Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ

2019-7-18
0
ЖИРГЭХ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр өнгөрөгч зургадугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.


ТӨРӨЛТ: 2019 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 38084 эх амаржиж, 38361 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 29-өөр, хүүхэд 50-иар тус тус өсжээ. Нас баралт 8523 болж, өмнөх оны мөн үеэс 7-гоор нэмэгджээ. Энэ оны эхний хагас жилд 1000 хүнд ногдох төрөлт 11.7, нас баралт 2.6, ердийн цэвэр өсөлт 9.1 байна.

 

ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ: Манай улсад 2019 оны хоёрдугаар улирлын эцэст гадаадын 95 улсын 9.7 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж байгаа ба өмнөх оны мөн үеэс 3 орноор, ажил эрхэлж буй гадаадын иргэд 90 хүнээр өсжээ. Харин өмнөх улирлаас 4 орноор, ажил эрхэлж буй гадаадын иргэд 4. мянган хүнээр өсжээ. Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 8.9 мянга нь эрэгтэй, 0.8 мянга нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 67.1 хувь нь БНХАУ-ын, 5.4 хувь нь Австрали улсын харьяат байна.

 

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, ХУРЦ ХОРДЛОГО: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 2019 оны эхний хагас жилд 136 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 12 (9.7%)-aaр өссөн байна. Эдгээр тохиолдлын 124 нь үйлдвэрлэлийн осол, 12 нь хурц хордлого байна.

Нийт осолдогчдын 39 (28.7%) нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан шалтгааныг авч үзэхэд голчлон унасан, бүдэрсэн, халтирсан болон xортой бодис, цацраг идэвхийн нөлөөнд өртсөн байна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас нийт осолдогчдын 54 нь хөнгөн хэлбэрээр, 64 нь хүнд хэлбэрээр гэмтэж, 18 хүн нас нарсан байна. Осолдогчдыг насны бүлгээр авч үзвэл, 31.6 хувийг 25-34 насны, 21.3 хувийг 45-59 насны, 28.7 хувийг 35-44 насны хүмүүс эзэлж байна.

Нийт үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 22.1 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт, 11.0 хувь нь усан хангамж, бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарт гарсан байна. Мөн нийт осолдогчдыг эрхэлж байсан ажил мэргэжлээр авч үзвэл, 42.6 хувь нь энгийн ажил мэргэжилтэй, 17.0 хувь нь үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан, 12.5 хувь нь мэргэжилтэн, 11.8 хувь нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч, 11.0 хувь нь бусад мэргэжилтэй, 5.1 хувь нь техникч болон туслах, дэд мэргэжилтэн байна.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ: Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд 17.7 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2376 (11.9%)-гаар буурчээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2019 оны эхний хагас жилд 102.1 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 26.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 1.3 тэрбум төгрөгөөр буурч, харин нөхөн төлүүлсэн хохирол 10.7 (70.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон хүн 2019 оны эхний хагас жилд 17.2 мянга болж, 951 нь 18 хүртэлх насны хүүхэд, 7.5 мянга нь эмэгтэйчүүд байна.

СОГТУУГААР ҮЙЛДЭГДСЭН ХЭРЭГ: 2019 оны эхний хагас жилд 1887 болж, өмнөх оны мөн үеэс 402, эмэгтэй хүн оролцсон хэрэг 1530 болж, 109 бүлэглэн үйлдсэн хэрэг 936 болж, 33-аар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 607 болж, 22-оор, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 110 болж, 18 хүүхэд оролцсон хэрэг 444 болж, 12-оор тус тус өсжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2019 оны эхний хагас жилд 200 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 54 (37.0%)-өөр өссөн байна. Мал хулгайлах гэмт хэрэг 2019 оны эхний хагас жилд 901 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн 5.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 425 (89.3%)-аар өссөн байна.

Улсын хэмжээнд, 2019 оны эхний хагас жилд 54.7 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 6.9 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 11.8 (27.4%) мянгаар, баривчлагдсан хүн 1.6 (30.4%) мянгаар өсжээ.

ГАДААДЫН ЗОРЧИГЧИД: Манай улсын хилээр 2019 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 2.8 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 55.5 мянгаар өсжээ. Улсын хилээр орсон зорчигчдын 39.5 хувь нь Замын-Yүд, 18.2 хувь нь Буянт-Ухаа, 12.4 хувь нь Гашуун сухайт, 11.1 хувь нь Алтанбулаг, 6.2 хувь нь Шивээхүрэн, 12.6 хувь нь бусад боомтоор орсон байна.

Улсын хилээр 2019 оны эхний хагас жилд гадаадын 247.3 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 9.2 мянгаар өсжээ. Тэдний 86.4 хувь нь 30 хүртэл хоног, 11.6 хувь нь 90, түүнээс дээш хоног, 2.0 хувь нь 30-90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байна. Гадаадын зорчигчдын 217.4 мянга нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон нь өмнөх оны мөн үеэс 14.8 мянгаар өссөн байна. Хилээр орсон гадаадын зорчигчдын 29.9 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ. Улсын хилээр 2019 оны эхний хагас жилд орсон гадаадын зорчигчдын 60.8 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас, 32.9 хувь нь Европоос, 4.6 хувь нь Америк тивээс, 1.7 хувь нь Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ.

Хилээр орсон гадаадын зорчигчдын 36.4 хувийг БНХАУ-ын иргэд, 24.3 хувийг ОХУ-ын иргэд, 12.1 хувийг БНСУ-ын иргэд, 3.7 хувийг Япон Улсын иргэд, 3.4 хувийг АНУ-ын иргэд, 2.4 хувийг Казахстан Улсын иргэд, 17.7 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.

ХДХВ/ДОХ-ЫН ХОЁР ТОХИОЛДОЛ: Улаанбаатар хотод 2019 оны зургадугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 274 болсон байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт 2019 оны эхний хагас жилийн байдлаар 21.4 тэрбум төгрөг болжээ. Харин зургадугаар сард 2.6 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 582.5 сая төгрөг (18.2%)-өөр буурсан байна. 2019 оны эхний хагас жилд 9.2 тэрбум төгрөгийн зүрх судасны эм борлуулагдсан нь нийт борлуулалтын 44.5 хувийг эзэлж байна.

Г.Алимаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    1 цаг 23 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    3 цаг 21 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    4 цаг 0 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    5 цаг 19 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    7 цаг 8 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    18 цаг 50 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    18 цаг 55 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК