Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр төрийн албан хаагчдад зориулсан багц сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалт төрийн жинхэнэ албан хаагчдын хүрээгээр хязгаарлагдахгүй Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлага, менежерүүдийг хамруулж байгаа нь төрийн алба цар хүрээгээ өргөжин тэлж байгаагийн илрэл болж байна.
Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан хаагчдад ёс зүйн хэм хэмжээг сахиулах талаар Төрийн албаны зөвлөл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хамтран ажиллах чиглэлээр тодорхой зөвлөмж өгсөн билээ. Энэ зөвлөмжийн дагуу тус сургалтыг зохион байгуулсан байна. Цаашид Төрийн албаны зөвлөл үйл ажиллагаагаа сургалтаар хязгаарлахгүй, үр дүнтэй өргөн цар хүрээг хамарсан ажлаар үргэлжүүлнэ гэдгийг албаны хүмүүс сургалтын үеэр мэдэгдлээ.
Мөн төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан хаагчдын хөрөнгө оруулгын мэдүүлэг, орлого, зарлагад хяналт тавьж, албан хэрэгцээн дэх тансаглал зэргийг ёс зүйн асуудалд холбон үзэхээр болжээ.