Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ПХЭХ: Шүүх, прокурорын удирдлагыг өөрчилсөн нь хараат бус байдалд нөлөөлсөн

2019-10-26
0
ЖИРГЭХ

Олон Улсын Парламентын холбооны парламентчдын Хүний эрхийн хорооноос Монгол Улсад ажилласан томилолтын тайлангийн албан бус орчуулга саяхан ил боллоо. Ил болсон даруйд хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүхээс ял ногдуулсан нэр бүхий гурван хүний талаар тайланд түшиглэн дурдах болсон. Гагцхүү тэдгээр иргэнд ял ногдуулах шүүхийн үйл явц хэрхэн явсан тухай дурдсангүй. Тиймээс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулж, шүүхээс гурван хүнд ял ногдуулах үйл явцыг Олон Улсын Парламентын холбооны парламентчдын Хүний эрхийн хороо хэрхэн дүгнэснийг хүргэж байна.


-“Захиалагч” -ийг мөрдөн олох үйл ажиллагаа хэдийгээр 20 жил өнгөрсөн ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй байгаа нь С.Зоригийн хэрэг өнөөг хүртэл нуугдмал хэвээрээ байгааг харуулж байна гэсэн дүгнэлтэд төлөөлөгчид хүрэв. Нууцаас гаргах тухай зарлигийн хэрэгжилт нийтлэг биш байгаад төлөөлөгчид зовниж байна. ПГ, ТЕГ мэдээллийг олон нийт, ялтнуудын гэр бүл, өмгөөлөгчдөөс үргэлжлүүлэн нууцалсаар байна. ПГ, ТЕГ-ын хамтын ажиллагаа өсөн нэмэгдэж байгаа ч С.Зоригийн аллагын эзэн, аллага үйлдсэн этгээдүүдийн мөрдөн байцаалтын ажиллагаанд гүйцэтгэх тус бүрийн үүрэг оролцоо эрх мэдлийг илүү тодорхой болгох шаардлагатай байна. ПГ хяналтын үүргээ бэхжүүлж, “Захиалагч"-ийг илрүүлэх мөрдөн байцаалтад хяналт тавих хэрэгтэй. Эрүү шүүлт үйлдэгчдийн эсрэг хэрэгт шударга, хараат бус байгаагаа нотлон харуулах ёстой.

-Шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах зарлигийн талаар Монголын эрх баригчид ил тод биш байгаад төлөөлөгчид харамсав. Нууцаас гарсан шүүхийн шийдвэрүүдийн орчуулгыг төлөөлөгчдөд томилолтоос нь өмнө болон томилолтын үеэр гаргаж өгнө гэсэн амлалтаа эрх баригчид биелүүлж чадсангүй. Хороо асуудлын агуулгыг бүрэн ойлгох үүднээс шүүхийн бүх шийдвэрийн албан ёсны хуулбарын англи орчуулгыг төлөөлөгчид хүлээн авах шаардлагатай байгааг хатуу зөвлөж байна. С.Зоригийн гэр бүл, ялтнуудын өмгөөлөгч болон Түр хороонд гурван шатны шүүхийн шийдвэрийн хувиудыг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр өгөх ёстой.

-Б.Булганд оноосон хориг, ялангуяа Монголд дотооддоо чөлөөтэй аялах боломжийг нь хязгаарлах болсон үндэслэлийг төлөөлөгчид ойлгохгүй байна. Түүнийг баримт нотолгоонд үндэслэн шүүхээр нягтлуулж албан ёсоор хариуцагчаар татаагүй л бол тэдгээр хоригийг цуцлах хэрэгтэй.

-Бусад талуудтай хийсэн албан бус уулзалт ярианууд шүүхийн өндөр албан тушаалтнуудыг томилох болон чөлөөлөх хуульд саяхан хийгдсэн нэмэлт өөрчлөлт, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг, орлогчийн хамтаар халсан Ерөнхийлөгчийн зарлигийн талаарх төлөөлөгчдийн санаа зовнилыг мөн нэмэгдүүлэв. Ярилцагчид С.Зоригийн хэргийн талаар мэдээлэл авахын тулд эдгээр гол хүмүүсийг халах шаардлагатайг дэмжсэн ч энэ арга хэмжээ нь эргээд хараат бус байдалд нөлөөлж, шүүх тогтолцоог сулруулах магадлалтайг онцолж байв. Саяхан халаа сэлгээ хийгдсэн ч шүүх тогтолцоонд итгэхгүй гэдгээ хэд хэдэн ярилцагчид онцолсон. 2019 оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалынхаа дараа НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдын талаарх тусгай илтгэгч ноён Мишель Форст саяхан хийгдсэн дээрх хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар “Эрх мэдлийн хуваарилалтыг сулруулж, шүүхийн хараат бус байдлыг эрс бууруулах болно” хэмээн тэмдэглэснийг төлөөлөгчид онцолж байна. Мөн тэрээр “Шүүхийн байгууллагын хараат бус, прокурорын байгууллагын бие даасан байдлыг тус тус сэргээх" зөвлөмж өгсөн байдаг. Тиймээс төлөөлөгчид дээрх өөрчлөлтүүд нь шүүхийн үйл ажиллагааны чадамжийг арилгахгүй байхыг хангаж, шүүх тогтолцооны хараат бус байдлыг бэхжүүлэх талаар тодорхой алхмууд хийхийг Монголын эрх баригчдад уриалж байна.

-С.Зоригийн хэргийг улс төрийн хөтөлбөртөө ахиц гаргах зорилгоор ашиглахгүй байхыг төлөөлөгчид дахин онцолж байна. Энэ хэргийн шийдвэрлэлт нь шударга ёсыг хангах шүүх эрх мэдлийн эрмэлзлийг батлан харуулах тул тэдний эн тэргүүний зорилт хэвээр үлдэх ёстой. Г.Батхүүгийн хэрэг мөн ийм байдалтай тулгарахгүй байж, түүний үхлийг улс төрийн оролцоо дарамтгүйгээр бүрэн мөрдөн шалгана гэдэгт төлөөлөгчид найдаж байна гэжээ.

Женев хот, 2019 оны 8 дугаар сар

С.СҮЛД

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (122.201.22.238)
    элбэгдоржиин байгуулсан шүүхиин маф монголыг сүйрүүлсэн тэгээд шүүхиин хараат бус гэж юу яриад байгаа мал бэ чи
    2019 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.122.128)
    Арга ядарсан - цохорсон ...?!! Ийм уед эх орноо хэн авран хамгаалах вэ - армийг яах гэж тэжээдэг юм бол ?!! Байлдах гэж уу ...
    2019 оны 10 сарын 27 | Хариулах
  • зочин (103.26.193.47)
    Гадныханы зөвлөгөөгөөр МАНАН-ийн хууль завхруулагч Шүүх, прокурорын удирдлага эргэн томилогдож том хэргүүдийг завхруулах ажил зохион байгуулах санаатай. Ерөнхий шүүгч Зориг, прокурор Энх амгалан нар сайн ажиллаж байж дээ. Зөвлөсөн, захиалсан, бичсэн нь ч таарч дээ.
    2019 оны 10 сарын 27 | Хариулах
  • zochin (212.95.5.51)
    daanch xumuus oilgoxgui
    2019 оны 10 сарын 26 | Хариулах
  • zochin (212.95.5.51)
    yasan sain bichsen bna
    2019 оны 10 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    8 цаг 21 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    10 цаг 19 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    10 цаг 58 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    12 цаг 16 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    14 цаг 6 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК