Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дүүргийн Засаг дарга нар албан даалгаврын хүрээнд хийсэн ажлаа тайлагналаа

2019-7-01
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг даргын “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2019 оны 03 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэх хурал өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба оролцож, албан даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийж хэрэгжүүлсэн ажлын хэрэгжилтийн явцыг тус албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр танилцуулсан юм. Тэрбээр, “Албан даалгаврын хүрээнд олон үр дүнтэй ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүллээ. “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд 16 255 иргэн өөрийн хөрөнгөөр  2 тэрбум 188 сая төгрөг, 5770 байгууллага, аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр 12 тэрбум 960.6 сая төгрөгийн тохижилт бүтээн байгуулалтын ажил хийсэн. Зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй, аюулгүй байдлын шаардлагад нийцээгүй зөрчил бүхий 103 хаяг, мэдээллийн байгууламж, 30 хулдаасан хэвлэл, 15 түр самбар, 26 тулгуурт байгууламжийг албадан буулгав. Мөн ногоон байгууламжийн мод сөөгний хэлбэржүүлэлтийн жилийн хүрээнд 2019 оны гуравдугаар сараас Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Охь мандал ХХК, Хан-Уул ТҮТ ОНӨААТҮГ, Чингэлтэй ТҮК ХХК-ууд хариуцсан гудамж талбайд 10.773 мод, 35.800 ургамлан хашлага хэлбэржүүлж, 120.000 ам метр зүлэгжүүлэлт хийгдээд байна. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн шон дээгүүр зөвшөөрөлгүй татсан шилэн кабелиудыг цэгцлэх, албадан буулгах, гэрэлтүүлгийн шонгийн аюулгүй байдал, өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр 2019.04.15-2019.06.15-ны хооронд хотын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцан ажилладаг 13 байгууллагууд өөрсдийн хүн хүч, машин техник, нөөц бололцоогоо ашиглан өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын 71 гудамжаар татагдаад байсан 93 393м кабелийг цэгцэлж, 20000м кабелийг албадан буулгаж устгалд орууллаа” хэмээв.

Дүүргийн Засаг дарга нар албан даалгаврын хэрэгжилтийн талаарх товч мэдээлэл хийв. Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Дүүргийн Магсаржав, Замчдын гудамжинд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна орчны тохижилтыг сайжруулахаар шаардлага тавьж, хугацаатай мэдэгдэх хуудас өгч, хяналт тавьж ажиллаж байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний санал авах зэрэгт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 50 метр орчмын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ гүйцэтгэх талбайг хариуцуулсан зураглалыг хог хаягдлын олон нийтийн байцаагчаар хилийн зурвасыг тогтоолгож, хорооны Засаг даргаар баталгаажуулах ажлыг 2019.04.01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж 303 байгууллагын гадна орчны 50 м газрын зураглал хийлгэн мэдээллийн сан үүсгэж, шаардлага тавьж ажилласнаас хаягаа солиулсан 21, ногоон байгууламж тариулсан 28, ангилан ялгах зориулалт бүхий хогийн сав суурилуулсан 15, гадна болон дотор талдаа камер хийсэн 29 байгууллага буюу нийт 93 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тохижилтын ажил хийлгэсэн” гэв.

Хан-Уул дүүргийн Засаг дарга С.Алдаржавхлан “Давхардсан тоогоор 36 ил задгай худалдаа, сүүдрэвч, ТҮЦ эрхлэгчдэд албан шаардлага хүргүүлсэн. “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл” 18 ТҮЦ эрхлэгчдийг хүлээн авч сонсох ажиллагаа хийсэн. Нийтийн эзэмшлийн зам талбайн 285 гэрэлтүүлгийн шон хоорондын 8550 урт метр цахилгааны утсыг стандартын дагуу цэгцэлсэн” хэмээв.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Дүүргийн төсвийн хөрөнгөөр нутаг дэвсгэрийн хэмжээнд зургаан чиглэлд 88 дундын болон эцсийн зогсоол байдгаас шаардлагатай байршлуудад саравч хийх зураг төсөв гарган байршлын судалгаа хийгдэж таван байршилд буюу 12 дугаар хороонд хоёр ширхэг, 17 хороонд нэг ширхэг, 18 хороонд нэг ширхэг, 19 дүгээр хороонд нэг ширхэг саравч байрлуулан хүлээн авсан” гэсэн юм.

Дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас албан даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайланг сонссоны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Дүүргийн Засаг Дарга болон хороодын Засаг дарга нар дүүргийнхээ нутаг дэвсгэрт тогтмол биечлэн ажиллаж холбогдох үүрэг чиглэлийг өгч хэрэгжилтийг хангуулах. Аж ахуй нэгж байгууллагуудад холбогдох дүрэм журмыг сурталчилж мэдээллээр хангах. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон орон сууцны хороолол доторх орчныг тохижуулах, арчлах, цэвэрлэх, сандал, хогийн сав, хогийн бункер, цинкэн савнуудыг засварлах, өнгө үзэмжийг сайжруулах, ариутгаж халдваргүйжүүлэх, гэрэлтүүлгийн болон гэрлэн дохионы шон дээр нааж буй зарыг тухай бүрт нь хуулж, цэвэрлэх, арга хэмжээ авах, мэргэжлийн байгууллагуудтай уялдаж ажиллахыг онцгойлон анхааруулж, энд Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Мөн  Хог хаягдлын тухай хуульд дүүргийн Засаг дарга нар хог цэвэрлэх цуглуулах тээвэрлэх компанийг тендерийн хуулийн дагуу сонгон шалгаруулах гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг Даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний 285 дугаар захирамжаар дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүрэг өгсөн. Дүүргүүд энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байна. Хог цуглуулалт тээвэрлэлт бүрэн хийгдэхгүй байгаа тул машин техник хүрэлцэхгүй байгаа хорооддоо хуулийн дагуу тендер зарлаж хог тээвэрлэх үйл ажиллагааг яаралтай зохион байгуулахыг анхааруулж байна гэсэн тодорхой хугацаатай үүрэг даалгавруудыг өгсөн юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    18 цаг 10 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    18 цаг 35 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    18 цаг 37 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    19 цаг 40 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    20 цаг 18 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    20 цаг 34 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    20 цаг 55 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    20 цаг 58 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    21 цаг 59 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    22 цаг 9 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    23 цаг 3 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    23 цаг 6 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    23 цаг 23 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК