Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Азжаргал: 20 мянган хүүхэд хүчирхийллийн эрсдэл дунд амьдарч байна

2019-5-21
0
ЖИРГЭХ

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд онцгой анхаарах шаардлагатай байгааг олон судалгаа, тоо баримт харуулдаг. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд цаазын ял оноодог байх хууль санаачлахдаа нэгэн баримт дурдсан байдаг. Тухайлбал, 12-17 насны 1613 эх төрж, 20 хүртэлх насны 1663 эх үр зулбуулсан болох нь судалгаагаар батлагдсан. Тэгвэл хүүхдййн хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох талаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ямар арга хэмжээ ав, хэрэгжүүлж байгаа талаар Хүүхдийн хөгжил хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалтай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд хүүхдийн бие махбод болоод сэтгэл санааны хүчирхийлэл, харгислал ихэсч байна. Энэ талаар мэргэжлийн байгууллагын хувьд ямар хариулт өгөх вэ?

-Сүүлийн үед хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой сөрөг мэдээллүүд нэлээд гарч байна. Энэ нь хэд хэдэн шалтгаан нөхцөлөөс хамаарч байгаа юм. Тухайлбал, хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн эцэг эх, асран хамгаалагч, насанд хүрэгчдийн зүгээс үйлдэж байгаа гэмт хэрэг нь тухайн хүмүүсийн зан үйл, сэтгэц эмгэгийн байдал, архидан согтууралт зэргээс шалтгаалж байна. Нөгөөтэйгүүр, хүүхдийг хүчирхийлэх, дээрэлхэх гэдэг нь гэмт хэргийн шинжтэй гэдгийг тэд ухамсарлахгүй байна. Тиймээс хамгийн гол нь хувь хүний ёс суртахууны асуудлыг ярих цаг болсон гэж үзэж байна.

Мөн хүүхдийн эсрэг зөрчил, гэмт хэргийг илрүүлэх түвшин сайжирч байна. Үүний зэрэгцээ нэн хэрэгцээтэй зүйл бол хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, дахин үйлдэгдэхээс сэргийлэх шаардлагатай байна.

-Он гарсаар хэчнээн хүүхэд түр хамгаалах байрны тусламж, үйлчилгээ авсан бэ?

-Хүүхэд түр хамгаалах байранд тусламж, үйлчилгээ авсан иргэдийн 435 нь хүүхэд байна. Мөн Хүүхдийн түр хамгаалах байранд ирсэн иргэдийн 80 орчим хувийг хүүхдүүд эзэлдэг. Түүнчлэн хүүхдийн тусламжийн 108 утсанд энэ оны эхний улирлын байдлаар хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой 4900 гаруй дуудлага, мэдээлэл ирсэн. Эдгээрийн 20 орчим хувь нь хүүхдийн эсрэг зөрчил, гэмт хэрэгтэй холбоотой дуудлага байна. Энэ нь хүүхэд хамгаалалтай холбоотой иргэдийн сонор сэрэмж сайжирч байгааг илтгэж байгаа юм. Учир нь иргэд хүүхэд эрсдэлтэй нөхцөлд байгааг мэдсэн, ажигласан тохиолдолд заавал мэдээлэх үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, иргэд энэ үүргээ ухамсарладаг болсон гэсэн үг. Нөгөөтэйгүүр, хүүхдэд анхан шатны болон дунд шатны хамгаалах үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагууд ажилдаа хариуцлагатай хандах хариуцлага сайжирч байна гэж харж байна. Тэд аль айл өрхөд байнгын эрсдэлтэй байна, хаана архидан согтууралт өндөр байна, хүүхдийг хүчирхийлж зоддог хэчнээн айл өрх байгаа талаар судалгаа авч, энэ хүрээнд урьдчилан сэргийлэх тандалт судалгаа явуулдаг.

-Хүүхдийн хүчирхийлэл дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга нь түр хамгаалах байр гэсэн үг үү?

-Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа байнгын тасралтгүй байдаг. Сургалт судалгаа зохион байгуулагдахаас гадна хүүхдийн тусламжийн 108 утас руу хандсан дуудлага мэдээллийн дагуу хүүхдэд тулгамдаж байгаа асуудалд зөвлөгөө өгдөг. Хүүхэд өөрт тулгамдаж байгаа асуудлын талаар хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг 24 цагийн турш хүүхдийн тусламжийн 108 утас руу хандан авах боломжтой.

Мөн нийгмийн бусад сүлжээг ашиглан олон нийтийг соён гэгээрүүлэх сургалт, зөвлөгөө, нэгдсэн арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд Цагдаагийн ерөнхий газар, Дэлхийн зөн, НҮБ-ын хүүхдийн сантай хамтран “Зөв тусгал” аяныг өрнүүлж байна. Түүнчлэн жил бүрийн зургадугаар сарын 12-ны өдөр бол “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” байдаг. Уг өдрийг тохиолдуулан хүүхдийн хөдөлмөрийн хор уршиг, тэвчишгүй хэлбэр гэж юу байдаг талаар олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байна.

-Хохирогчийг түр хамгаалах байранд хэр хугацаанд байлгадаг юм бэ?

-Түр хамгаалах журамд зургаан сар гэж заасан байдаг ч Гэр бүл, хүүхэд залуудын хөгжлийн газрын харъяа хүүхдийн түр хамгаалах байрны дотоод журмаар долоо хоног хүртэлх хугацаатай байлгана гэсэн дүрэмтэй. Гэхдээ гэр бүлийн харилцаа сайжраагүй, эцэг эх, асран хамгаалагчийн байдал, хүүхдийг дахин хүчирхийлэхгүй байх зэрэг нь тодорхойлогдоогүй нөхцөлд хоёр хүртэлх сараар байлгадаг. Үүний дараа халамж, асрамжийн төв рүү богино хугацаанд шилжүүлдэг. Учир нь улсын хэмжээнд нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байрны үйлчилгээ авсан 1670 хохирогч байгаагийн  81.3 хувь  буюу 1369 нь 0-18 насны хүүхэд байсан. Эдгээрийн 995 нь манай хүүхэд хамгааллын байраар үйлчлүүлсэн байна. Үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, хүчирхийллийн 80 орчим хувийг бага насны хүүхдүүд эзэлдэг. Гэвч улсын хэмжээнд зөвхөн хүүхэд хамгаалахад зориулсан байр байдаггүй. Тиймээс хүүхдийг богино хугацаанд түр хамгаалах байранд байлгаж, холбогдох байгууллага руу нь шилжүүлэн өгдөг.

-Хүүхдээ удаа дараа хүчирхийлсэн тохиолдолд эцэг эхэд ямар арга хэмжээ авах вэ?

-Эцэг, эх байх эрхийг нь хасдаг.

-Орон нутагт хүчирхийлэлд өртсөн хүүхдийг яах вэ. Нийслэлийн хүүхэд түр хамгаалах байранд авчирдаг юм уу?

-Улсын хэмжээнд 18 түр хамгаалах байр байдаг. Үүнээс нийслэлд зургаан түр хамгаалах байр бий.

-Ер нь хохирогчийг хамгаалах асуудал манай улсад дутмаг юм шиг санагддаг. Учир нь хохирогч түр хугацаанд тусгаарлагдлаа ч дахиад л нөгөө айдастайгаа нүүр тулах хэрэгтэй болдог. Улмаар дахин хүчирхийлэлд өртөх эсрдэлтэй гэдэг асуудал хөндөгддөг. Энэ талаар танайхаас яаж анхаарч ажиллаж байна вэ?

-Хуульд заасан журмын хүрээнд ажиллах ёстой. Насанд хүрэгчийн түр хамгаалах байрны хувьд чиглэл нь ялгаатай. Хүүхдийн хувьд эцэг, эх нь дахин хүчирхийлэхгүй гэсэн тангараг өгсөн байх. Мөн тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг тодорхой хэмжээнд өөрчилж, албадан сургалтад хамруулсны дараа хүүхдийг гэр бүлд нь өгдөг. Түүнээс биш гэр бүлийн орчин нөхцөлийн эрсдэл бүрэн буураагүй байхад гэр бүлд нь холбон зуучлахгүй. Хуульд ах дүү, хамаатан садны асаргаанд, асралт гэр бүлд, эсвэл ур болон богино хугацаанд асран, хамгаалах төвд зуучилна гэж заасан байдаг. Тиймээс аль болох хүүхдэд ээлтэй газар нь холбон зуучлахыг эрмэлздэг юм.

-Жижиг нэгж болох “Хамтарсан хороодын баг”-тай хэрхэн хамтарч ажилладаг вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хамтарсан багийн бүтэц, чиг үүргийг тодорхойлсон байдаг. Тухайлбал, “Хамтарсан хороодын баг” анхан шатны үйл ажиллагаа явуулна. Тухайн орон нутагт гарч байгаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон эрсдэлтэй бүлэгт байгаа хүүхдэд газар дээр нь аюулын зэргийн үнэлгээг хийдэг юм. Харин хүчирхийллийн дунд шатанд байгаа хүүхдийг тусгаарлах арга хэмжээ авна.

-Тэгвэл эрсдэлтэй бүлэгт хамаарагдах хэчнээн хүүхэд байна вэ?

-Энэ оны хувьд улсын хэмжээнд 20 мянга гаруй хүүхдийн эрсдэлт бүлэг байгааг судалж гаргасан.

Б.Лхам         

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    2 цаг 18 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    2 цаг 18 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    2 цаг 22 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    2 цаг 35 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    2 цаг 42 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    2 цаг 50 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    2 цаг 57 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    3 цаг 3 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    5 цаг 46 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    5 цаг 56 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    23 цаг 54 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК