Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Баярхүү: 27.8 тэрбум төгрөгөөр байр авсан Б.Шинэбаатар нарыг прокурорт шилжүүлсэн

2019-11-11
0
ЖИРГЭХ

АТГ-аас сүүлийн үед гарч буй авлига, албан тушаалын талаар мэдээлэл хийлээ.


Энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-Нэр бүхий гишүүд, албан тушаалтнууд мөрийтэй тоглосон асуудал яригдаж байна. Энэ асуудлаар шалгалт хийж байгаа юу?

-Мөрийтэй тоглосон асуудал шалгагдаагүй. Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэх асуудал.

-Д.Жигжиднямаад холбогдох хэрэг ямар шатандаа явж байна вэ. Их удаашралтай байна гэсэн шүүмжлэл дагуулаад байна?

-Д.Жигжиднямаа нарт холбогдох асуудлыг нийт 20 гаруй үйлдлээр шалгаж байна. Шалгалтын ажил манай байгууллагаас үл хамааран гаднын байгууллагатай хамтран ажиллах шаардлага гардаг. Үүн дээр л хүлээлт үүсээд байна.

-Бөхчүүд допинг хэрэглэсэн гэх асуудал ямар шатанд явж байна вэ?

-Үндэсний бөхийн төрөлд тав болон түүнээс давж, шалгарсан 16 бөхөөс сэргээшийн төрлийн сорьц авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний хариуг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны эрх, эрх мэдлээ урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй асуудалд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан сүүлийн 10 жилийн байдлаар шалгаж үзэж байна. Энэ хугацаанд шөвгөрсөн 109 бөхөөс дахин шинжилгээ авч, хариуг дэлхийн допингийн эсрэг төвийн БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн хариутай хаоьцуулан шинжлэх асуудал хийгдэж байна.

-Д.Тогтохсүрэн гишүүнтэй холбоотой асуудлын талаар мэдээлэл өгнө үү?

-Хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой найман гишүүн мөнгө угаасан асуудал яригдаж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-УИХ-ын гишүүнээс бүрэн эрхийнхээ хүрээнд 2019 оны долдугаар сарын 24-нд хүсэлт ирүүлсэн. Бидний зүгээс наймдугаар сарын 1-ний өдөр хариу хүргүүлсэн. ЖДҮХС-ийн санхүүжилтэд хамрагдсан иргэн, ААН дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай хамаарал бүхий 11 иргэн, ААН байгааг тогтоосон. Уг ААН-үүдэд мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн байгууллагуудын дансны гүйлгээнд шалгалт хийсэн. Шалгалтын явцад өндөр хүүтэй хадгаламжид мөнгө байршуулсан найман тохиолдол илэрсэн. Найман гишүүн гэдэг асуудал яригдаагүй. Тухайлбал, “Сэлэнгэ”, “Цагийн эрч”, “Цамбагарав”, “Жигүүрт хөсөг” зэрэг найман ААН ЖДҮХС-аас авсан зээлээ өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан асуудал байна.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбоотой асуудал юу болсон бэ?

-Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хил давсан гэсэн мэдээлэл байна?

-Хилийн чанадад эмчилгээ хийлгэж байгаагаа бидэнд мэдэгдсэн.

-Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгчдийн асуудал юу болсон бэ. Хоёр шүүгчийн эрхийг сэргээх асуудал яригдаж байна?

-Нэр бүхий зургаан шүүгчид холбогдох асуудлыг прокурорт шилжүүлсэн. Бусад нь өөр хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа.

-Хөгжлийн банкны нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох асуудлын талаар мэдээлэл өгнө үү?

-Санхүүжилт, зээлийн талаар хэд хэдэн хэрэг шалгагдаж байна. Тухайлбал, тус банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар болон гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нар Худалдаа хөгжлийн банкнаас 27.8 тэрбум төгрөгөөр байр авсан асуудлаар шалгаж дуусан шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн.

-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг ямар асуудлаар шалгаж байгаа юм бэ?

-Албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон асуудлаар шалгаж байна.

-Б.Батзориг гишүүнээс бусад гишүүдэд холбогдох хэрэг ямар шатанд явж байна вэ?

-ЖДҮХС-тай холбоотой асуудлыг өргөн хүрээгээр шалгаж байгаа талаар өмнө нь хэлж байсан. Заавал шалгалтын явцад өөрөөс нь мэдүүлэг авах шаардлагагүй. Хуульд заасан үндэслэлээр шалгалтын ажиллагааг явуулж болно.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • зочин (66.181.176.192)
    Сайханбилэг гадаадад гарсан хойноо мэдэгдсэн үү? Эсхүл гадаадад эмчлүүлэхээр АТГ-аас зөвшөөрөл авч явсан юм уу? тодорхойгүй юм. Зайлсхийсэн, хэргийн хугацаа хожсон үйлдэл юм бишүү. өвчилсөн гэдэг нь арга заль юм даа.
    2019 оны 11 сарын 15 | Хариулах
  • Иргэн (66.181.161.113)
    Жирийн иргэн байсан бол та нар гадаад явуулж эмчиллүүлэх үү хуцваа шоронд нь ална доо бага пялдагад хуулиа тэгш хэргэлэ гударч байхдаа эрүүл асуудалд орхоороо өвдөж хавдаад л эрх муусайн хүүрнүүд вэ
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • ард иргэд (202.9.43.235)
    хулгайчдыг биё өвдөхөөр нь суллах явдал газар авлаа яандаа байЗ???? ШҮҮХТЭЙ САЙН АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ??? ЧАДАХГҮЙ ШҮҮГЧДЫГ ШУУД ЗАЙЛУУЛ??? БАС ХУЛГАЙЧДЫН ИДСЭН ОРЛОГЫГ ШУУД ХУРААХ НЬ ЗӨВ ШҮҮ?????
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.42.219)
    Шалгагдаж байгаа ерөнхий сайд асан Сайханбалагаас эхлээд бие нь өвдөж эхлэсэн байна.Өмнөх шалгуулж байсан С.Баярын бие нь илааширсан бол үргэжлүүлэн шалгахгүй юм уу.
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • зочин (202.9.44.202)
    бүх хэрэг шалгагдаад хариуцлага тооцох бх гэдэгт АТГ т итгэдэг
    2019 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.184.237)
    Заа АТГ нь ажилаа хийгээд прокурорт шилжүүлчихсэн юм байна. Прокурор дээр хэр удаж, шүүх дээр бас хэр удаж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгохыг харцгаая. Дашрамд дуулгахад Төрийн 3 өндөрлөг маань маш олон шүүгч прокуроруудыг сольсон байгаа. Одоо МАНАНгын прокурор, шүүгч нар гэж ярьж шалтаг шаах утгагүй асуудал шүү.
    2019 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.43.220)
    Ждү гээс зээл шаасан барилгын компаниуд нь. Банкаар мөнгө угааж иргэдэд орон сууцны зээл нэрээр мөнгө хүүлж байгааг шалгаач прокуророр мөодөнгүүд авлигаар нуун дарагдуулж байнаа.
    2019 оны 11 сарын 11 | Хариулах
  • АТГ-г бүрэн бүрэлдэхүүнээр нь солиочээ (103.111.68.3)
    Эрдэнэбатыг шалгах гэж мунгинасаар байтал 60 тэрбумынхан чинь 4 жил төрийн албыг гацаагаад ашгаа хийгээд дууслаа
    2019 оны 11 сарын 11 | Хариулах
    • Зочин
      60 тэрбум гэж байхгүй, тэр бол улс төр юм байна лээ, шүүхээр тэгж тогтоосон
      2019 оны 11 сарын 11
  • Шинэбаатар, Мөнхбат гэх БУЗАР ХУЛГАЙЧУУД ХХБ-ыхантай хуйвалдан Бүхэл бүтэн Засгууб газарынн ОРДОН барих мөнгөөр барилгын нэг давахарыг авсан гээд байгаа!! ХУЛГАЙ ИНГЭЖ Л ЯВАГДДАГ!! Эд бүгд ЯЛ авах ёстой!!! (192.82.65.56)
    Шинэбаатар, Мөнхбат гэх БУЗАР ХУЛГАЙЧУУД ХХБ-ыхантай хуйвалдан Бүхэл бүтэн Засгууб газарынн ОРДОН барих мөнгөөр барилгын нэг давахарыг авсан гээд байгаа!! ХУЛГАЙ ИНГЭЖ Л ЯВАГДДАГ!! Эд бүгд ЯЛ авах ёстой!!! Насаараа жангаа идэж нааран дээр бүх л амьдралаа өнгөрөөх нүгэл хийсэн улсууд!!
    2019 оны 11 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    7 цаг 50 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    7 цаг 56 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    18 цаг 23 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    21 цаг 44 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    21 цаг 49 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК