Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Цогзолмаа: Цаазын ялтай болбол хэрэг нуун дарагдуулах тохиолдол ихэснэ

2019-5-15
0
ЖИРГЭХ

Хүүхдийн хүчирхийллийн асуудлаар УИХ-ын гишүүн, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цогзолмаатай ярилцлаа.


 

-Аль ч парламент, Засгийн газрын үед хүний эрхийн асуудал нэгдүгээрт тавигдах ёстой. Сүүлийн үед хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байна. Ямар шалтгаанаас үүдэж, хүүхдийн хүчирхийлэл ихээр үйлдэгдэх болсон гэж та харж байна вэ?

-Шалтгааныг зөвхөн төр засаг эсвэл нэг л асуудал, нэг л зүйлээс хайх аргагүй. Ерөнхий байр сууринаас харвал шилжилтийн цаг үед хүүхэд, гэр бүлийн асуудалд анхаарал хандуулах төрийн бодлого суларсантай холбоотой гэж би хувьдаа боддог. Мөн гэр бүлийн орчин, асуудалтай холбоотой. Энд өрхийн орлого, гэр бүл салалт зэрэг багтана. Дээхэн үед гэр бүл салалт яагаад их байна, салалтад юу нөлөөлж байна гэдгээр залуучууд, залуу гэр бүлийнхэнд лекц уншдаг байлаа. Ингэхдээ хүүхэдтэй болбол хүлээх хариуцлага, хүүхдээ хэрхэн эрдэм номтой хүн болгож өсгөх, улс орны хөгжил цэцэглэлтэд гар бие оролцсон иргэнийг хэрхэн бий болгох тал дээр төрийн институц, төрийн байгууллага анхаарч  хүнтэйгээ ажилладаг байлаа. Гэтэл ардчилал нэрийн дор бид мөнгө хөөж, хүнээ, хүүхдээ орхигдуулжээ.

Хоёрдугаарт, өнөөдөр бидний өмнө бодитоор тулгарч байгаа ганц үнэн бол ажилгүй, бодит орлогогүй өрх бүл маш их байна. Орлогогүй иргэн юу хийх вэ. Үүнийг өөрсдөөсөө асуугаад үзье. Орлогогүй, ажилгүй аав хаана, хэн архи ууж байна тэнд очно. Архи ууна. Орой гэртээ ирж хэрүүл хийж, агсам тавьдаг. Бодит үнэн бол энэ. Хэрэв тэр хүн ажилтэй, орлоготой байсан бол архи уух зав гарах уу. Үүнээс гарах ганц гарц бол иргэн бүрийг, өрх бүрийг орлоготой болгох. Үүний цаана хүүхэд аюулгүй орчинд амгалан тайван амьдрах бололцоо бүрдэнэ. 

Гуравдугаарт, хуулийг тойрсон асуудал яригдаж байна. Тухайлбал, хүчингийн хэрэг үйлдсэн, тэр дундаа насанд хүрээгүй бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд оногдуулах ялыг хүндрүүлье. Цаазаар авдаг болгох хэрэгтэй гэхчлэн ярьж байна. Монгол Улс цаазын ялаас татгалзаад олон жил болж байна. Миний байр суурь цаазын ялыг сэргээх хэрэггүй гэж үздэг хүмүүсийн нэг. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Юун түрүүн бид цөөхүүлээ. Хоёрдугаарт, энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн гэр бүлийн орчинд үйлдэгддэг гэсэн судалгаа бий. Гэтэл гэмт хэрэгтнийг цаазаар авдаг ялтай болчихвол гэр бүлийн гишүүнээ цаазаар авахуулна гэсэн үг. Хэн үүнд дуртай байх уу. Энэ утгаараа хохирогчид улам л хүнд байдалд орно.

-Цаазын ялыг сэргээх юм бол хэргийг нуун дарагдуулдаг байдал ихэснэ гэж та хэлсэн?

-Хамгийн ноцтой нь энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн хамаатан садан, гэр бүлийн орчинд үйлдэгддэг байна. Тийм ч учраас гэр бүлийн нэр хүндээ бодсоны үүднээс бусдад мэдэгдэхгүй, нийгэмд гаргахгүй гэр бүлийн орчинд хаалттай байлгадаг байна. Энэ бол судалгаагаар батлагдсан зүйл. Цаазаар авдаг болбол улам л нуун дарагдуулна. Уг нь хүүхдийн эрх, хүний эрх ярих гэж байгаа бол ил тод байлгах хэрэгтэй боловч нөгөө талд ийм асуудал байдгийг авч үзэх зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Мэдээж хэрэг хийсэн нь батлагдвал авах ял нь тодорхой, хуулийн заалт нь тодорхой байх хэрэгтэй. Үүнийг олон нийтэд нээлттэй байх хэрэгтэй.

-Гэр бүл, хүүхдийн хүчирхийллийг бууруулахын тулд бид юун түрүүн юу хийх ёстой гэж та боддог вэ?

-Хамгийн зөв зам бол үйлдэгдсэн хойно нь хүчингийн хэрэг гэж ам булаацалдан ярих биш эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх юу юунаас чухал байна. Ингэхийн тулд эцэг эхчүүдээс авахуулаад цагдаагийн байгууллагын хараа хяналт, нийгмийн хандлага маш сайн байх хэрэгтэй байна. Иргэдийг хэрэг үйлдэхгүй байх орчин нөхцөлөөр хангах, ажилгүйдэл, архидалтыг бууруулах зэрэг бодлогын чанартай нийгмийн хяналтыг сайжруулах хэрэгтэй байна. Ихэвчлэн сэтгэцийн өвчтэй хүмүүс ийм хэрэг үйлдэж байна гэж яриад байгаа. Тэгвэл тэр хүмүүсийг эмчилж, сургалтад хамруулж цаашилбал нийгэмшүүлж, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах гэх мэт арга замуудыг эрэлхийлэх хэрэгтэй. Магадгүй сэтгэцийн өвчин нь сэдэрдэг цаг улиралд гэр бүлээс нь тусгаарлах хүртэл арга хэмжээ авч болно шүү дээ. Энэ мэтчилэн олон сайн туршлагыг дэлхийн улс орнууд хэрэглэж байна.

Сүүлийн үед хүчингийн хэрэг маш их газар аваад байгаа юм шиг ээ. Шалтгаан нь юу гэж та бодож байна вэ?

Олон хүчин зүйл бий байх. Хүчирхийллийн гэмт хэрэг нэмэгдэж байгаа юм шиг харагдаж байгаагийн шалтгаан нь хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын орон тоо, төсөв нэмэгдсэн учраас сайн ажиллаж, хэргийг илрүүлж байгаагийн шинж. Хэдий сайн ажиллаж байгаа ч бүх хүнд хүрч ажиллаж чадахгүй байна. Тухайлбал, алслагдсан дүүрэг, гэр хороолол, хөдөө орон нутгийн алслагдсан сумдад энэ үйлчилгээг хүргэж чадахгүй байна.

-Таны санаачилгаа улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөллүүд уулзсан. Уулзалтын зорилго нь юу байсан бэ?

- Уулзалтын зорилго нь хүүхдийн асуудлаар улс төр, PR хийхгүйгээр эмэгтэйчүүд бид юу хийж чадах вэ, хаана, ямар алдаа байна, түүнийг хэрхэн засч залруулах талаар зөвшилцөх, шийдвэр гаргах түвшинд лобби хийж, хүчирихийлэл, гэр бүл, хүүхэд хамгааллын.хуульд өөрчлөлт оруулах байсан. Бидний дараагийн алхам Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтарч хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийнхнийг хамруулсан нээлттэй хэлэцүүлэг хийнэ. Дараа нь тавдугаар сарын 29-нд “Гэр бүл, хүүхэд хамгаалал” сэдвийн дор үндэсний чуулган зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ бүхний эцэст дорвитой шийдэл гарна гэдэгт эргэлзэхгүй байна.

Наанадаж салбар хоорондын уялдааг сайжруулах, цаашилбал хууль, журманд өөрчлөлт оруулах хүртэл сайн үр дүн хүлээж байна.

-Хүүхдийн хүчирхийлэл буурахгүй байгаа гол шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг чиглэсэн гэмт хэрэгтэй хариуцлага тооцох, түүнээс урьдчилан сэргийлэх хууль, эх зүйн орчин хангалттай бүрдсэн. Мөн төсөв мөнгө, хүүхдийн төлөө ажилладаг байгууллага, төрийн зохицуулалт байна. Гэвч буурахгүй байна. Шалтгааныг зөвхөн нэг зүйлээс эрэх, нэг хүнд, нэг хуульд тохох аргагүй. Үүнд маш олон шалтаг, шалтгаан бий. Энэ бүхэн дээрх хэлэлцүүлэг, үндэсний хэмжээний чуулганаар тодорхой болох байх. Сайн үр дүн хүлээж байна гэдэг нь ийм учиртай.

Зүгээр миний харж байгаагаар юун түрүүн эцэг эхчүүдийн оролцоог сайжруулах хэрэгтэй байна. Эцэг эхчүүдийн үндсэн үүрэг бол үр хүүхдээ насанд хүртэл нь асран хамгаалах шүү дээ. Америкт хүүхэд өөрийн гэсэн өрөөгүй бол төр засаг нь “хураагаад” авчихдаг. Үүний цаана юу харагдаж байна вэ гэвэл төр нь иргэнээ хүчээр үүргийг нь ойлгуулж байгаа биз. Та эцэг, эх байх үүргээ ердийн ухамсрын түвшинд ойлгохгүй бол хууль, хяналтаар дамжуулж ойлгуулъя гэж хандаж байна. Манайд ийм хууль гарга гээд байгаа юм биш, гэхдээ төрийн бодлогоор эцэг эхчүүдээ үүрэгжүүлэх цаг иржээ гэж харж байна.

Хүүхэд бол хуулиар хамгаалагдсан Монгол Улсын баялаг юм. Монгол Улсад монгол хүүхэд, хүнээс өөр үнэтэй зүйл байхгүй шүү дээ. Барилга байшин, хөрөнгө оруулалт, уул уурхай үнэт зүйл биш. Хүний хэрэглээ төдийхөн зүйл.

Хэрэв эцэг, эхийн үүрэг сайжирвал энэ төрлийн гэмт хэрэг буурах бүрэн боломжтой. Мэдээж төрөөс тусгайлан анхаарах асуудал бий. Тухайлбал, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нийгмийн зорилтод бүлгийн хүүхдүүдийн асуудалд төр өөрийн бүтцээр дамжуулж, онцгойлон анхаарах хэрэгтэй. Харин хүүхэд гэмт хэргийн золиос болсон эцэг, эхтэй нь хариуцлага тооцох ёстой. Мянга сайн яриад, хуулиа чангатгаад энэ асуудал шийдэгдэхгүй. Учир нь ээж, аавуудын ухамсар, хандлага өөрчлөгдөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй.

-ХЭҮК-ийн 18 дахь илтгэл хэлэлцэгдэх үеэр хүүхэд хүчирхийлсэн 88 ижил хэргийг өөр өөрөөр шийдвэрлэсэн гэсэн зүйл яригдсан. Яагаад адилхан хэргүүдийг өөрөөр шийдэж, гэмт хэрэг хийсэн хүмүүс харилцан адилгүй хариуцлага хүлээсэн юм бол?

-Монголын практикт ийм асуудал олон бий. Хуулийн байгууллагын ажилчид буюу шүүгч, өмгөөлөгч, прокурорын ажил мэргэжлийн ур чадвар, ёс зүйн асуудал гэж болно. Үүнийг бид засах ёстой. Хуулийн системээр дамжуулж ямар нэг асуудал гарлаа гэхэд тухайн кейстэй зууралдахаас илүүтэй системд ажилладаг хүмүүсийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. Ээж, аав, нийгмийн ажилтан, хүрээллийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна.

-Хүчирхийлэгч, хохирогч хоёр нэг өмгөөлөгчөөр өмгөөлүүлсэн тохиолдол цөөнгүй байна. Ийм  байж болно гэж үү?

-Энэ бол Монгол орны онцлог буюу тархай, бутархай газар нутагтай, цөөн хүн амтай холбоотой асуудал. Алслагдсан сумдад нэг өмгөөлөгч ажиллаж байна. Ийм нөхцөлд гэмт хэрэгтэн, хохирогч хоёр нэг хүнээр өмгөөлүүлэхээс өөр гарцгүй. Энэ мэт зүйлийг манай НАМЭХ-ноос хийж буй шат дараатай ажлуудын үр дүдн шийдэгдэнэ гэж харж байна. Ядахдаа хүчингийн хэргийн хохирогч, хэрэгтэн хоёр нэг өмгөөлөгчтэй байж болохгүй гэдгийг хуульчилж өгмөөр байна. Ийм боломж бий шүү дээ. Гэх мэт хууль нь байдаг ч хэрэгжих шатандаа гажуудал гардаг, төрийн институц нь байвч үйл ажиллагаа, үүрэг нь хаа нэг газраа алдагдсан байвал засч сайжруулах нь төрийн иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг. Бид хичээвэл бага багаар ч болов гэмт хэргийг бууруулахад нөлөөлж чадна гэж итгэж байгаа.

 

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (66.181.186.133)
    Мулгуу мунхаг авгай
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Дашка (66.181.161.84)
    Өөрийнхнөөс нь нэг нь цаазлуулах гээд байгаа бололтойдогоо
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • ЗОЧИН (122.201.21.195)
    Ичдэгч болоосой,ингэж дэмий юм бурж байх ямар хэрэгтэй юм бэ?чиний ч хариулдаг мэддэг асуудал биш,би энэ асуултанд хариулаж мэдэхгүй гэсэн бол олон монголчууд чамайг үнэлэх байлаа,ингэж шившиг болоод яах нь вэ дээ чааваасдаа?
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • БАТ (203.91.118.180)
    Хүн мэддэг юм аа л бурмаар бус уу. Энэ хүн хуулийн юм ярьж мэднэ гэж үү. өөрөөсөө ичмээр юм шиг. Цаазын ялыг ноцтой хэрэгт оногдуулдаг. Нуух хаах ямар ч боломжгүй эд л дээ. Цаазын ялгүй болсноор хэрэг буурсан багасан гэдэг дүгнэлт байх ёсгүй. Тохирсон ялаа үүрэх л зарчим юм шүү дээ.
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.161.114)
    Цаазын ялтай байсан эргээд сэргээвэл харин ч гэмт хэрэг багасна
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Ard (202.9.42.214)
    MUU GICHII MIN KHOL OCHIJ KHUTS
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • иргэн (66.181.161.92)
    төрийн түшээд нэртэй эрхэм та бүгдийн л ид.шидийн (гайгаа.балагаар)буянаар ийм бурангуй нийгэмд эгэл иргэд маани өдөр хононгийг өлөн зэлмэн өнгөрүүлж буйг юу гэж тайлбарлах ве эрхэм хатагтай!!!!????
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • хэхэ (139.5.219.101)
    Цогзолмаагийн бузар амнаас ийм үг гарна гэж үү
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • zochin (185.39.141.245)
    ene nvvr tsarai tsaanaa l ulun hilgaich zali bylduuchlal . hanhlaad baidiim ... hahaha. 16 ond ger horoolold shees shevter hulsuu hanhluulan ..kkk ta nar talhaa huvaaj avch tutsend vnemlehee baritsaalan 100 g tosoo avdag bolson bn . bi vvniig arilgana geel ungaad yvj bilee . ulugchin chin
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • zochin (185.39.141.245)
    ene nvvr tsarai tsaanaa l ulun hilgaich zali bylduuchlal . hanhlaad baidiim ... hahaha. 16 ond ger horoolold shees shevter hulsuu hanhluulan ..kkk ta nar talhaa huvaaj avch tutsend vnemlehee baritsaalan 100 g tosoo avdag bolson bn . bi vvniig arilgana geel ungaad yvj bilee . ulugchin chin
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • hahahahhah (185.39.141.245)
    tegeed chi yaagaad mi luuhaanii boov huhuud mungu zoosond shunahairaad naidiim be . . ene emeegeer hvvhdee huvtas hunar avhuulmaar bn .
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • zochin (202.21.109.45)
    za chi yu meddeg bolood hutsaad baigaa yum 30 jil dongodloo odoo bolno avilgiin mongooroo ah duu amrag sadandaa baahan beleg ger taraasan gesen teriigee butsaaj ulsad tushaa
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    4 цаг 19 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    4 цаг 19 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    4 цаг 23 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    4 цаг 36 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    4 цаг 43 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    4 цаг 50 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    4 цаг 57 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    5 цаг 4 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    7 цаг 47 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    7 цаг 57 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК