Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хөтөл”-ийн хувьчлалаар ганц ч үг ганхийлгэхгүй байх шалтгаан гишүүн Д.Эрдэнэбатад бий юу?

2019-10-09
0
ЖИРГЭХ

Алдуурсан “Хөтөлийн цемент шохойн” үйлдвэрийг аргамжих шалтгаан-2


Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сөрөг хүчин байхдаа хэлдэг л байлаа, өмнөх парламентын үед. “Хөтөлийн цемент шохойн хувьчлалын цаана асар том хуйвалдаан явж байна. Шинээр үйлдвэр байгуулаад удаагүй байж, тэрнийхээ учрыг нь ч олоогүй байж хувьчлах гэж байгаа нь ямар учиртай юм. Хөрөнгө оруулагч талд шилжүүлнэ гэж юу яриад байна, ийм юм хийдгээ боль” гэж. Хариуд нь тухайн үеийн УИХ-ын спикер, одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тэргүүтэй гишүүд “2010 онд гарсан Засгийн газрын шийдвэрлэсэн зүйлийг бид үгүйсгээд өөрчлөх боломжгүй. Ийм залгамж халаагүй юм шиг юм ярьдгаа болих хэрэгтэй” хэмээгээд “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын 70 дугаар тогтоолыг баталж байв.

Энэ хүрээнд хэд хэдэн төрийн өмчит компанийг хувьчилсны дотор Хөтөлийн цемент шохойн үйлдвэр багтсан байдаг. Гэвч тус үйлдвэрт технологийн шинэчлэл хийх нэрийн дор Хөгжлийн банкнаас 2012 онд 62 сая ам долларын зээлийг олгосон ч  өнөөдрийг хүртэл хугацаанд буюу бүтэн долоон жилийн хугацаанд үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй явааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ сүүлд мэдээлсэн. Нэг үгээр АН эрх барьж байх үед Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт олгосон зээл, хүүгийн төлбөртэйгөө нийт 240 орчим тэрбум төгрөгт хүрч чанаргүй зээлд орсон юм.

Сайд Л.Оюун-Эрдэнийн онцолсноор Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарын холбогдох албан тушаалтнууд зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал гарч ирснийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ. Шалгалтын хариу хэзээ гарах нь тодорхойгүй ч, хуулийн байгууллага уг асуудлыг дэнсэлж, мухарлах нь тодорхой. Гагцхүү гадаад худалдаа эрхлэх, барилгын засвар үйлчилгээ, албан ёсны нийтлэг орчуулгын ажил үйлчилгээ бүхий үйл ажиллагаа явуулахаар 2008 онд байгуулсан “Бэйзмент” компанид шилжүүлсэн нь анхаарал татдаг. Тус компани ч Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчилж авсан даруйдаа нэрээ Хөтөл болгон өөрчилсөн билээ. Учрыг одоо сийрүүлье.

УИХ-ын 70, Засгийн газрын 330 дугаар тогтоолын хүрээнд Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Тамгын газрын дарга Ц.Одмоо нар 2015 аравдугаар сарын 8-нд нэгэн тогтоол гаргажээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нараас өгсөн үүргийн хүрээнд уг тогтоолыг үйлдсэн гэсэн үг.

Тогтоолын хүрээнд Хөтөлийн цемент шохой төрийн өмчит хувьцаат компанийн 28,566,747,900 /хорин найман тэрбум, таван зуун жаран зургаан сая, долоон зуун дөчин долоон мянга, есөн зуу/ төгрөгийн богино хугацаат өр төлбөр, барилгын салбарыг дэмжих улмаар орон сууцны үнийг тогтворжуулах хүрээнд олгосон 10 тэрбум төгрөгийн зээл, 1.1 тэрбум төгрөгийн банкны зээл, 39,7 тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр тус компанийн төрийн эзэмшлийн 119,452,690 ширхэг хувьцааг хөрөнгө оруулагч “Бэйзмент” компанид худалдсугай.

Хөтөлийн цемент шохой төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдан авах саналаа энэхүү тогтооыг хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор Төрийн өмчийн хороонд ирүүлж, худалдахаар санал болгосон хувьцааны үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх дэнчинг төлсөн нөхцөлд “Бэйзмент” компанитай “Худалдах, Худалдан авах гэрээ” байгуулахыг Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын дарга Д.Эрэвгийлхам зөвшөөрсүгэй” гэжээ. Мөн тус үйлдвэрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулснаас 30 хоногийн дотор төлбөрийг төлөөгүй тохиолдолд худалдан авах эрхийг хүчингүйд тооцож, дэнчинг улсын орлого болгон, нээлттэй дуудлага худалдаанд оруулахыг үүрэг болгосон байна.

Энэхүү тогтоолын дагуу Төрийн өмчийн хорооноос “Бэйзмент” компанийн гүйцэтгэх захирал Г.Энхбаяртай Худалдах, Худалдан авах гэрээ байгуулжээ. 2015 оны аравдугаар сарын 14-нд байгуулсан уг гэрээний хүрээнд “Бэйзмент” компанийн зүгээс Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн нийт хувьцааны 20 хувьтай тэнцэх хэмжээний буюу 277 сая 221 мянга 280 төгрөгийн дэнчинг Төрийн өмчийн хорооны ....9006 тоот дансанд 2015 оны аравдугаар сарын 14-нд шилжүүлснээр 100 хувь хувьд шилжжээ. Гэтэл Хөгжлийн банкнаас 62 сая ам.долларын зээл олгож, хөрөнгө оруулалт хийсэн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн нийт хувьцааг 1.3 тэрбум төгрөгөөр үнэлж, хувьд шилжүүлсэн байх юм. Цаашлаад 2016 онд 54.28, 2017 онд 62.99, 2018 онд 52.09 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой тус компани өнөөдрийг хүртэл хугацаанд Хөгжлийн банкнаас авсан зээлээсээ нэг ч төгрөгийг буцаан төлөөгүй нь хачирхалтай биш гэж үү.

Ийнхүү төрийн өмчит үйлдвэрийг хувьчилж авсан “Бэйзмент”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2015 оны арваннэгдүгээр сарын 9-нд болж, компанийнхаа оноосон нэрийг “Хөтөл” болгон өөрчилжээ. Хамгийн сонирхолтой нь, нэрээ “Хөтөл” болгон өөрчилсөн тус компани М.Бөх-Очир гэсэн ганцхан хөрөнгө оруулагч, гүйцэтгэх захиралтай болохыг Бүртгэл.мн хуудасны нээлттэй мэдээллээс харж болно.  

Хамгийн хачирхалтай нь, Ч.Сайханбилэгийн танхимд Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан одоогийн УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Хөтөл"-ийг 1.3 тэрбумаар 100 хувь хувьчлах асуудлаар өнөөдрийг хүртэлх хугацаанд бүлх залгисан юм шиг дуугүй явж ирсэн нь сонирхолтой биш гэж үү. Эргэн сануулахад тэрбээр 

Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Сайхан суманд орших “Хөтөл”-ийн байранд болсон “Үйлдвэрлэгч-Хэрэглэгч” уулзалтад оролцох үеэрээ “Дотоодын эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулахын тулд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой. Монголыг монголчууд л хөгжүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалт зөвхөн уул уурхайн салбарт байсан. Сүүлийн 25 жилийн хугацаанд нэг ч гадаадын шууд хөрөнгө оруулалт боловсруулах үйлдвэрт орж ирээгүй. Энэ ажлыг үндэсний үйлдвэрлэгчид хийж байна. Үүний тод жишээ нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" хэмээж байсан нь одоо ч хэвлэлийн хуудаснаа шарлаагүй байна.

30 жилийн түүхтэй “Хөтөлийн цемент шохой” үйлдвэр хуурай аргын технологи нэвтрүүлж жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байдаг. Гэвч ердөө нэгхэн жилийн дараа УИХ, Засгийн газраас дугаар тогтоол гаргаж яаран хувьчилсны тэгэхдээ бүр орчуулга хийдэг компанид шилжүүлсэн шалтгааныг тухайн үеийн сайд Д.Эрдэнэбат сайн мэдэх хүний нэг биш гэж үү. Ингэхэд “Хөтөл”-ийн хувьчлалаар ганц ч үг ганхийлгэхгүй байх шалтгаан гишүүн Д.Эрдэнэбатад бий юу?. Тийм бол шалтгаан нь юу вэ?

Алдуурсан “Хөтөлийн цемент шохойн” үйлдвэрийг аргамжих шалтгаан-1 

 http://www.24tsag.mn/a/176299   

Үргэлжлэл бий.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Намаржин (103.26.193.130)
    Эрдэнэтийн ГОК-ийн ижил шууд 1 компанид шилжүүлсэн шууд ашиг сонирхлын зөрчлийг харуулж байсан.Тухайн үед захирал Шоовдорыг нь хорьж амыг нь таглаж байгаад өөрсдөө хувьчилж дараа нь захирлыг нь шоронгоос гаргасан сурагтай.Тэгээд нэг хэсэгтээ нам жим болсон.Улс энэ үйлдвэрээ авах л ёстой.Ямар хүмүүс нь улсын нэртэй болгоныг албан тушаалын давуу байдлаа ашиглаж хувьдаа авдаг байнаа...
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.22.4)
    AN SOGTU SHES DAGZ IH LUIVAR HISEN
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.21.99.42)
    Улс буцааж аваад зээлийг нь тэглээд жил бүрийн алдагдлыг нь үүрээд явж чадах юмуу
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
  • иргэн (202.179.27.110)
    энэ бэйзмент чинь нөгөө манангийн эрдэнэбилэгийхийг гэдэг байхаа
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
  • зочин (203.91.116.118)
    АН-ын ХХБ-ны бас нэг луйвар шүү дээ, бүгд мэднэ ш дээ, улс буцааж авах хэрэгтэй,
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (59.153.114.134)
    улсын ач холбогдолтой үйлдвэрүүдийг хувьчилсан асуудлыг эргэн харж үнэхээр хуйвалдааны шинжтэй бол хувьчлалыг хүчингүй болгож болно доо Засгийн газар шүүхээр хүчингүй болгуулж болдооггүй юм уу
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    22 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    2 цаг 12 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    13 цаг 53 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    13 цаг 59 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК