Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг: Хамгийн аюултай хүмүүс бол Ц.Элбэгдорж тэргүүтэй МАНАН

2019-10-10
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, ээлжит бус сонгууль зэрэг асуудлаас үүдэн Монголын төрд үүрэлсэн шударга бустай тэмцэх асуудал саармагжиж байгаа талаар байр сууриа илэрхийллээ.


Тэрбээр “МАНАН гэдэг зүйлийн цаана Ц.Элбэгдорж байдаг гэж ойлгодог. Учир нь энэ хүн Ерөнхийлөгчийн албан тушаал дээрээс МАН, АН-ыг холбосон. Эндээс өөрийн үгэнд орох, барьцаанд нь үлддэг хүмүүстэй нийлж монголын төрийг самарч эхэлсэн. Хоёр дахь хүн бол М.Энхболд. Ц.Элбэгдоржийн тухай 2016 оны дөрөвдүгээр сарын 4-нд, М.Энхболдыг мөн энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр анх хэлж байсан юм. Яасан гэхээр улсын эв нэгдлийг илэрхийлэгч хүн аль нэг намын дарга, хүчний байгууллагын даргыг ямар нэгэн байдлаар өөрийн гарт оруулж, багаа бүрдүүлэн Монгол төрийг самарсан. Үүнийг л МАНАН гээд байгаа юм. Ц.Элбэгдоржийн нэрийг хэлэхэд хэцүү байсан л даа. Энэ хэцүү юмыг хийдэг, хэлдэг хүн манай улсад байдаггүй юм байна. Эдгээр нь ямар нэгэн байдал тухайлбал, мөнгөөр холбогдсон, харилцаа хамааралтай хүмүүс. Тиймээс дуугардаггүй юм байна.

Би Монголын төрд, бидний үр хүүхдүүдэд дахин муу муухай зүйл тохиолдохгүй байхын тулд хэлэхээс өөр аргагүйд хүрлээ. Ц.Элбэгдорж Н.Алтанхуяг өөрөө өргөдлөө өгсөн гэж худлаа хэлж байсан. Тэр нь хожим шүүхээр худал гэдэг нь тогтоогдсон.  Харин М.Энхболд намайг шүүхэд өгчихсөн байна лээ. Би “Хоёулаа шүүх дээр уулзъя. Гэхдээ та өөрөө хуралдаа ирээрэй. Олон нийтийн өмнө асуудлаа шийдье” гээд хэлчихсэн.

Дээрх хоёр хүний гардан гүйцэтгэгчид нь ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан, Дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Ц.Зориг, АТГ-ын дарга асан Н.Ганболд, АТГ-ын дарга Х.Энхжаргал, ЦЕГ-ын дарга асан Ө.Энхтөр нар юм. 1937 оных шиг дээрээс заавар өгөхөд гардан гүйцэтгэдэг хамгийн аюултай хүмүүс.

 

Гардан гүйцэтгэгчид нь дан хуулийн байгууллагын, дарамталдаг, гартаа оруулдаг хүмүүс. Ц.Зориг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр найман жил томилогдон ажилласан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн нууц шүүх хуралдааныг даргалсан. Өмнөх шүүгчид дөрвөн жил томилогддог байтал Ц.Элбэгдорж дахин томилуулахын тулд шүүгчийг нэг удаа дөрвөн жилээр томилох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргуулж байгаад найман жил ажиллуулсан.

Д.Дорлигжав бид хоёр олон жил найзалсан. Гэхдээ найз ч гэсэн хэлэхээс өөр аргагүй. Миний үр хүүхдүүд ийм нийгэмд амьдрах ёсгүй. Энэ хүн зөвхөн улс төр биш бизнесийн олон хүнийг дээрэмдэх ажиллагаа хийсэн. Одоо энэ хэрэг нь замхрах гээд байна. Эндээс харахад МАНАН гэдэг нь хууль хүчний байгууллагынхныг гартаа оруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өөрийн дохио, зангааны хүнийг тавина. Энэ нь үг дуугүй тушаал биелүүлнэ. Яг л 1937 он шиг. Дараа нь шүүхээ гартаа оруулсан. Тухайлбал, нүүрсний хэрэг гэдэг зохиомол хэрэг үүсгээд эд нар яаж ажилладгийг мэдэж авсан. Дээр нь АТГ-г гартаа авдаг. Уг нь авлигыг бууруулах, устгах ажлыг зохион байгуулдаг байх ёстой байхад өрсөлдөгчийгөө намнадаг хүн болгосон. Н.Ганболд гэдэг хүнийг даргаар нь Ц.Элбэгдорж тавьсан. Энэ хүн М.Энхболдтой ямар холбоотой вэ. Түүнийг хотын дарга байхад хотын цагдаагийн дарга байсан. М.Энхболдыг Ерөнхий сайд байхад ТЕГ-ын даргаар ажиллаж байсан. Мөн Ц.Элбэгдорж, М.Энхболд нар нийлж байгаад Б.Хурцыг АТГ-ыг орлогч даргаар томилсон. Баруун европт шоронд байсан хүнийг томилсон. Хүнийг хэрэгт гүтгэхийн тулд юу л бол юуг зохиож, сэтгэл зүйгээр нь тамладаг. Хүний санаанд багтамгүй зүйлийг хийж чадсан.

Дараа нь Н.Ганболдыг хугацаанаас нь өмнө өргөдлийг нь өгүүлсэн. Тухайн үед би УИХ-ын гишүүн байсан юм. 2017 онд бүрэн эрхийнх нь хугацаа дуусах ёстой байхад яагаад хугацаанаасаа өмнө АТГ-ын дарга өргөдөл өгдөг юм бол гээд тухайн үед би их гайхаж байсан юм. Учир нь Ц.Элбэгдорж 2017 оны зургадугаар сард яаж хүссэн явах болсон учраас Ерөнхийлөгчийн суудлаас буусны дараа АТГ-ын дарга өөр хүний хүн битгий байгаасай гэж хүссэн учраас дахин зургаан жилийн хугацаанд Х.Энхжаргал гэдэг хүнийг тавьсан. Монгол Улсад хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчим зэрэг бүх зүйл алдагдсан. Харин Ө.Энхтөрийг цагдаагийн даргаар нэг бол АТГ-ын Мөрдөн байцаах албаны даргаар томилдог байсан.

Манай Засгийн газрыг огцорсон та хоногийн дараа Б.Хурцыг ТЕГ-ын даргаар томилсон. Дээрх хүмүүс монголын түүхэнд хийсэн хэрэг нь бичигдэж үлдэх ёстой. Учир нь монголын автономыг анх устгасан 15 хүн байдаг. Монголын нийгэм хэзээ зөв явах вэ гэхээр шударга ёс тогтож байж л зөв явна. Өрсөлдөгчөө ингэж бохир аргаар намнаж болдоггүй юм байна гэдгийг ойлгох ёстой.

За цааш нь яръя. Э.Бат-Үүл дарга байна. Энэ хүн бол миний найз. Гэхдээ МАНАН-ын гар хөл болж явсан. Бид хоёр найз нөхөрлөлөөс илүү манай улсын хувь заяа,  тусгаар тогтнол чухал. 2016 оны сонгуульд ялагдуулах зүйлийг системтэй, шат дараалалтай хийсэн. Сонгуулийн хуулийг битгий өөрчил л дөө Э.Бат-Үүл ээ. Буруу байхгүй юу. МАНАН-ынхны хийгээд байгаа зүйл шүү дээ гэхэд “үгүй” гээд бараг л ална, хядана дээрээ тулсан юм. Энэ хүн гавьяа байгуулсан уу байгуулсан. Тийм учраас баатар болсон. Гэхдээ одоо гай тарьж байгаа.

Намайг намынхныгаа ингэж хэлээд байх юм гэж бодож байгаа байх. Намбайхгүй болчихсон. Монголын нийгэм МАНАН ба бусад болчихсон шүү дээ. МАНАН юугаараа аюулай гэвэл хууль хяналтын байгууллагыг гартаа оруулсан. Дээрх хүмүүс солигдсон боловч тэдний тавиулууд дуусаагүй. Хоёрдугаарт, маш их мөнгөтэй. Хэнийг ч захиалгаар алж чадна. Тийм ч учраас тэдний өөдөөс үг хэлэх хүн байдаггүй юм байна лээ.

Д.Эрдэнэбат мөн л миний найз. Гэхдээ тэр бас л хамаагүй. Ч.Сайханбилэг намайг Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байхад хоёр жил миний хажууд ЗГХЭГ-ын даргаар ажилласан. Би энэ хүнийг Ерөнхий сайдаар томилогдоход дэмжсэн. Бас ч гэж зовлон туулсан хүн их зүйл хийх байх, миний эхлүүлээд үлдээсэн ажлыг үргэлжлүүлэх байх гэж бодож байсан. Гэтэл хулгай дээрэм л хийсэн. Мөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат байна. МАНАН-ын гар хөл болсон хүн. Энэ бүлэг Ерөнхий сайдыг тоглоомын хүнээрээ тавьдаг.

Т.Бадамжунай хамаг бантангийн эзэн. Мөрийтэй тоглогч. Монголын төрөөс бүх мөрийтэй тоглоомчдыг хөөж явуулах хэрэгтэй. улсаа тавиад тоглочих вий. С.Бямбацогт байна. Ц.Элбэгдоржийнд байж байдаг хүүхэд. Гэхдээ тэр үед МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. Түүнчлэн Д.Хаянхярваа МАН-ын бүлгийн дарга.

Ингээд өнгөрсөн хугацаанд болсон бүх зүйлийг эргээд харахад Ц.Пүрэвтүвшин гээд хүн манай Засгийн газрыг огцрохоос өмнөхөн 11 комданийн захирлаар нэг л өдөр тавигдсан байдаг. Үүнээс хойш 11 хоногийн дараа Д.Хаянхярваагийн бланк дээр шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах шаардлагыг төвьсан байдаг. Ингээд харахад бүх зүйл хоорондоо холбоотой гэдэг нь харагдаж байна.

Эдгээр хүмүүсийн систем дуусаагүй. Энэ тухай яагаад яриад байна гэхээр удахгүй сонгууль болно. Дахиад МАНАН-ынхан гараад ирвэл яах вэ. Тэд чинь их мөнгөтэй хүмүүс. Мөнгөөрөө гараад ирээд л ирнэ. Энэ байдлаар явбал дахиад гарч ирэх магадлал их байна шүү. Монголд шударга ёс тогтохын тулд шударга шүүх, буруу юм хийсэн хүмүүс шийтгэлээ авдаг, улстөрчид ёсзүйтэй байх шаардлагатай гэдгийг хэлье.” гэлээ.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • ZOCHIN (223.38.61.119)
    CHI muu huwalz ed bugdees ayultai .jinhene lalar.shudarga hun iim baidaggui yum lalaraa.shudarga bsan bol tsag hugatsaa bolgond ni yarij helj bh yostoi.chi muu nohoi zugeer l araas hutga shagch zolbin nohoi
    2019 оны 10 сарын 14 | Хариулах
  • Аас (150.129.142.196)
    Энэ зурагдсан пянз шиг авгай болиосой өөрөө жинхэнэ манан үүсгэсэн хүн шүүдээ одоо наадах яриад байгаа чин өнгөрөөд ахин шинэ бүоэглэл гарчаад байна малаа
    2019 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Новшын Увсынхан дандаа ингэж балиартдаг юм. Битгий ХУЦ Алтанхуягаа.
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • зочин (150.129.140.197)
    Дураар дургидаг, мэдлэг чадвар муутай, бие биедээ ая тал зассан, үнэн үг хэлсэн хүнийг мөрдөж хэлмэгдүүлдэг дээрх бүлэглэлийн тогтолцоо бий болсон нь хууль хяналт, гадаад харилцаа, прокурор, шүүх гээд олон байгууллагын удирдлагыг томилж гартаа оруулснаас үүссэн нь амьдрал дээр харагддаг. Энэ тогтолцоог өөрчлөхөд амаргүй. Харанхуй ард түмэн харанхуй төр засагтай байдаг нь үнэн бололтой.
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Монгол хүнд ийм шунал байхгүй урд зүгийн хүмүүс үхтэлээ мөнгө хөрөнгө цуглуулаад булаад үхдэг хүмүүс шүү...бодууштай...
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.91.115.50)
    Алтанхуягаа одоо боль чи өөрөө цэвэр хүн мөн үү? АН-аас бүх албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Одоо идэж байсан хоол руугаа нулимаад Хүрэлсүхийг долоогоод явж байна шүүдээ.
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.91.115.50)
    Алтанхуягаа одоо боль чи өөрөө цэвэр хүн мөн үү? АН-аас бүх албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Одоо идэж байсан хоол руугаа нулимаад Хүрэлсүхийг долоогоод явж байна шүүдээ.
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • зочин (192.82.65.232)
    муу элбэгдоржид мөнгө байхгүй надаас зээлсэн хэдэн төгрөгөө өгч чадахгүй байгаа..
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • Сэтгэгдэл (202.126.89.57)
    ЯАААГ YHЭЭЭН ЮУ YНЭН ЭНЭ YНЭН ! БАРИХ ХЭРЭГТЭЙ МУУ ХАРААЛ ИДСЭН НОВШИЙГ !!!
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (64.119.25.125)
    Энэ Алтанхуяг бол зальтай хулгайч.Бусдыг МАНАН гэчихвэл өөрөө мултарчих юм шиг төөрөөд байгаа юм.Элбэгдарж,Алтанхуяг хоёрын хулгай,гэмт хэрэг яг тэнцэнэ.
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • Setguulch (64.119.23.250)
    MAN-aas songogdson Eronhii saiidiin toloo ogloo bolgon suu orgodog gj odor tutmiin sonind ogson yariltslagiig unshij bsn, USh bhaa, Ard tumniig teneg gj anduuraad bn daa,
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.194.246)
    YAAG UNEN HELJEE MONGOLD ALTANHUYAG BATZANDAN BOLD OYUERDENE AYURSAIHAN NAR SHIG ZORIGTOI SHUDARGA HUMUUS L UURCHLULTIIG HIINE HARIN NEGDEH HEREGTEI TEGVEL YALJ SHUDARGA YOS TOGTONO
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.194.246)
    YAAG UNEN HELJEE MONGOLD ALTANHUYAG BATZANDAN BOLD OYUERDENE AYURSAIHAN NAR SHIG ZORIGTOI SHUDARGA HUMUUS L UURCHLULTIIG HIINE HARIN NEGDEH HEREGTEI TEGVEL YALJ SHUDARGA YOS TOGTONO
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
  • zochin (73.51.245.247)
    unen Elbegdorjiig l barik xeregtei
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (45.117.32.130)
    Алтанхуяг анх монголд МАНАН гээчийг байгуулж байсан хүн.Элбэгдоржийн МАНАН Ал ганхуягийн МАНАН гаас том хүчтэй байгаа юм байх даа
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
  • bolio altanhuygaa (192.82.64.83)
    ene hunii medrel muudjee uuruu alban tushaalgui bolhooroo busadiid MANAN maf gedeg uuruu anh ehluulj tolgoij baisan hun bz de
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
  • ИРГЭН (66.181.182.190)
    БЯМБАЦОГТЫГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ДАА. ТАРВАГАНЫ МӨНДИЙ БАЙХ НЬ.ЕР НЬ ҮНДЭСЭЭР НЬ ЗАЙЛУУЛЖ БАЙЖ Л, МАНАН ЖААХАН САРНИНА.ГЭХДЭЭ ОЙРЫН 5 ЖИЛДЭЭ ҮЛДЭГДЭЛ ТАВИУРУУД НЬ БАЙСААР Л БАЙХ ДАА. БАДАМЖУНАЙ САЙН НУУГДАЖ БАЙГАА НЬ ГОЛ ХОЛБОН НАЙРУУЛАГЧ БЛОЙ
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
  • ыы (202.72.245.122)
    үнэн хэлжээ цаашдаа яана даа
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.111.170)
    энэ өөрөө улс орны төлөө яагаад ажиллаагүй байж үхэх гээд байгаа юм бэ
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (43.228.129.56)
    ene hun neeree oi gutam shijgiin hun shuu. iim baliar booljis
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
  • Zuv (66.181.176.25)
    In geed idevhtei baildaa
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.111.170)
    Өөрөө Ерөнхий сайд хүн байсан байж тэр үедээ хүн шиг ажиллах нь ясан юм бээ?Алтанхуягаа чамд ч бас бүх боломж байсан шүү дээ. Одоо битгий матрын нулимс унагаж новшир.
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.15.78)
    Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэхээс өөр та нарын хэлж байгаа юманд ганц үнэн бодитой юм алга. нэгнийгээ муулж ард түмний толгой эргүүлж цаг хожих гэсэн л арга байна даа. Тийм гэмт хэрэгтэнгүүд юм бол яагаад хэрэг үүсгэдэггүй юм....??????
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.55.191.194)
    ynen l de
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
  • irgen (119.40.103.3)
    unen unen, engiin irged ch gadarlaj bga sh dee, bid teneg humuus bish sh dee, ho
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
  • зочин (150.129.143.145)
    Элбэгдоржийг ерөнхийлөгч байхад нь хэлж чадаагүй байж буусан хойнонь баахан муулах юм ямар ч арга хэмжээ авахлгүй л байгаа биз дээ Баттулга Хүрэлсүх хоёр тийм буруу юм хийсэн юм бол барьж хориод шүүгээч сонгууль дөхөхөөр л дахин сонгогдох гээд шоудах юм АН ын дарга байхдаа ард түмнээ амьдралыг нь дээш нь татахгүй яасан юм бэ нэг тэрэгний дугуйнууд чинь
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Цогтгэрэл: Томоохон сонгуулиуд ойртож байгаа учраас бүлгийн даргын ажлыг шилжүүлэх нь зүйтэй
    5 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой, эцэслэгдээгүй байна
    11 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг 11 дүгээр сарын 1-ний дотор гэхэд ашиглалтад оруулах чиглэл өгөв
    19 мин
  • Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв нээлтээ хийж, “Зөвшөөрлийн шинэчлэл ба хуулийн хэрэгжилт” 7 хоногийн арга хэмжээгээр үйл ажиллагаагаа эхлүүллээ
    53 мин
  • Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.08 их наяд төгрөг боллоо
    58 мин
  • С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал
    1 цаг 6 мин
  • Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
    1 цаг 12 мин
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
    1 цаг 42 мин
  • Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 900 метр урттай авто зам шинээр ашиглалтад орлоо 
    1 цаг 50 мин
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
    2 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
    2 цаг 31 мин
  • УИХ дахь Ардчилсан нам бүлгийн даргаа сонгоно
    2 цаг 51 мин
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
    3 цаг 12 мин
  • Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
    3 цаг 19 мин
  • Хилийн цэргийн байгууллагаас зөвшөөрөл авч, тухайн бүс нутагт нэвтэрсэн гэв
    3 цаг 31 мин
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
    3 цаг 41 мин
  • Монголын жүдочид ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 93 орноос 16 дугаарт жагслаа
    4 цаг 16 мин
  • Жибутигийн эрэгт цагаачдын зорчиж явсан завь хөмөрсний улмаас 139 хүн амиа алдлаа
    4 цаг 31 мин
  • Ромын пап XIV Лео уушгины хагалгаанд орно
    4 цаг 38 мин
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
    4 цаг 45 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК