
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2026 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 09.00 цагаас 2026 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 23.59 цаг хүртэл E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авна. Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бүртгэлийн хугацааг анхаарч, шаардлагатай мэдээллээ урьдчилан бэлтгэн, хугацаандаа бүртгүүлээрэй.
Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно. Үүнтэй уядуулан тухайн бүсэд байрлаж байгаа таван дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуулийн хичээлийн бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулах юм. Тодруулбал,
- Элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөн зэргийг цахимаар зохион байгуулна. Ингэхдээ багш, ажилтны зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлж, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг, эхийн хэрэгцээнд тулгуурлан уян хатан зохицуулалтаар ажиллуулахыг холбогдох яамнаас үүрэг болгоод байна.Ингэснээр цэцэрлэг сургуулийн хичээл, сургалтын үйл хөтөлбөр, үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Иймээс эцэг эх, асран хамгаалагчид доорх жагсаалтад хамрах сургууль цэцэрлэгт хүүхэд нь хамрагдаж байгаа бол анхааран бэлтгэлээ хангана уу



















































