Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч том уу, Тамгын газрын дарга нь том уу?

2019-7-18
0
ЖИРГЭХ

Төрийн албаны тухай хуульд зааснаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь улс төрийн албан тушаалтанд тооцогддог. Харин Үндсэн хуулиар өөрт олгосон бүрэн эрхийн хүрээнд Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа томилох эрхтэй. Энэ дагуу анхны Ерөнхийлөгч П.Очирбатын үед Тамгын газрын даргаар Ч.Дашдэмбэрэл, Б.Түмэн, Б.Чимид, М.Энхсайхан, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн үед С.Баяр, Б.Батхишиг, Б.Даш-Ёндон, Л.Эрдэнэчулуун, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед Т.Билэгт, Л.Амарсанаа, тав дахь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Д.Дорлигжав, П.Цагаан, Ц.Баярсайхан нар энэ албыг хашиж байв. Өдгөө тав дахь Төрийн тэргүүн Х.Баттулгын Тамгын газрыг З.Энхболд зангидаж байна.

Сонирхолтой нь, дээрх 13 даргын хувьд Засгийн газар, УИХ-тайгаа төдийлөн зөрчилдөөд байдаггүй, зөвхөн Ерөнхийлөгчийг төлөөлсөн асуудалд оролцдог байжээ. 

Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар, өмнөх Ерөнхийлөгч нарын Тамгын газрын бодлогыг чиглүүлж байсан дарга нарын байр суурь ихэвчлэн Төрийн тэргүүнийхээ хэлсэн үгийг дамжуулдаг байв. Энэ нь Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан төслийн хүрээнд гишүүдэд өгөх Тамгын дарга нарын хариулт нь хэмжээ хязгаартай, албаных л байсныг илтгэнэ. Нэг үгээр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг хашиж асан эрхмүүдийн хувьд Төрийн тэргүүний зүгээс тавьсан санал, хоригийг УИХ-д хүргүүлэх, эсвэл аль нэг арга хэмжээнд очиж одон медаль гардуулах хэмжээ зэрэг өөрт ногдсон эрх үүргээ биелүүлэх төвшинд ажил албаа хийж, гүйцэтгэдэг байжээ.

Харин тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын даргаар томилсон З.Энхболдын хувьд арай өөр дүр зургийг харуулах болсоор удлаа. Эхлээд тэр нэр бүхий Элчин сайд нартай “дайн” зарласан. Улмаар Сангийн сайдад нэр дэвшүүлж томилсон олонхитой “барьцалдсан”.

Удалгүй хэн гэдэг нь тодорхойгүй явсаар ирсэн “30 гэр бүл”-ийг түрүүчээс нь нэр цоллон зарласан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга гэдэг Төрийн тэргүүнийг гадаад, дотоод тавцанд бүрэн төлөөлөх эрхтэй ч З.Энхболд тэгэхийг хүсээгүй.

Эсрэгээрээ асуулт, шүүмжлэл, байр сууриа илэрхийлсэн гишүүн болгоны өмнөөс хариу тайлбарыг өгч, амыг нь “тагласаар” өнөөдрийг хүрч байна. Айл өрхөөр гэрийн эзэн хойморт суучихаад хүүхдээ, өөр нэгнийг хамаатуулан гэм бурууг нь шүүж, бусдад сургамж айлдах нь зүйн хэрэг. Бурууг нь дэнслэх замаар дахин алдаа гаргахаас сэргийлдэг нь Монголын амьдрал ахуйд эртнээс тогтсон уламжлал, дэлхийд хаа нэгтээ байдаг жишиг. Үүнтэй хэн ч маргахгүй. Гагцхүү “унтаа” гэмээр байдал явж ирсэн Ерөнхийлөгчийн Тамгын газар хэмээх “их айл”-ыг энэ удаад З.Энхболд дарга амь оруулж эхэлсэнд учир байна, тэгэхдээ улс төрийн зорилгоор.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэмээх хэн бүхний хариуцаад байдаггүй энэ албан тушаалыг хашиж эхэлсэн өдрөөсөө тэрбээр “Бяр”-аа харуулав. Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс гэх “хориг” тавьж, өөрөө УИХ-ын гишүүн болгоны асуултад хариу тайлбар хийсээр өнөөдрийг хүрч байх шиг.

Угтаа бол З.Энхболд урьдынх шигээ УИХ-ын дарга биш л дээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, улс төрийн албан тушаалтан. Харин хуулиараа Ерөнхийлөгчийг төлөөлөх гол хүн. Тийм атлаа тэрбээр парламентын спикер байсан үеийнх шигээ аашилж, авирлах болов. Өнөөдөр хэн тодорч байна, Ерөнхийлөгч Х.Баттулга биш З.Энхболд л анхаарлын төвд байна. 

З.Энхболд УИХ-ын дарга байсан уу гэвэл байсан. Энэ хугацаанд Ардчилсан намын даргаар ажиллаж, улс төрийн үйл хэргээ давхар хавчуулж явсан үе түүнд бий. Гэхдээ З.Энхболд дарга шиг хууль тогтоох дээд байгууллагыг, Намын даргын тамгатай нь хамтатгаж атгасан нь тун цөөн. Гарын арав байтугай таван хуруунд ч багтахгүй хуруу дарам цөөн. Хамгийн сүүлийн жишээ нь, М.Энхболд л байна. Гэхдээ тэрбээр аль ч үгүй хоцорсон, унасан. Тийм атал Үндсэн хууль дээр гараа тавьж тангараг өргөсөн Х.Баттулгын өмнөөс З.Энхболд дарга л дуугарч бас гишүүдтэй сөргөлдөх болов. Үүрэг нь тийм байж болох ч өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд хэн нь Төрийн тэргүүн бэ? гэсэн асуулт улс төр гэлтгүй нийт монголчуудын дунд урган гарч ирэх болов. Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож хаа нэг үг хэлж байна. Тэгэхдээ УИХ өөрсдөө тарах тухай саналыг олон нийтийн дунд "Брэнд" болтол нь шигтгэв.

Тангараг өргөж, төрийн тамга атгасан болохоор Х.Баттулга албан ёсны Ерөнхийлөгч. Харин үзэг цаас нийлүүлж, албан тайлбар өгч буйгаас нь харахад З.Энхболдыг ч хоёр дахь Төрийн тэргүүн, хөшигний ард суугаа нууц ноёнтноор төлөөлүүлж харж болохоор. Гагцхүү хуулиар олгосон З.Энхболд даргын эрх мэдлийн зангилаа нь гэхээсээ хэлж, илэрхийлж буй байр суурь нь өдгөө Ерөнхийлөгч том уу, Тамгын газрын дарга нь том уу гэсэн асуултыг өрдөх шалтгаан болж байна.

Уг нь, уул шугамандаа нэн тэргүүнд байр сууриа илэрхийлэх, Монголын “их” улс төрд өөрөө гарч ирэх хүн нь Х.Баттулга биш гэж үү. Үнэмлэхүй олонхи, өөрийнх нь эсрэг ажилласан гэх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг зөвхөн өөрийн бий болгосон фигур, хувь, хувьсгалын дэмжлэгээр биш “Монгол ялна” гэсэн уриан дор ялсныхаа хувьд шүү дээ.

Гагцхүү өнөөдөр хэн Төрийн тэргүүний өмнөөс асуудал бүрт гишүүд, У.Хүрэлсүхийн танхимын сайд нартай санаагаа уралдуулах болсон ганц хүн нь З.Энхболд дарга гэдэг эрхэм л байна. УИХ-ын спикерээс нэгэнт буусан, гурван жилийг ардаа үдсэн тэрбээр хэсэгтээ АН-ын даргаар ажиллаж байгаад С.Эрдэнэд тамгаа шилжүүлсэн нь хоёр жилийн өмнөх үйл явдал.

Харин өнөөдөр түүний хашиж байгаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга гэсэн албан тушаал бараг парламентын спикерийн эрх ямбатай дүйцэж байх шиг. "Унтаа" албан тушаалыг "амь оруулсан" нь сайн хэрэг, дараагийн дарга нартаа жишиг тогтоож буй ч Ерөнхийлөгч, УИХ гэсэн хоёр институцийг өөр хооронд сөргөлдүүлэх нь хэнд ашигтай вэ?.

Ингэхэд өнөөгийн Монголд, Монголын улс төрд Ерөнхийлөгч том байна уу эсвэл Тамгын газрын дарга нь том болчихов уу?...

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • me (202.131.243.186)
    Ene hynii yg yildel taalagddag
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
  • 1212 (202.131.243.186)
    Bie jijig ch belcheer tom mundag hyn shyy
    2019 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.42.38)
    Баттулга ерөнхийлөгч ИХ ХУРАЛ тар гэж ажилаа эхэлсэн үүнийгээ хэлсээр энэ хүний хугацаа дуусах нь харин З.Энхболд энэ хооронд улс төрийг жинхэнэ утгаар нь хийж нэр хүндээ өсгөн ирэх сонгуулийн бэлтгэлээ базаахын зэрэгцээ АН ын дарга болох алхмуудаа хийж байгаа юм. Батулгын нэр хүнд унах , Ерөнхийлөгчийн зэрэг зиндаа доошлох Зика д сонин биш уг нь ёс ёмбгор төр төмбгөр гэдэг даруухан байх ёстой баймаар. Энхболдыг тодрох тусам Баттулгын нэр хүнд доошилж ард түмэнд тэнэг харагддаг гэдгийг энэ Ерөнхийлөгч ойлгохгүй юм.
    2019 оны 07 сарын 22 | Хариулах
  • Zoriy (64.119.26.153)
    Zika horlood duusgah baihoo
    2019 оны 07 сарын 21 | Хариулах
  • Еранхйлөгчтэй Энхболдыг яаж зүйрлүүлэх вэ. Мэдлэг, улс төрийн туршлага гээд,,, Тиймч учраас Баттулгад түшиг болж бас зарим үед 2 талын эвлүүлэх биш илүү ан цав гаргах гээд хэцүү юм байх л юм. (202.9.42.155)
    зочин
    2019 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.42.12)
    Уг нь Ерөнхийлөгч том гэхдээ Ухаан муутай учраас Том толгойтой тамгын даргаасаа жижиг харагдаад байна.
    2019 оны 07 сарын 19 | Хариулах
  • Дэнжийн 1000ийн БАТАА (31.173.82.74)
    Монголчууд бидэндээ таарсан махан толгой еронхийлогч..
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
  • зочин (66.181.161.104)
    хоёулаа том
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
  • ХАГАС ТАРХИ БА ХАГАС ХҮН (175.38.157.122)
    2-ЛАА АТИГАР НАМХАН ШДЭЭ, ГЭХДЭЭ ЗИКА БОЛ БҮҮР ОДОЙ ШДЭЭЭЭЭ ХАХАХАХХА
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
    • yostoi hagas tarhitai yum bn daa
      2019 оны 07 сарын 18
  • ЗОЧИН (124.158.95.14)
    ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ЯМАРЧ БОЛОВСРОЛГҮЙ, МЭДЛЭГ ЧАДВАРГҮЙ ХҮНИЙГ СОНГОСОНЫ ГАЙ ГОР ХОЁР НЬ ЗЭРЭГ ГАРЧ БАЙНА. ОДООГИЙН БАЙДЛААР "ЗИ ВИРУС " НЭРТЭЙ БЭЛТРЭГ НӨХӨР ЖЕНКОГООСОО ТОМ БАЙГАА ЮМ БИШҮҮ?? ӨМНӨӨС НЬ ХАРИУЛТ ӨГЧ, ӨМНӨӨС НЬ ШИЙДВЭР ГАРГААД, БАРАГ ЗАГНИХ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШҮҮ?? БЭЛТРЭГ ЭНХБОЛД???
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
  • zochin (66.181.161.24)
    Ene 2-n huvid hen bolovsrol medlegtei ni tom baih yostoi bolvsrolgui hun ch ichmeer damshigdaa
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.24.65)
    ямар хүнээр төрийн тэргүүн болгохоо ард түмэн сонгосон болохоор одоо яахав дээ
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
  • иргэн (202.179.24.241)
    Нэгний бие нь нөгөөгийн ухаан нь том байх
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
    • Атигар жижигхэн гээч...
      2019 оны 07 сарын 18
  • ЭЛБЭГДОРЖ ЭСКОБАРУ (103.212.119.105)
    МАНАН МАФИЙН ИДЭЭ БЭЭРИЙГ ЗИКА ВИРУС Л ШАХАЖ БНА.УДАХГҮЙ ЭВОЛА ВИРУСЭЭР ХҮЧ НЭМЭГДҮҮЛНЭ.
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
    • Манан=Жэнко+Топор. Жэнкогийн идээг Зика шахаад байна уу ха ха.
      2019 оны 07 сарын 18
  • Ордны тайган (172.56.12.51)
    Ордны тайган гэж Бат-Үүл гайхалтай гоё хочилсон. Хамаг хорыг тайган л гүйлгэдэг. Өнөөх нь яахав боловсрол, мэдлэггүй хүн, энэнийхээ амыг л харна шүү дээ.
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
  • Ордны тайган (172.56.12.51)
    Ордны тайган гэж Бат-Үүл гайхалтай гоё хочилсон. Хамаг хорыг тайган л гүйлгэдэг. Өнөөх нь яахав боловсрол, мэдлэггүй хүн, энэнийхээ амыг л харна шүү дээ.
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
  • Ордны тайган (172.56.12.51)
    Ордны тайган гэж Бат-Үүл гайхалтай гоё хочилсон. Хамаг хорыг тайган л гүйлгэдэг. Өнөөх нь яахав боловсрол, мэдлэггүй хүн, энэнийхээ амыг л харна шүү дээ.
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.18.92)
    Баттулга мэдлэгүй чадваргүй сул дорой толгой муутай Энхболд мэдлэг чадвартай ажлын хийдэг.
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
  • зочин (202.9.42.25)
    морьны хүүхэд түрүүлсэн бөхөө үнсчихэж чадахгүй ёрөнхийлөгчтэй болжээ хулмасгүй монголчууд биё биёнээ үнсдэг уламжлалтай байсан
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
  • зочин (202.9.42.25)
    ухаан нь том доо жижиг даргын
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
  • З.Энхболдын зөв шүү. 76 матартай ганц сармагчин үзэж байна доо. Сармагчин арай дээд төрөл ш дээ. (150.129.142.77)
    иргэн
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    10 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    12 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    23 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    1 цаг 41 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    1 цаг 51 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    1 цаг 58 мин
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
    2 цаг 15 мин
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
    2 цаг 24 мин
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
    3 цаг 0 мин
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
    3 цаг 5 мин
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
    3 цаг 12 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
    3 цаг 13 мин
  • ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно
    3 цаг 26 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    3 цаг 30 мин
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    19 цаг 24 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    19 цаг 26 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    19 цаг 51 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    21 цаг 4 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    21 цаг 5 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    21 цаг 14 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК