Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 14-нөөс 15-ны өдөр нийт 492 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 359-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж, 2 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 2 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтжээ.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл,
- Унадаг дугуйтай хүүхэд мөргөх хэлбэрээр-1
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -12
- Мөргөлдөх хэлбэрээр 1
- Онхолдох хэлбэрээр 1
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрэр 1 тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
- Энэ сарын 14-ний өдрийн 6.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн IV хороо Баянхошууны зам, Их нарангийн 12 гудамж 5 тоот хашааны хойд замд марк улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч, явган зорчигч 29 настай, эрэгтэйг Г мөргөж амь насын хохироогоод хэргийн газрыг орхин явсныг Тээврийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн шуурхай ажилласны үр дүнд тээврийн хэрэгсэл болон жолоочийг олж тогтоон хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна.
- Энэ сарын 14-ний өдрийн 06.30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн XIV хороо Чингэлтэй өргөн чөлөө UB авто засварын зүүн замд Hino Ranger автомашины жолооч Ө нь явган зорчигч 37 настай, эрэгтэй О-г мөргөж амь насын хохироосон.
Явган зорчигч та бүхэн зорчих хэсгээр хөндлөн гарахдаа “явган хүний гарц буюу гарамаар зам хөндлөн гарах. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайш хашлагагүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарч хэвших”-ийг тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
Сэтгэгдэл (1)