Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Нямбаатар: Шүүхийн завхралд үе үеийн Ерөнхийлөгч хамааралтай

2019-8-06
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан МҮОНРТ-ийн ээс даваа, лхагва, баасан гарагуудад хуульч, судлаач олон нийтийн байр суурийг хүргэж байгаа билээ. Энэ сарын 5-ны өдрийн дугаарт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дарга, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсгийн гишүүн Х.Нямбаатар, УИХ-ын ажлын дэд хэсгийн гишүүн, хуульч О.Мөнхсайхан, Үндсэн хууль судлаач Л.Төр-Од, “Бүх ард түмний хуралдаан” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Цэрэндорж, нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор, нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, “Өргөө Монгол” хөдөлгөөний тэргүүн, эдийн засагч Т.Баярхүү, “Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам”-ын дарга н.Саранцэцэг нар оролцлоо. Ингээд тус хэлэлцүүлгийг Ж.Алтангэрэл сэтгүүлч хөтлөн явуулсныг тоймлон хүргэе.


 

Сэтгүүлч: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг УИХ-ын зарим нэр бүхий гишүүд санаачлан өргөн мэдүүлсэн. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс зарим санал хүргүүлсэн. Энэ хүрээнд парламентын хяналтын чиг үүргийн боловсронгуй болгох асуудал хөндөгдөж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн санаачилсан төслөөр УИХ Хянан шалгах түр хороо байгуулах боломжийг бүрдүүлэх асуудал хөндөгдсөн. Энэ зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлага байна уу?

 

О.Мөнхсайхан: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа нэг чухал зорилго бол нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэж чадах бодлогын хэрэгжүүлдэг тогтвортой Засгийн газар буюу төрийг бэхжүүлэх явдал юм. Энэ нь өмнөх УИХ-ын үед өргөн баригдаж байсан 2015 оны нэг гол үзэл баримтлал. Энэ үзэл санааг 2019 оны зургадугаар сарын 6-ны өдөр өргөн баригдсан төсөлд тусгахын зэрэгцээ гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлж, хариуцлагатай болгож эргээд парламентын тавих хяналтыг чухал зорилго болгон тавьж байна. Үүний нэг нь Хянан шалгах түр хороо юм. Уг хороо нь парламентаас гүйцэтгэх эрх мэдэлд тавих цөөнхийн хяналт гэж ойлгож болно. Ардчилсан парламенттай улс орнуудад Хянан шалгах түр хороог байгуулдаг. УИХ-ын гишүүдийн өргөн баригдсан төсөлд УИХ-ын гишүүдийн 19-оос доошгүй нь санаачилбал цөнхийн төлөөллийг оролцуулж энэ хороог байгуулах гэж байгаа юм. Гол зорилго нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Засгийн газар түүний харьяа байгууллага хуулийг хэр сахиж байна, нийтийн ашиг сонирхлыг зөрчиж байгаа эсэх зэрэг бодитой мэдээллийг гаргах юм. Учир нь эрх барьж байгаа олонхийн байгуулсан Засгийн газар өөрийнхөө үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нийтэд ил гаргадаггүй. Үүнийг нь УИХ-ын гишүүд авч чаддаггүй. Тиймээс 19 гишүүний санаачилсан уг хороо тодорхой мэдээлэл, баримтыг гаргуулах, хууль сануулж тайлбар авах бүрэн эрхтэй ажиллана. Ингэснээр нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн тухайлбал, Эрдэнэтийн 49 хувь зэрэг олны анхаарал татсан асуудлыг бодитой өгөх юм. Нөгөөтэйгүүр, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдлийн дотоод асуудалд орж урвуулан ашиглагдахаас сэргийлэхийн тулд тодорхой хүрээ хязгаарыг зааж өгнө. Өөрөөр хэлбэл, хорооны үйл ажиллагаа нь мөрдөн байцаах, шүүхийн үйл ажиллагаа руу орохгүй. Мөн шүүхэд үүрэг хүлээлгэхгүй гэдэг хязгаар тодорхой заагдсан.

 

Л.Төр-Од: Бүх асуудлыг зохицуулна гэвэл нэмэлт, өөрчлөлт хийж барагдахгүй. Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар биш үндсэн үзлийнх дагуу боловсруулсан органик буюу салбар хуулиудаар зохицуулах боломжтой гэж үзэж байна.

 

Б.Цэрэндорж: Монгол Улс хууль тогтоомжтой улс гэж хэлэхэд хэцүү. Аль нэг улсын хуулийг авчраад тохируулах гэж байгаа нь харамсалтай. Бид Их засагаас эхлээд тохируулаад авчхаар  өөрдсийн гэсэн хуультай байсан ард түмэн. Бид нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншил рүү шилжих үеийг хүртэл бодлогогүй хийсэн.

 

Х.Нямбаатар: Түр хороо ямар чиг үүргээр байгуулагдах нь органик хуулиудаар зохицуулагдах байх. Үндсэн хуульд заасан парламентын өөрийн дотоод хяналтыг хэрэгжүүлэх гэж байгаа бол үндсэн хуулийг байгууллагаар нь хэрэгжүүлэх ёстой. Энэ нь цаашид парламент ёсны төлөвшлийг боловсронгуй болгох боломжтой. Цаашид төрийн бусад албан тушаалтнуудыг үүрэг, хариуцлага, өөрөөсөө батлагдан гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих механизм, хөшүүргийг бий болгохыг зорьж байна.

Сэтгүүлч: АН-ын зөвлөлийн хувьд байр сууриа албан ёсоор илэрхийлсэн. Тухайлбал, гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой механизмыг илүү тодорхой болгож тусгах шаардлагатай гэдэг байр сууриа илэрхийлсэн. Энэ асуудлыг зайлшгүй Үндсэн хуулийн түвшинд авч үзэж, зохицуулах шаардлага бий юу?

 

Б.Дэмбэрэл: УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох нь зөв. Үндсэн ажил нь хууль батлах, санаачлах, хэрэгжилт нь хангалтгүй хууль зэрэг асуудлыг гаргах үүрэгтэй. Гэхдээ хэн дуртай нь УИХ-ыг тараадаг болчихвол яах вэ. УИХ-ын гишүүн өөрөө дархлаатай, эрх мэдэлтэй, төрийн хамгаалалтад байж байж хуульд өөрчлөлт оруулах ёстой.  УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх, нийт гишүүдэд олгогдох эрх мэдлийг тооцож үзэх ёстой. 76 хүнд нөлөөлөх эсвэл 108 хүнд нөлөөлөх нөлөөлөл ямар зөрүүтэй байх билээ. Үүнийг сайн бодох хэрэгтэй.

 

Т.Баярхүү: Үндсэн хуульд гар хүрэх хоёр заалт нь бий. Үүний нэг нь ард түмнээсээ асууж байж хүрэх. Би тэр хувилбарыг олон удаа хэлсэнх. Дордуулсан долоон заалт гэж ярьж байна. Энэ бол дордуулсан биш дутуудуулчихсан юм. Ард түмнээс асуухгүй байж Д.Лүндээжанцан гишүүн 2010 оны хуулийг барьчхаад, энэ нь өөрөө бурхны зарлиг мэт бодоод байна.

 

Н.Саранцэцэг: Монголын нийгэм төрийн хямралд орчихсон. 60 тэрбум, ЖДҮ гэсэн аймшгийн төрөөр удирдуулсан нөхцөлд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх эрх зүйн чадамжгүй. Хөгжлийн бодлогоо төлөвлөж чадахгүй байж энэ өөрчлөлтийг хийх нь гутамшиг.

Сэтгүүлч: Шүүгчийн томилгооны өнөөгийн зарчмыг өөрчлөх асуудлыг хөндөж байна. Ерөнхийлөгчийн хувьд томилгооны зарчим хэвээр байх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Шүүгчийн томилгооны асуудлыг Үндсэн хуулийн түвшинд авч үзэх шаардлагагүй гэж үзэж байна уу?

 

О.Мөнхсайхан: Шүүхийн хараат бус байдал хангалттай биш байгаа нь маш олон судалгаагаар гарсан байдаг. Ялангуяа жирийн иргэдийн маргааныг хоорондын маргаан гэхээс илүү улс төрийн томоохон асуудал хөндсөн эсвэл эдийн засгийн томоохон үр дагавартай маргаанд шүүх хараат бус ажиллаж чадахгүй байна гэсэн эргэлзээтэй үр дүн гаргасан. Тухайлбал, дэлхийн өрсөлдөх чадварын индексийн шүүхийн хараат бус хэсэг ийм дүгнэлт хийсэн. Харин иргэдээс олон удаагийн авсан санал асуулгаар шүүхийг хараат бус шударга болгооч, хуулийг тэгш үйлчилдэг болгооч гэсэн зүйлийг 90 гаруй хувь нь тавьж байна лээ. Сүүлийн 20 орчим жил Ерөнхийлөгчид маш их эрх мэдлийг хуулиар олгосон. Тухайлбал, 1993 оны Үндсэн хуульд байхгүй байхад бүх Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилдог болсон. 2002 оноос хойш шүүгчид хариуцлага тооцдог байгууллагыг хариуцдаг болсон. Мөн ШЕЗ-ийн даргыг 2013 оноос сонгодог болсон. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчид Үндсэн хуульд зааснаас бусад эрх мэдэл их байдаг тул үүнийг өөрчлөхгүй бол болохгүй байна. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд энэ асуудлыг шийднэ.

 

Х.Нямбаатар: Шүүгчийг томилдог байгууллага, батламжилдаг, хариулагад татдаг субъект нь тусдаа байя. Ингэж байж харилцан бие биеэ тэнцвэржүүлнэ. Хяналттай болно. Шүүх хараат бусаар ажиллана. Зарим хүмүүс энэ асуудлыг органик хуулиар зохицуулж болохгүй юм уу гэж байна. Үнэхээр болохгүй байгаа учраас энэ зохицуулалтыг хийх шаардлагатай. Шүүхийн захиргааны байгууллага дөрвөн удаа дөрвөн эзнээ сольсон. Улсын Дээд шүүхийн шүүгчдийн тоог дөрвөн удаа хуулиар өөрчилсөн. Тухайн үеийн Ерөнхийлөгч өөрт таалагдаагүй шүүгчийг цомхотголд оруулахын тулд тоог нь өөрчилдөг. Өнөөдөр шүүхийн завхралд үе үеийн Ерөнхийлөгч нар хамааралтай. Сонгууль дөхөхөөр хэн нэгнийг барьж хориулдаг. Дуусахаар нь сулладаг. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн хамгийн гол амин сүнс нь шүүх засаглалыг зөв байгуулах явдал юм.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (66.181.160.118)
    Зөвхөн шүүхэд ч биш томилгооны хариуцлага буюу томилсон хүнийхээ алдаа, эндэгдлийн төлөө томилгоо хийг ч бас тодорхой хариуцлага хүлээдэг байх аваас томилгоондоо анхаарах болно. Шүүгчийн сахилгын хороо энэ тэр гээд нөгөө л байгууллага байгуулдаг аргаар засрана гэвэл мөрөөдөл л болох байх. Харин Япон улсын шүүгчидэд хариуцлага тооцдог аргуудыг судлаж үзвэл арай л өөрөөр сэтгэж магадгүй. Азийн орон шүү дээ.
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.161.12)
    Та нарын яриад маргаад байгаа бүх асуудлыг нэг мөр шийдэх ганц арга нь парламентаа 2 танхимтай болгох!!! Монгол Улсад болж буй бүхий л муу муухайн эх үүсвэр нь "Төр Засаг"-аас л үүдэлтэй!! Ард түмэн өөрт таалагдсан (сонгосон) төрийн төлөөлөгчөө төрд гаргах боломжгүй болоод байна! Нам хэмээх хулгайчдын бүлэглэл (шайка) л Төрд хүнээ гаргах хүнээ ард түмэнд тулгаж сонгуулдаг болсон!!
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.177.51)
    Шүүгчийг энэ халдашгүй гэдэг үгийг шүүгчид өөрсдөө буруу ойлгоод байх шиг Халдашгүй гэдэг нь тухайн хэрэг маргааныг шийдвэрлэх шийдвэр гаргахдаа л хараат бус гээд байгаа болохоос Энэ нийгэмээс хүнээс, эсвэл гэмт хэрэг хийчээд шалгуулахгүй заавал эрхийг нт түдгэлзүүлж байж шалгадаг энэ гаж тогтолцоогоо болих хэрэгтэй тэгээд л ямар ч тэнэг шүүгч мэргэжлийн хняалтын байцаагч шиг оймсондоо авилгаа нуухгүй яагаад гэвэл тэд яаж ямар эргээр авилгал авбал мэдэгдэхгүй байх вэ гэдгээ маш сайн мэддэг этгээдүүд тиймээс шүүгчээ таныг шалгах гэж байна шүү та хэргээ нуугаарай гэж хэлж байгаатай агаар нэгэн зүйл энэ хуулийн заалтанд байна. Шүүгчийн бүх үйл ажиллагаа хөрөнгө орлого цалин сар хэдэн хэрэг шийдэж байгаа бүх зүйл шилэн байх ёстой буюу татвар төлөгч нар цалнжуулж байгаа хүнээ 100 хувь хянаж байх нь зүйтэй. Ийм шалгуурыг давсан нь шүүгчээ хийнэ л биз чадахгүй авилга авдаг шүүгчид нь орхиол явна биз. ер нь бол шүүгчид гэж өөрсийгөө тахисан бурхад гэж боддог бодлоосоо салж би татвар төлөнч нарын мөнгөөр цалинждаг гэдгээ үүр санаж байх эрхтэй.
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
    • Зөв!!! Яг үнэн!!!
      2019 оны 08 сарын 06
  • Зочин (103.87.255.66)
    Энэ муу халтар залуу монголын ард түмнийг зөрчлийн хуулиар сөхрүүлсэн балай амьтан.
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
  • bvv mart (185.39.141.108)
    chinii naad teneglel chin amind chin haltai shvv . (numdorjiin hrlsen vg )
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Хариуцлага тооцдог механизм нь ШЕЗөвлөлөөс тусдаа бие даасан хараат бус байх нь зүйтэй. ҮХЦэц шүүгчид хариуцлага тооцсон шийдвэрийг хянах шаардлагагүй ҮХуулийн маргаантай асуудал биш шүүгчийн ёс зүй, ажлын хариуцлагатай холбоотой гарч байгаа шийдвэр ...Тийм учраас ҮАБЗөвлөл шийдвэрийг авч хэлэлцээд эцэслэн шийдвэрлэдэг байх нь зүйтэй.
    2019 оны 08 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    11 цаг 10 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    11 цаг 13 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    11 цаг 38 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    12 цаг 51 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    12 цаг 51 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    13 цаг 0 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    13 цаг 12 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    13 цаг 26 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    13 цаг 28 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    13 цаг 54 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    14 цаг 12 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    14 цаг 29 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    15 цаг 8 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    15 цаг 55 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    15 цаг 59 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    16 цаг 1 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    16 цаг 30 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    16 цаг 31 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    16 цаг 36 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    16 цаг 38 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК