Согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн үедээ хамтран амьдрагчаа олон удаа хутгалан хөнөөн зугтсан жигшүүртэй хэрэг энэ сарын 3-наас 4-нд шилжих шөнө гарчээ. Хэргийн газраас зугтсан этгээдийг цагдаагийн байгууллагаас улс орон даяар эрэн сурвалжилж байна.
Урьдчилсан байдлаар амь хохирогч болон сэжигтэн хоорондоо үл ялих маргаанаас үүдэн шөнийн 3:00 цаг орчимд маргалдаж улмаар хамтран амьдрагчийнхаа амь насыг хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байна. Иймд дээрх иргэний талаарх мэдээллийг өгсөн тохиолдолд цагдаагийн байгууллага төлбөрийг олгож, мэдээллийн нууцлалын хадгалж, шаардлагатай тохиолдолд аюулгүй байдлыг хангах юм.
Сэтгэгдэл (2)