Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс

2025-7-10
0
ЖИРГЭХ

Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар "Чингис хаан" хамтлагийн удирдагч, Ардын жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайханы зохиосон "Чингис хаан" рок-дуулал, "Чингисийн баатрууд", "Тамирчны ялалт хямдхан олдоогүй" зэрэг бүтээлд 2025 оны Монгол улсын Төрийн шагналыг хүртээхээр болсон. Одоо эдгээр бүтээлүүдийн талаар өнгөрсөн он жилүүдэд урлаг соёл, спортын эрхмүүд хэрхэн дүгнэж онцолж байсныг та бүхэнд толилуулья!

"Чингис хаан" рок-дууллын тухайд:

Монгол улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, ардын урлаг судлаач, яруу найрагч Ж.Бадраа 

 Дашзэвэгийн Жаргалсайхан "Чингис хаан" рок-дууллаараа монголын залуучуудын үндэсний бахархлыг өдөөж чадсан хүн. Яагаад гэвэл түүний дуунд залуус итгэдэг юм. 1980-аад онд, хэн ч Чингис гэх нэрийг зоригтойхон хэлж чаддаггүй байхад тэр, хэдийнээ утга агуулгат шүлгээ зохиочихсон, түмэн олны сонорт хүрсэн хэмнэл, аялгуу хийж дуулсан төдийгүй Казакстан, Япон зэрэг оронд зохион байгуулагдсан Олон улсын уралдааны том шагналыг хослуулан хүртэж, Монгол улсынхаа нэрийг гадны тайзнаа дуудуулан дуурсгаж чадсан нь үнэхээр бахархалтай. Зохиогч, дуучин хүнд үүнээс илүү эрхэм, элбэг гавъяа гэж байх уу.

"Чингисийн баатрууд" дууны тухайд:

"Хонх" хамтлагийн дуучин С.Цогтсайхан

Монголын олон хамтлаг дотроос "Чингис хаан" гэдэг нүсэр хүнд бөгөөд эрхэм нандин нэрийг чухам Жаргалсайхан тулдаа л авч явах шиг санагддаг. Хэрэв монголын бүх яруу найрагчдыг цуглуулаад, Их эзэн Чингисийн баатруудын дэлхийн хугасыг байлдан эзэлсэн гайхамшгийнх нь тухай, цөөхөн хэдэн мөр шүлэг тэрлээтэх гэвэл:

Халдвал халтай гэдгийг мэдүүлэх гэж

Хамтарвал үнэнч болохоо сануулах гэж

Монгол эрс Чингисийн баатрууд

Морьтойгоо, нартайгаа, мөнх тэнгэртэйгээ

Хорвоогийн хагасыг туулсан билээ.  

Дарлавал босдог гэдгээ үзүүлэх гэж

Далайвал буцдаггүй болохоо мэдүүлэх гэж

Монгол эрс Чингисийн баатрууд

Морьтойгоо, нартайгаа, мөнх тэнгэртэйгээ

Хорвоогийн хагасыг туулсан билээ.

Хэдэн зууны тэртээгээс

Хөлөг морьдын хөлс ханхална

Хэдэн зууны тэртээгээс

Хүлэг баатрын уухай сонсогдоно

Аяа миний Монголын заяа

Галд норсон гайхам заяа

Усанд шатсан үнэн заяа

Сайнтай муутай ч миний чиний

Бид бүгдийн Монголын заяа

гэж бичсэний дайтай юм бичиж чадах болов уу? Ийм цөөхөн үгэнд ингэж бүхнийг багтааж онож хэлсэн шүлгийг одоогоор би Монголын эрхэм алдарт яруу найрагчдаас олж уншаагүй л явна. Энэ энгийн мөртлөө утга том, шүлгийн мөрүүдийг тэртээ 70-аад оны сүүлчээр, Ленинградын дээд сургуулиа хаяад гитараа үүрч, урлаг хөөнө гэж нутаг буцсан жирийн нэг хөгжимчин, дуучин залуу бичээдэхлээ шүү дээ.

Жагаагийн сайн шүлэг бүр нь сайхан аялгуут дуу болсон байдаг нь үзэсгэлэн төгс хийгээд үлэмжийн ухаалаг бүсгүй лугаа адил ховор тохиолдол мэт санагддаг.

Жагаа минь чиний зохиосон "Төрсөн өдрийн дуу", "Тамирчны ялалт хямдхан олдоогүй" зэрэг дуу чинь өнөөдөр хэдийнээ "Ардын дуу" болжээ. Мөнх хөх тэнгэрийн дор эзэн Чингисээрээ овоглосон уран бүтээлийн сүлдтэй, мөнх хөх тэнгэрт дүүлэн нисэх "Бүргэд"-ийн хийморьтой, Жаргалсайхан анд минь чамайг, юу ч өөрчлөхгүй ээ. Мөнх хөх тэнгэрийн дор эзэн Чингисээрээ овоглосон уран бүтээлийн сүлдтэй, бүхний дээгүүр дүүлэн нисэх "Бүргэд"-ийн хийморьтой, Жаргалсайхан анд минь чамайг юу ч өөрчлөхгүй ээ. 

Хаалгыг чинь тогшсон чиний анд С.Цогтсайхан, (С.Цогтсайхан "Хонхны дуу" номоос 2003)

"Тамирчны ялалт хямдхан олдоогүй" дууны тухайд:

Монгол улсын Гавьяат тамирчин, 1988 оны Сөүлийн зуны Олимпийн Боксын 60 кг-ын жингийн хүрэл медальт Н.Энхбат

 Д.Жаргалсайханы шүлэг, хөгжмийг нь өөрөө зохиож, өөрөө гайхамшигтай эрчтэй дуулсан "Тамирчны ялалт хямдхан олдоогүй" дуу манай спортынхны ганц сүлд дуулал болоод удаж байна. Тамирчин хүнд жинхэнэ хүч, зориг урам хайрласан сайхан дуу шүү. Олон жил тамирчин биднийг огшоож, сонсох бүрт сэтгэл зүрхэнд минь гал асааж чаддаг бүтээл дээ. Монгол улс гэж байсан цагт энэ дуу эгшиглэсээр байх нь ойлгомжтой.

Л.Бат

0
ЖИРГЭХ
Санал болгох
Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Larry Jemmy (149.102.244.53)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT THE HACK ANGELS I understand the frustration and stress associated with lost funds through investment scams. They got me and did away with 2.4 million dollars. Luckily, I have some influences around who introduced me to a hacker called THE HACK ANGELS. As specialists in crypto recovery, the team of expert professionals is dedicated to helping individuals and businesses reclaim their lost money lost to investment scams. I couldn't believe my eyes when my 2.4 million dollars was recovered. I’m truly grateful for their service and I feel it is right that I put this out here for anyone who might require their services. You can contact them directly at Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 I know this might be irrelevant to most of you but if you've ever lost your cryptocurrency to these online scammers on the internet and you need help retrieving it. THE HACK ANGELS is the best cryptocurrency recovery expert. If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 07 сарын 12 | Хариулах
  • Зочин (149.102.244.53)

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    12 цаг 27 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    12 цаг 31 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    12 цаг 45 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    12 цаг 53 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    13 цаг 3 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    13 цаг 12 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2026-08-07
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    2026-08-07
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    2026-08-07
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    2026-08-07
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    2026-08-07
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    2026-08-07
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-08-07
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК