зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хар тамхины тахал ба ирээдүй хойчоо хорлосон урлаг соёлынхон

2019-9-12
0
ЖИРГЭХ

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг газар авч, үүнд донтогчдын тоо ч улам бүр нэмэгдсээр байна. 

Тухайлбал, Цагдаагийн байгууллагаас ганцхан шөнийн дотор хэдхэн цагийн хугацаанд хоёрхон дүүрэгт ажиллаж, 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, тав нь биедээ хадгалж байсан нь тогтоогдсон. Энэ нь өнөөдөр бид хар тамхи гэгч "ЦАГААН ТАХАЛ"-аас хараат болсныг илтгэж байна. Хэдхэн жилийн өмнө манай улс хар тамхи тээвэрлэгч орны тоонд бүртгэгдэж байсан бол өдгөө хар тамхи хэрэглэгч орны тоонд орох болжээ. 

Хамгийн аймшигтай нь АЮУЛЫН ХАРАНГА дэлдээд буй цагаан тахал өсвөр насны, тэр дундаа хөрөнгө мөнгөтэй айлын хүүхдүүдийг онилж байна. Тэр ч утгаараа өсвөр насны хүүхдүүд хар тамхинд донтох, хэрэглэх тохиолдол ихээр бүртгэгдэх болсон. Өнгөрөгч 2018 онд л гэхэд насанд хүрээгүй зургаан хүүхэд хар тамхины хэрэгт холбогдон шалгагдсан байна. 

Өсвөр насны хүүхдүүд хар тамхи хэрэглэх болсон нь олон шалтгаантай. Тэдний нэг нь олны танил дуучин, урлагийнхан ч энэ төрлийн хэрэгт холбогдох явдал юм.

Угтаа бол олны танил, од байна гэдэг үзэгч, сонсогчдод уран бүтээлээ хүргэхээс гадна зөв үлгэр дууриалал үзүүлэх ёстой хэмээх ёс зүйн ойлголтыг давхар агуулдаг атал, өнөө цагт харин ч эсрэгээрээ эргэж байгаа нь бидний нүднээ ил байна. Өөрсдийн амжилт, нэр хүнддээ бардан, шоу цэнгээн, хар тамхинд ихээр донтох болсон.

Тэр ч утгаараа тэд Монголын ирээдүй болсон олон мянган залуусыг хар тамхи хэрэглэхэд хамгийн гол нөлөө үзүүлсэн гэж олон нийт үздэг. Дууг нь сонсдог, шүтэн биширдэг дуучин, хамтлагийнхан хар тамхи хэрэглээд эхлэхээр тэднийг даган дуурайх болсон.

Дээрээс нь тэдгээр хүмүүс нь өнөөдрийг хүртэл огт хариуцлага хүлээгээгүй, уран бүтээл хийгээд сайн сайхан амьдраад байгаа нь хамгийн ихээр нөлөөлж байгаа юм.

 

Хар тамхины хэрэгт холбогдсон олны танил ЭРХМҮҮД

  • Харанга хамтлагын дуучин Х.Лхагвасүрэн

-2008 онд хар тамхины хэрэгт холбогдон шүүхээс 7 жил чанга дэглэмтэй хорих ангид хорих ял шийтгэгдсэн боловч 1 жил ял эдлээд Ерөнхийлөгчийн зарлигаар суллагдсан байдаг. 

  • Мотив хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаяр

-2018 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис /хар тамхи/ хадгалсан хэрэгт шүүхээс 2 жил хорих ял шийтгэгдэж, 6 сар орчим хорих ял шийтгэгдээд шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан. Тэрбээр, цагдаагийн байгууллагад баригдах үедээ 2 төрлийн хар тамхи хэрэглэсэн байдалтай байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг.

  • Коби буюу С.Чулуунбаяр

Коби буюу С.Чулуунбаатар хамгийн анх 2007 онд хар тамхины хэрэгт холбогдож 6 сар баривчлах ял шийтгэгдэж байсан. Гэтэл 2008 онд дахин хар тамхи хэрэглэсэн, хадгалсан байдалтай баривчлагдаж шүүхээс 1 жил 4 сар хорих ял шийтгэгдэж, 6 сар орчим суугаад шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан. Үүний дараа 2017 онд дахин хар тамхи хадгалсан хэрэгт холбогдон шалгагдаж шүүхээс дахин 1 жил хорих ял шийтгэгдэж, 2018 оны тавдугаар сард ялын хугацаа дуусч суллагдсан. Гэвч 2018 оны долддугаар сард дахин хар тамхины төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, өөрийн биедээ хадгалсан байдалтай баригдаж, 1 жил хорих ял шийтгэгдсэн байна.

 

  • “Ice Top” хамтлагийн дуучин Д.Манлайжаргал

-Д.Манлайжаргал нь бусадтай бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Манлайжаргалыг 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгджээ.

  • Дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа

-2013 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан, хэрэглэсэн хүмүүстэй хамт дайчлан баривчлагдаж байсан. Тухайн үед Т.Болортуяа нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаагүй ч, хар тамхи хэрэглэсэн байдалтай байсан.

-Харин 2018 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Т.Болортуяа нь сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж мансуурсан байдалтай, Кобигийн хамт баригдаж байсан. Түүнд шүүгчийн захирамжаар 30 хоног баривчлах шийтгэл оноосон.

 

  • Улсын начин Ц.Улаанхүү

-Ц.Улаанхүү нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг онц их хэмжээгээр хууль бусаар олж авч, хадгалж, борлуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.1 дэх  хэсэгт зааснаар 11 /арван нэг/ жил хорих ялаар шийтгүүлсэн юм.

 

  • Дуучин Дон Диор буюу Д.Мөнхтулга​​​​​​​

-2018 онд хар тамхи хэрэглэсэн, хадгалсан байдалтай баривчлагдаж, шалгагдаж шүүхээс 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн байна.

Энэ бол олон нийтэд ил болсон хэргүүдийг нэгээхэн хэсэг. Үүний цаана ил болсон, болоогүй хэчнээн тохиодол байгааг хэн ч таашгүй юм. Тиймээс нийгэмд, хүүхэд залууст сөрөг муу үлгэр дуурайл үзүүлж, хар тамхитай холбогдсон урлагийнханд хариуцлага тооцдог байх ёстой. Хар тамхи хэрэглэж ял шийтгэл авсан дуучдыг тайзан дээр гаргахгүй, уран бүтээл хийх эрхгүй болгох хэрэгтэй юм. Нийгэм даяар хар тамхи хэрэглэсэн бол олны танил байсан ч гэсэн хэн ч биш болдог юм гэдгийг ойлгуулах нь гол юм.

http://www.zaluu.com

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.43.167)
    Ялангуяа залуусын даган дуурайж,шүтэн биширдэг энэ рок попынхон, хүүхэд залууст муу муухайгаар үлгэр дууриал болж байгаад маш их харамсаж бна,/зарим нэг нь шүү/.
    2019 оны 09 сарын 15 | Хариулах
  • Zochin (202.131.250.130)
    Giuliani changatgah
    2019 оны 09 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
    5 цаг 34 мин
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
    6 цаг 23 мин
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
    10 цаг 21 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    10 цаг 56 мин
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    Өчигдөр 17 цаг 59 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    Өчигдөр 17 цаг 10 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    Өчигдөр 14 цаг 42 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    Өчигдөр 13 цаг 16 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
    Өчигдөр 10 цаг 48 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван АЗАРГА
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Баримт: Төрийн наадамд завсаргүй 4 түрүүлсэн Дархан мэргэн Х.Оюунчимэг
    Өчигдөр 09 цаг 02 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
    Өчигдөр 08 цаг 31 мин
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо
    Уржигдар 23 цаг 11 мин
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
    Уржигдар 21 цаг 08 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК