2016 оны дүр төрхөө одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, Тамгын газрын дарга З.Энхболд нар санагалзахгүй гэсэн баталгаа өнөөдөртөө алга. “Тавантолгойн нэг хувийг ч хувьчилж болохгүй” хэмээсэн Эдийн засгийн форумын үеэр хэлсэн З.Энхболд даргын үг одоо ч сонины хуудаснаа шарлаагүй байна.

Гагцхүү яаж саналгалзах нь өөрөө улс төрийн хүрээнд сонирхолтой, үзүүштэй сэдэв болох, түүнийг нь “Зи”-гийн идеал хэрхэн “дэглэх” нь цаг хугацааны асуудал. Гэхдээ нам руугаа харж мундагддаг, нөгөө тийшээ харж УИХ-ын гишүүдийг занчдаг “Зи”-гийн идеал хэдийнэ дуусгавар болж Монгол Улсын Төрийн тэргүүнийг төлөөлөх хэмжээний Тамгын газрын даргын албатай гэдгээ З.Энхболд дарга эрхбиш мэдэж байгаа гэдэгт найдъя.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • 123 (202.167.250.91)
    юу уншчихваа... энэ хүмүүс чинь энэ нөхрийн орон гаран гэдгийг мэддэггүй юм байх даа... улс төрчийн итгэл үнэмшил, зорилго тэмүүлэл гэж байдагдаа... бүгдийг нь умартаж байгаа хүн
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
  • мгл (202.72.245.122)
    Зүүн баян -Тавантолгой төмөр зам бол эх орноо гэсэн хүн бүхэн дэмжих бодлого шүү Гашуунсухайт бол нүүрс гаргах труба хоолой шүү 100 жилийн дараа Чайна авна гээд нутаг минь маргаантай хэсэг болсон байх вий
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.187.37)
    ... Нүүрэн дээр нь бол урдаас нь ҮГ хэлэх битгий хэл ГӨлөлзөж - гөл авч далд эрхтнүүдээс нь шингэн ялгарч байдаг хүмүүс чаддагаараа хэдэн " бор цаасаа " шатааж " галдөл" буюу нуццаар түймэр тавихыг санаархаж эхлэв бололтой ... гэмтэй шүү , Төмөр очирыг яалаа ...
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
  • Ard (103.229.121.129)
    Mundag hun
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • Иргэн (202.9.42.85)
    З.Энхболд жижигхэн биедээ томдсон ухаантай, "шазруун" хүн гэж боддог. Ямар ч юманд тууштай, хэнээс "гөлөлзөхгүй", санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлдэг, өөрийн гэсэн бодолтой, тууштай улстөрч. Улстөрчид маань цөм ийм чиг шугамтай байвал Монгол Улс хөгжинө шүү. Ямартай ч өөрт оногдсон үүргийг нэр төртэй биелүүлж яваа шударга нөхөр гэж үздэг. Даанч нүүр тулж уулзаж ярилцаж байсан удаа байхгүй. Энэ бол жирийн иргэн хүний үзэл бдол юм шүү.
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.108)
    Монголын төрийн хард дискэнд шургалсан хорт вирус!!!
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • ИРГЭН (66.181.164.222)
    хүүе нээрээ бид 30 гэр бүлээ бүүр мартчихаж. Одоо эрэлд гарьяа.
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (182.160.35.101)
    инээдтэй хүн
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (82.144.201.2)
    Ерөнхийлөгчийн харандааг үзүүрлээд сууж байх ёстой шүү
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • Zochin (103.10.20.34)
    SELENGIIN CHONO
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.165.232)
    Үүнийг бичигчээс эхлээд хорч, ховч нар их олширч байна шүү. Миний мэдэхээр Энхболд зөв зүйл дээр хэрэгтэй үед нь асуудал дэвшүүлж ажиллаад байгаа шүү. Ер нь энэ атаач жөтөөч нар олон юм донгохлх нь арай л хэтрээд байна.
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • чука (202.126.89.87)
    тарвагадорж , ми овогтын МАНАН-гийн троллууд болон хөлсний сэтгүүлчид боож үхлээ . Одоогийн төрийн гурван өндөрлөгийн явуулж байгаа бодлогыг ард түмний олонхи нь дэмжиж байгаа шүү. З. Энхболд тулхтай , ухаантай улс төрч гэж миний хувьд боддог.
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • чука (202.126.89.87)
    тарвагадорж , ми овогтын МАНАН-гийн троллууд болон хөлсний сэтгүүлчид боож үхлээ . Одоогийн төрийн гурван өндөрлөгийн явуулж байгаа бодлогыг ард түмний олонхи нь дэмжиж байгаа шүү. З. Энхболд тулхтай , ухаантай улс төрч гэж миний хувьд боддог.
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • чука (202.126.89.87)
    тарвагадорж , ми овогтын МАНАН-гийн троллууд болон хөлсний сэтгүүлчид боож үхлээ . Одоогийн төрийн гурван өндөрлөгийн явуулж байгаа бодлогыг ард түмний олонхи нь дэмжиж байгаа шүү. З. Энхболд тулхтай , ухаантай улс төрч гэж миний хувьд боддог.
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (64.119.27.109)
    зөв хүн
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • zochin (64.119.18.71)
    eed nyu gej yuch hiilgui zugeer haraad suuj bai geh geed baigaa yam uu deesh garsan negnee demjeed yavahiin orond tataj unagadag tamiin togoonii ulgeree davtahgui baihiig husie
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.19.99)
    их хурлын даргыг хамгийн ,,смарт,, хийсэн 2 хүн бдаг, Гончигдорж, Зи
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    13 цаг 27 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    13 цаг 28 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    13 цаг 32 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    13 цаг 45 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    13 цаг 52 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    13 цаг 59 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    14 цаг 6 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    14 цаг 13 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    16 цаг 56 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    17 цаг 6 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК