зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Алдарт 57 дугаар тогтоолын 10 жилийн ойд

2019-7-16
0
ЖИРГЭХ

Парламентын түүхэнд 57 дугаар тогтоол хэмээн тэмдэглэгдэн үлдсэн Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг баталсны 10 жилийн ой тохиож байна. Тодруулбал, 2009 оны долдугаар сарын 16-нд УИХ-аас 57 дугаар тогтоолыг баталж, тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярын Засгийн газарт Оюутолгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоохоос эхлээд хэд хэдэн үүргийг өгч байв. Гэвч цаг хугацааны дэнс гэдэг өөрөө жигтэй бас тохуутай юм.

57 дугаар тогтоолыг баталсны 10 жилийн ойтой зэрэгцэн нэгэн таагүй мэдээ монголчуудыг угтав. Тэр нь хөрөнгө оруулагч Рио Тинтогийн мэдэгдэл. Энэ тухай мэдээлэл “Financial Times” сэтгүүлд нийтлэгджээ. Нийтлэлд бичсэнээр Рио Тинто компани Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил хөрсний хүнд нөхцөл байдалтай тулгарсны улмаас төслийн ашиглалтад орох хугацааг хойшлуулж, дахин төлөвлөлт боловсруулах шаардлагатай болсон гэж үзжээ. Үүнээс үүдэж анхны тооцоогоор Оюутолгойн гүний уурхайг 2022 оны тавдугаар сард ашиглалтад оруулах байсан бол 2023 оны зургадугаар сар хүртэл хойшлох нөхцөл байдал үүссэн байна. Хөрсний хүнд нөхцөл байдлаас шалтгаалан  бүтээн байгуулалт үргэлжлэх хугацаа 16-30 сараар сунгагдахаар байгаа аж.

Хамгийн гайхширал төрүүлэм нь Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлж, хугацаандаа дуусгах зорилгоор хөрөнгө оруулагчдаас босгосон нийт 5.3 тэрбум ам.долларын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэх бодит эрсдэл үүссэнийг дурдсан байна.

Нэг үгээр, Оюутолгойн 34 хувийг эзэмшиж байгаагийн хувьд 5.3+1.9 нийт 7.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гуравны нэгийг Монголын Засгийн газар төлнө гэсэн үг. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх тусам Монголын талын төлөх өр, хүүгийн хамт нэмэгдэх хэрэг. Тиймээс л алдарт 57 дугаар тогтоол гэж нэрийдээд байгаа юм. Угтаа бол Монголын тал заавал ямар нэгэн хувь эзэмшихгүйгээр роялти, бусад татвараа аваад суух боломж бидэнд байсан уу гэвэл байжээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдлээ гэж бухимдаж, эгдүүцэхгүй, талцаж маргахгүй ч байж. Гэвч хамаг учир УИХ-ын 57 дугаар тогтоолд байсныг тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр “Жаран хоног, Жараны бутархай” номондоо тодорхой дурджээ.

Тэрбээр “Хувьцааны 34 хувь гэдэг заалт бол Оюутолгойн гэрээний хамгийн онцгүй, эмзэг цэг нь байсан. Одоо ч хэвээрээ. Энэ асуудлаар хүний, өөрийн талтай мөн ч их маргасан. Мөн ч их тайлбарлаж аргадсан даа. УИХ-ын гишүүдэд би “Нэг ч төгрөг заралгүй роялти, бусад татвараа татаад сууя. Ямар нэгэн хувь, хувьцаа авна гэхгүйгээр, төслөөс олох нийт ашгийн 50 илүү хувийг нь авна гэж хатуу тохиръё, тийм бололцоо байна. Айлын хувьцааны 34 хувийг авч яах юм. Зээл юм чинь хүү байна. Тэр нь хуримтлагдсаар авах ашгаас маань мэрнэ.

Тэгээд ч уул уурхайн бизнес бол бөөн эрсдэл. Өрөөлийн байгуулсан компанийн хувьцааны гуравны нэгийг заавал авах, зардал гаргахад нь заавал оролцох, өөрсдөө эрсдэл заавал хүлээх ямар хэрэг байгаа юм” гэж яаж ч ярьж ухуулаад, уурлаж бухимдаад ч чадаагүй. Чадах ёстой байсан ч би чадаагүй. Энэ бол миний буруу. Би уг нь тухайн цагтаа нэг сонинд бичсэнчлэн, “шуундаа бяртай, шуудгандаа адтай”, нөлөө бүхий Ерөнхий сайд гэгддэг байлаа. Тийм байлаа гээд ч чадаагүй.

Өөдөөс хэлдэг үг нь “Хууль нь тийм юм. Яах ч аргагүй” гэнэ. “Хуулиа өөрчилж амьдралд нийцүүлье” гэхээр “Хуулиа өөрчлөхийг ард түмэн зөвшөөрөхгүй. Ашигт малтмалын хуульд нийцүүлэн гаргасан УИХ-ын тогтоолын дагуу хөрөнгө оруулагч компанийн хувьцааны дор хаяж 34 хувийг Монголын тал авах ёстой гэсэн шийдвэр УИХ-аас гарсан. Түүнийг Засгийн газар биелүүлэх үүрэгтэй. Биелүүлэхгүй бол Засгийн газар огцорно. Тэгээд ч нийгмээс маш их эсэргүүцэлтэй  байна” гэдэг байлаа” гэжээ.

Эндээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг одоогийнхоос нь илүү ашигтай байдлаар хийх боломж Монголын талд байгаагүй биш байсныг харж болно. Гагцхүү УИХ-аас 57 дугаар тогтоол гээчийг баталж, түүгээрээ дамжуулан төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоох, анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа 50-иас доошгүй хувь хүргэж нэмэгдүүлэхийг тухайн үеийн Засгийн газарт үүрэг болгосонд гол учиг байсан бололтой.

Хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан шийдвэрийг гүйцэтгэх засаглал нь дагаж мөрдөх, биелүүлэх нь зүйн хэрэг. Нэгэнт УИХ-ын тогтоол гарчихсан, хуульдаа “34 хүртэлх” хувийг эзэмшинэ гээд заачихсан болохоор түүнийг нь л дагана. УИХ-ын тогтоолоос зөрвөл Засгийн газар огцорно, холбогдох албан тушаалтнууд нь хууль зөрчвөл “аавын хаалга” татна. Ийм л нэгэн эргэлзээ, тээнэгэлзэл дундуур Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан бололтой.

Баяр наадмын үеэр баталсныг нь байя гэхэд тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр уг тогтоолд яагаад хориг тавиагүй вэ гэдэг нь бас нэгэн асуулт.

Байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэдэг нь үнэн үү гэвэл үнэн. Үндсэн хуулийн энэ заалтыг сонгуулийн тугаа болгож ялалт байгуулсан нэгэн ч байна. Хамгийн гол нь УИХ-ын 57 дугаар тогтоолын дагуу Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас хойш 10 жил, таван Засгийн газрын нүүрийг үзэж, Монголын талын байр суурь тэр хэрээрээ хувьсан өөрчлөгдсөнийг эс тооцвол бид өнөөх л 34 хувьтайгаа суурин дээрээ хий эргэсээр л. 34, 50 хувь гэж улстөржихгүйгээр өнгөрсөн хугацаанд зүгээр л роялти, бусад татвараа аваад сууцгаасан бол өнөөдрийнх шиг нөхцөл байдал гарахгүй байсныг үгүйсгэхгүй.  

Эцэст нь хэлэхэд Оюутолгойн гэрээг гардан гүйцэтгэсэн гэх тодотголтой С.Баярыг Ерөнхий сайд байхад түүний хуулийн зөвлөхөөр Б.Чимид агсан ажиллаж байсан гэдэг. Тэрбээр “Төрийн эзэмшлийн гэх энэ 34 хувь чинь л гай чирнэ дээ. Гэхдээ УИХ-ын шийдвэр биелүүлэхгүй гэлтэй биш. Тогтоосон тэр хүрээнд нь гэрээгээ байгуулахаас өөр яах вэ.

Чиний хэлснээр, яваандаа л учрыг нь олох арга сүвэгчлэх хэрэгтэй. Түүнчлэн гэрээ байгуулчихлаа, бүх юм боллоо гээд санаа амрах хэрэггүй. Гэрээгээр холбогдсон хоёр тал бол гэр бүл болсон хостой адил.

Нэг гэрт орсон хоёр шиг элгэмсэг, ойр дотно харилцаатай байхгүй бол хардлага байнга төрнө. Харилцаа сэвтэх, эвгүйтэх цагт харилцан буулт хийж явахгүй бол хагарч салахдаа хүрч мэднэ. Тэгээд хамтдаа жаргаж чадахгүй бол тус тусдаа зовно доо” хэмээн хэлснийг энд зориуд тодотгоё. Буурьтай, суурьтай хүний ханатай, ортой л үг.

Хаа хамаагүй хийрхэж, хөрсөн дээрээ хий эргэхээс илүүтэй хоёр тал ширээний ард сууж, аль аль талдаа ашигтай байдлаар ам хэлээ ололцох нь л өнөөдөртөө чухал.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Монгол. (103.229.120.43)
    Хамгийн АДГИЙН ШУНАЛ ТАЧААЛТАЙ ХҮН БОЛ энэ с.баяр, багабанди 2. Тэр хоёр шунал тачаалынхаа төлөө хүн алах эх орноо зарахыг ч тоохгүй.
    2019 оны 07 сарын 20 | Хариулах
  • Элбэгдорж (103.229.120.43)
    ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР 34 ӨӨС ДООШГҮЙ ХУВИЙГ ЭЗЭМШ ГЭСЭН ТОГТООЛЫГ ХАРААЛ ДАГУУЛСАН ХАХУУЛИАР БУДИЛУУЛЧИХААД ЮУ ХУЦНА ВЭ.ӨӨР УЛС ОРОНД ТЭР ТОМООХОН КОМПАНИУД ЧИНЬ 100 ХУВЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ДААГААД 30-34 ХУВИЙН Л АШИГ ХҮРТДЭГ ЖИШИГТЭЙ ЮМ БИЛЭЭ. ТА ХЭД Ч БАЛЛАСАНДАА ЭНЭ ЭХ ОРНОО.
    2019 оны 07 сарын 20 | Хариулах
  • Ама5 (202.9.42.71)
    34хувийг үнэгүйгээр эзэмших гэж тогтоол гарсан юм биш үү арай их толгой угаах юм аа
    2019 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.43.104)
    Баярцогт бүр 2006 онд ОТ гэрээг хууль болгох гэж үзээд чадаагүй.(Өөрөө хувьцаатай байж),тэгээд 2009 оны 5-р сард ерөнхийлөгч Н.Энхбаярыг сонгуулийн хуйвалдаанаар авч хаясны дараа энэ 34%-ыг зүтгүүлж батлуулж бсан.Өмнө нь ИХ бас тогтоол гаргаж монголд ашиггүй болохоор бол зохих хуулиудыг өөрчилж болохыг зааж бсан.Үүний дагуу АМТ-хуулиас бусад татвар,гааль бусад хууль өөрчлөлт оруулж бжээ.
    2019 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.3)
    34% эзэмших гэж хэн хэн зүтгэж байсныг одоо нэрээр нь хэлэх хэрэгтэй!!! Ард түмэн тэр хорлон сүйтгэгчдийг мэдэж аваг!!! Эс тэгвээс цаашид ч хорлосоор байх болно!!!
    2019 оны 07 сарын 17 | Хариулах
  • Иргэн (66.181.178.171)
    ТЭГЭХЭЭР ТЭР ҮЕД ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН Н.ЭНХБАЯР БОЛОН ТЭР ҮЕИЙН УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ АН-ААС БАС ШАЛГАЖ, БАРЬЖ ХОРИХ БОЛЖ БАЙНА АА ДАА. ТЭР 57 ДУГААР ТОГТООЛ ГЭЭЧИЙГ ХЭН САНААЧИЛСИЙН БЭ ??????
    2019 оны 07 сарын 17 | Хариулах
  • bayr (212.51.198.193)
    bi zarlahgui darsaar baigaad uhne
    2019 оны 07 сарын 16 | Хариулах
  • Лаларуудад (202.126.89.18)
    Тэр үед 34-гүйгээр хийсэн бол попууд бариад идчих байлаа 51 болго гэж яаж их шахаж байсныг өнөөдөр мартсан байх харин мэддэг нь хувь хувьцаанаас татгалзаад татвараа өндөр авья гэхэд яг одооных шиг ардын дайсан болж байсандаа одоо хужаа авах нь тодорхой болох шив хужаад өртэй байх ямар байдгыг үзэцгээдээ дээр нь ноён ногоон хэд болхыг таашгүй
    2019 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.0.222)
    ЕС С.Баяр асангаар оролдвол Монголын заяа гомдоно. 2009 оны УИХ -ын гишүүд бол малууд байжээ, хөөрхийс.
    2019 оны 07 сарын 16 | Хариулах
  • зочин (202.21.125.35)
    С.Баяр чи муу лалар тэр хуулийн дагуу гэрээ байгуулна гээд зүтгээд байсан этгээдээ зарлаач тэгвэл чиний нүгэл бага ч гэсэн нимгэрэнэ дээ
    2019 оны 07 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    9 цаг 47 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    11 цаг 27 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    11 цаг 32 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    11 цаг 41 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Өчигдөр 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК