Монгол Улсын Ерөнхийлөгч нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Тэдгээрийг Салхитын мөнгөний ордтой холбогдох хэргийг шүүхээс шийдвэрлэхдээ авлига авсан байж болзошгүй гэж үзсэн учраас ийнхүү шалгахаар болсон юм. Тэгвэл ШШҮХ-ийн хэлтсийн дарга Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шалгах явцдаа бусдаас хахууль авсан гэх хэрэгт нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна. Эл хэрэгэс дээрх түдгэлзүүлсэн нэр бүхий 17 шүүгчид хамаарах хэргийн салхи хааш эргэх нь тодорхой болох бололтой.