Ерөнхий сайдын захирамжаар Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штаб Ббайгуулагдсан. Тус штабыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахалж байгаа бөгөөд өчигдөр тус штабаас дараах шийдвэрийг гаргасан. Тухайлбал, тус штабаас улсын хэмжээнд шатахууны нөөц хомсдол үүссэн тул урьд шөнийн 00:00 цагаас эхлэн автомашины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлах, задгай саванд өгөхгүй шийдвэр гаргасан. Энэ дагуу өнөөдөр тэгш автомашины улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгох юм.



















































