Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Зориг: Залуучуудыг дэвшүүлж гаргах нь зөв. Туршлагатай хүмүүсээ ч ашиглах ёстой

2019-10-02
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Төр, нийгмийн зүтгэлтэн, Дэд бүтцийн сайд агсан Зориг нь 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд Санжаасүрэнгийн хоёр дахь хүү болж мэндэлжээ. Тэрбээр 1980 онд нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгсчээ. Харин 1985 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг философийн ангийг дүүргэсэн байна.

Баримт 2.

Москвагийн их сургуульд мэргэжил эзэмшиж ирсэн тэрбээр 1985-1990 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Шинжлэх ухаан коммунизмын онолын тэнхимийн багш, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд зааварлагчаар ажиллаж байжээ.

Баримт 3.

Харин 1989 оны үед Нийгмийг ардчилахын төлөөх залуучуудын хөдөлгөөн үүсэхэд, идэвхитэй гишүүдийн нэгээр тодорсон хүний нэг нь С.Зориг байв. Тэрбээр тухайн үед дөнгөж 27 настай байжээ.

Баримт 4.

Нийгмийн тогтолцоог халах хөдөлгөөн улс орон даяар өрнөсөн үе буюу 1989-1990 онд С.Зориг Монголын Ардчилсан Холбооны ерөнхий зохицуулагчаар ажиллажээ. Түүний удирдсан МоАХ Сүхбаатарын талбай дээр хэд хэдэн томоохон цуглаан зохион байгуулж, өлсгөлөн зарласан нь үүний бэлээхэн жишээ, нотолгоо. 

Баримт 5.

Ийнхүү залуу үеийн төлөөллийн тэмцэл, эсэргүүцэлтэй тулгарсан тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны  Улс төрийн Товчоо 1990 оны гуравдугаар сард бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн юм.

Баримт 6.

Ардчилсан хувьсгал ялж, нэг намын эрх бүхий тогтолцоог халсан 1990 оны долдугаар сард болсон анхны олон намын тогтолцоотой чөлөөт ардчилсан сонгуулиар С.Зориг Ардын Их Хурлын депутат, улмаар Монголын парламентын гүйцэтгэх хорооны даргаар сонгогджээ.

Баримт 7.

Өөрийн үеийнхэн төдийгүй бусад залуусыг ардчилсан нийгмийн тогтолцоонд уриалж, тэмцэхэд голлох нөлөөтэй оролцсон С.Зориг 1991 онд МоАХ-ны удирдлагаас сайн дураараа татгалзан огцорч, Бүгд Найрамдах Нам байгуулж, тус намаас 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогджээ.

Баримт 8.

Тэрбээр 1996-1998 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, УИХ-ын Төрийн байгуулалтын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байлаа.

Баримт 9.

Ардчиллын “Алтан хараацай” хэмээн тодотгодог Зоригийн аав Санжаасүрэн нь МУИС-ийн декан, Ардын боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явжээ.

Баримт 10.

Харин ээж Доржпалам нь их эмч, Оросын нэрт эрдэмтэн, Монголын анхны газрын зургийг зохиогч нэгэн юм. Тэрбээр монгол судлаач А.Симуковын охин. Монголчууд Доржпалам гуайг “Сэрэлт” киноны орос эмчийн дүрээр илүү танина.

Баримт 11.

Улс төр гэхээсээ Монголын нийгмийн тэр чигээр цочроосон аймшигт аллагын дараа түүний дүү С.Оюун 1998 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр ажиллаж, дараалан таван удаа сонгогдсон юм. Үүний хажуугаар С.Оюун ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор Иргэний Зориг Намыг байгуулж байв.

Баримт 12.

“Саяхан сургуулиудыг хичээлийн таван өдөртэй болголоо. Одоо ажлын таван өдөртэй болгоно гэсэн төсөл хэлэлцэж байна. Мөн хувьчлал, үнэ чөлөөлөх гэх мэт асуудал байна. Хамгийн сүүлийн жишээ дурдахад, Германд саяхан дэлгүүрүүд ажиллах хугацаагаа хоёр цагаар сунгалаа. Парламент нь өчнөөн жил маргаан болж байж шийдлээ. Гэтэл манайд ийм асуудлуудыг УИХ шийдэхгүй, Засгийн газар дураараа шийдээд байна. Засгийн газрын тогтоолуудад тиймэрхүү зүйл олон бий. Би гайхаад хуульчдаас ямар асуудлыг нь УИХ, ямрыг нь Засгийн газар шийдэх ёстойг нь тодруулж өгөөч гэж асуудаг. Миний ойлголтоор бол, Засгийн газар зөвхөн хэрэгжүүлэгч байгууллага. Гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх учиртай. Түүнээс нийгмийн амьдралтай холбоотой бие даасан шийдвэр гаргах байгууллага биш” хэмээсэн С.Зориг агсны ярилцлага одоо ч хэвлэлийн хуудаснаа дурайж байна.

Баримт 13.

Амьд ахуй цагтаа тэрбээр “Үндсэн хуулиар төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ гэж байгаа атал яг бодит амьдрал дээр хамгийн их эрх мэдэлтэй нь Засгийн газар болчихоод байна. Манай сайд нар бодлого талаа илүү анхаарахын оронд хуучин шиг аж ахуйн ажил хөөцөлддөг болоод байна” хэмээн шүүмжлэлтэй ханддаг нэгэн байжээ.

Баримт 14.

Түүнчлэн “Төрийн салаа мөчир бие биеэ хүндэтгэх ёстой. Тухайлбал, Ерөнхийлөгчтэй хамтарч зөвшлийнхөө арга замыг сонгож баймаар. Манайд санал бодол солилцох, зөвшилд хүрэх механизм дутагдаж байна. Намууд нь ч, төрийн өндөрлөгүүд нь ч бие биедээ ихэрхээд, хурдан шийдэх асуудлыг удаашруулаад байдаг” хэмээн байр сууриа илэрхийлж байв.

Баримт 15.

Төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг дамжуулах, олон нийтэд хүргэх үүрэг нь хэвлэлийнхэнд бий. Гэвч хэвлэл мэдээллийн салбар өнөөг хүртэл өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалсан цогц хуульгүй явж ирсэн юм. Харин “Төр бол хамгийн муу менежер гэсэн ойлголт байдаг. Тэр утгаараа, болж өгвөл нэлээд олон үүрэг, хийх ёстой ажлуудаа дээрээс нь хянаад төрийн бус байгууллагуудад өгөх ёстой. Энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой. Засгийн газрын шууд мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Засгийн газраа л хамгаална. Радио, телевиз олон нийтийн хяналтад байдаг /дотор нь Засгийн газрын төлөөний хүн байж болно/ болчихвол зүгээр” хэмээн дөрөв дэх засаглалын тухай тэрбээр ярьж байсан юм.

Баримт 16.

“МАХН-ын хувьд шинэчлэгдэх шаардлага бий. Түүнийг ямар хэмжээнд хийж чадахыг одоохондоо хэлэхэд хэцүү. Өмнөх үзэл баримтлал нь дэндүү хийсвэр. Энгийн хүн ойлгоход хэцүү. Нам гэдэг чинь өөрийн гэсэн сурталтай байдаг. Суртал нь хүнд ойлгогдохын тулд энгийн байдлаар илэрхийлэгдэх ёстой. Харин МАХН-ын өмнөх үзэл баримтлал цэвэр философийн талаас нь боловсруулчихсан зүйл л дээ” хэмээсэн түүнийг үг өнөөг хэр нь үнэ цэнээ алдаагүй байна.

Баримт 17.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхий сайдын эрх мэдлийг явцуу бус тодорхой үүрэг хариуцлага үүрүүлэх тухай ярьж буй. Энэ талаар тэрбээр “Ерөнхий сайд гоц ухаантай хүн байх албагүй. Гол нь ухаантай хүмүүсийг зөв зохион байгуулаад оновчтой шийдвэр гаргадаг байх ёстой. Энэ албыг УИХ-ын аль ч гишүүн хашиж чадна гэж бодож байна. Гол нь Ерөнхий сайдын ажлыг сайн хийх үү, муу хийх үү гэдэгт асуудал байгаа юм. Улс орныг босгох чадвартай Ерөнхий сайд уу, эсвэл зүгээр унагах ч үгүй, босгох ч үгүй мөлхүүлээд байдаг Ерөнхий сайд уу гэдгээс хамаарна” хэмээж байв.

Баримт 18. 

“Ардчиллын төлөө тууштай зүтгэж байсан цөөн тооны хүн бий. Ажил, амьдралаа хаяад долоон жил зүтгэчихсэн хүмүүсийг тодорхой хэмжээгээр тэргүүн ээлжинд харж үзэх ёстой. Энэ талаар тусгай хөтөлбөр гаргасан ч болохгүй юмгүй. Тэр хүмүүст заавал албан тушаал чухал биш. Гайгүй амьдралтай л болъё гэсэн ойлголт шүү дээ” хэмээн нэгэнтээ тэрбээр хэвлэлд ярилцлага өгч байжээ.

Баримт 19.

Нийгэм төдийгүй улс төрийн хүрээнд залуу үеийг дэмжих ёстой, хууччуул нь халаагаа өгөх учиртай хэмээх байр суурь давамгайлах болсон энэ цаг үед зөвхөн өнөөдөр бий болчихоогүй бололтой. Учир нь, “Залуучуудыг дэвшүүлж гаргах нь зөв. Харин өмнө нь ажиллаж байсан мэргэжлийн өндөр ур чадвартай хүмүүсийг зайлшгүй ашиглах шаардлагатай. Төрийн залгамж холбоо гэдэг нь зайлшгүй зүйл” гэдгийг С.Зориг агсан тодотгож байсан юм.

Баримт 20.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг 19 жилийн дараа буюу 2017 онд илэрч анхан шатны шүүхээс яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон билээ.

Баримт 21.

Шүүхийн процессийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудал ил болох үеэр "Цагдаа дээр эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн гэсэн хоёр хэрэг шалгагдаж байгаа. Хуулиараа прокурор шинэ нөхцөл байдлын дүгнэлт гэж бичдэг юм. Тэрийг бичих байх. Тэгээд Улсын дээд шүүхээр орно. Шүүх дээр гурван асуудал хэлэлцэгдэх байх. Нэгдүгээрт, эрүүдэн шүүсэн асуудал. Хоёрдугаарт, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн асуудал. Гуравдугаарт, Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг хэрхэн вэ гэдэг асуудал. Ийм л процедураар цааш явна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах асуудлыг шүүхээр л шийднэ. Тэднийг сулласны дараа хэлмэгдэж, хилсээр шийтгэгдсэн бол хохирол нөхөн төлөх асуудал яригдана. Гэхдээ төлж чадахгүй юм гэж бий. Тэдгээр хүмүүсийн амьдарлын дөрвөн жилд учирсан гай зовлонг ямар ч үнээр төлж чадахүй. Зөвхөн 2-3 хүн хохирч байгаа асуудал биш цаана нь үр хүүхэд, эцэг эх, удам сударт нь муу нэр үлдэж байна. Харин захиалагчийн асуудал тагнуул дээр шалгагдаж байгаа” хэмээн мэдэгдэж байв.

Баримт 22.

Улмаар Олон улсын Парламентын холбооны Удирдах зөвлөлөөс С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой ирсэн албан бичгийг судалж, уг хэргийн явцад эрүүдэн шүүсэн, хууль зөрчсөн эсэхийг тогтоох зорилгоор УИХ-аас Түр хороо байгуулж даргаар нь Ж.Батзандан гишүүнийг томилсон билээ.

Баримт 23.

Үүний дараа Түр хорооны дарга Ж.Батзандан “Монгол улсын түүхэнд анх удаа 21 жилийн дараа Түр хороо байгуулж, Монгол улсын парламeнт өөрийн бүтцээрээ энэ хэрэгт анхаарч ажиллах боломж бүрдэж байна. Долоон гишүүн ирэх долоо хоногт хуралдаж Түр хорооны ажлын дүрмээ батална. Уг хэрэг дээр ажилласан мөрдөгч, прокурор, хохирогч нартай уулзахаас ажлаа эхлүүлнэ. Маш нухацтай ажиллах ёстой. Эрүүдэн шүүсэн гэх асуудал ажлын төлөвлгөөнд байж таарна. Ил болсон хэсэгтэй нь танилцана. Прокурор, шүүхтэй нягт хамтран ажиллах болно” гэж байв.

Баримт 24.

Хамгийн сүүлд Түр хорооны гишүүн Л.Болд “Энэ удаа би дахин Монгол төрийн өөр нэг нууцыг дэлгэхээр шийдлээ. Хуулийн дагуу хариуцлагаа хүлээхэд ч бэлэн байна. Тэсвэрлэшгүй зовлонгийн өмнө ч тэсвэр хатуужлаа алддаггүй, хат сайт монгол хүмүүсээр бахархаж байна. Т.Чимгээ Б.Содномдаржаа нар ямар зүйлийг тэсэж, тэвчиж одоог хүртэл цөхрөлгүй тэмцсээр байгааг олон хүн мэддэг болсон байх. Нөгөөтэйгүүр тэдний ар тал болсон хайрт эхнэр, нөхөр, аав ээж, үр хүүхдүүд, төрөл садангийнхан нь тэднээс ч дутахгүй сэтгэлийн тэнхээтэй баатрууд юм. Энэ олон жилийн тарчлаан дунд гэрт орж эм, гадаа гарч эр болж ар гэрээ хамгаалан тэмцсээр байгаа Т.Чимгээгийн нөхөр, Б.Содномдаржаагийн эхнэр нараар бахархахгүй байхын аргагүй. Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр, Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн нар хилсээр хэлмэгдэгсдийн сүүлчийн итгэл найдвар” хэмээн мэдэгдсэн удаатай.

image

Нэгэн жарны турш Монгол Улсыг залуурдсан МАХН-ын Төв хороо, Улс төрийн товчооны гишүүд тэртээх үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх тэмцэл бүхий 1989-1990 оны хооронд үргэлжилсэн “цусгүй хувьсгал”-ын үр дүнд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байв. Цагаан морин жилийн хэмээн тодотгодог тэрхүү хувьсгалын үр дүнд коммунист Бүгд Найрамдах Монгол Ард Улсын удирдлага огцорч, Ардчилсан Монгол Улсыг /1992 оноос/ байгуулжээ. Жирийн нэгэн айлаар жишихэд тоонотоо тусгаарлаж, өрхөө татжээ. 1998 оны аравдугаар сарын 1-2-нд шилжих шөнө, маргааш нь угтах хар өдрүүд. С.Зориг амиа алдсан тухай мэдээ нийт монголчуудад түгэв. Тэр өдрөөс хойш түүний амь насыг хороосонтой олон арван хардлага явсан шүүхээр эцэслэн мухарласан нь 2016 он. Үүнээс хойш юу болж өнгөрөв. Нэгнээ хардаж, сэрдсэн, нэжгээд хүний улс төр хийх бай нь С.Зориг болон хувирч, түүнийг тойрсон улс төр хүчээ авчээ. Түүнтэй холбоотой болон амьд ахуйдаа төрийн тогтолцоотой холбоотой хэлж байсан 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    7 цаг 13 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    9 цаг 10 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    9 цаг 49 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    11 цаг 8 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    12 цаг 58 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Өчигдөр 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Өчигдөр 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК