Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жолоочид: Сонгуулийн жилийг угтан автобус баазуудын төсвийг танасан учраас гаралт багассан

2019-11-25
0
ЖИРГЭХ

Өвлийн хүйтэн жихүүн жавар хацар хорсгоно. Машины нөмөр бараадан зогсох иргэд хурдан л автобусанд сууж дулаацахыг хүсэмжлэхийн сацуу “Хэд хэдээрээ эгнэж зогсчихоод яагаад хөдлөхгүй байна вэ” хэмээн бухимдаж буй харагдана. Автобус хүлээн зогсож буй иргэдийн зарим нь 20 орчим минут, нэг хэсэг нь дөнгөж ирж байгаа аж.

Иргэдийн хэлж байгаагаар “Шар хадны эцсийн буудлаас төв замын чиглэлд үйлчилгээнд явдаг автобус ингэж хүлээлгэх нь их байдаг. ТҮЦ-ний гадаа очоод 20, 30 минут шахам цай уугаад суучихдаг юм байна лээ. Ойролцоох дэлгүүрт ороод зогсоё гэхэд энэ хооронд автобус ирээд явчихвал дахиад л хүлээх болно. Тиймээс буудал дээр хүлээхээс өөр аргагүй байдаг” гэв.  

Удалгүй автобус ирж зорчигчдоо суулгав. Удаан зогсож даарч, бухимдсан иргэд “Гадаа хүйтэн байхад яагаад удаан хүлээлгэдэг юм бэ. Бусад чиглэлийн автобус хоёр, гурав удаа эргэж байхад танай чиглэлийн автобус хэтэрхий удаан хүлээлгэх юм. Яагаад ийм хүнд сурталтай байдаг юм бэ” гэхэд жолооч хариу дуугарсангүй. Өөр автобусны жолооч бололтой иргэдэд учирлаж хэлэх гэтэл “Битгий юм хэл ээ. Угаасаа ойлгохгүй” гэв. 

Шар хадны эцийн буудлаас төв замын чиглэлд явдаг хэчнээн автобус байдаг, автобус хоорондын гаралтын зай яагаад ийм байгаа талаар жолоочоос асуухад “Ажлын цагаар өглөөд 19 автобус үйлчилгээнд гардаг. Үүнээс өдөр нь долоон автобус цонхолдог. Цонхолсон тээврийн хэрэгсэл нь 18.00 цагаас буцаад хөдөлгөөнд гардаг. Ингэж цонхолдог шалтгаан нь нийтийн тээврийн гаралтыг хотын захиргаанаас алдаатай төсөв баталсантай холбоотой гэсэн. Тиймээс энэ жил ингэж хөдөлгөөнд гарч байгаа. Мөн түгжрэл дунд цөөн тооны автобус явахаар хоорондын зай нь холдоно шүү дээ. Ирэх жил сонгуультай учраас бүх автобус баазуудын төсвийг танаж, мөнгө босгож байгаа гэсэн. Улсын л бодлого энэ шүү дээ” гэв.

Улаанбаатар хотод өдөрт дунджаар 600-650 мянга орчим иргэн нийтийн тээврийн үйлчилгээ авдаг гэсэн судалгаа байдаг. Эдгээр иргэдэд 93 чиглэлд 800 тээврийн хэрэгсэл үйлчилдэг юм байна. Уг нь автобус хоорондын 8-10 минут болсон гэж ярьдаг ч замын ачаалал болон энэ мэт асуудлаас болж хүлээлт их үүсгэх болжээ.

 

С.Цэцэгмаа: Ирэх сараас эхлэн ачаалалтай 30 чиглэлийн автобусын тоог нэмэгдүүлнэ

Ингээд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагаас зарим зүйлийг тодруулснаа хүргэе.


-Нийтийн тээврийн гаралтын тоо багасч, иргэдэд хүлээлт их үүсгэж байна гэсэн гомдол их байна. Энэ талаар ямар зохицуулалт хийдэг вэ?

-Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан нийтийн тээврийн гаралтын тоог ирэх арванхоёрдугаар сарын 1-ээс эхлэн нэмэгдүүлнэ. Ачаалал ихтэй үед автобусны тоог нэмэгдүүлж, ачаалал буурсан өдрийн цагуудад тоог бууруулдаг юм. Орой ажлын цаг тарах үеэр өдөр зогссон автобус үйлчилгээнд гардаг гэсэн үг.

-Автобус их хүлээгдэж байгаа шалтгааныг жолоочид төсөвтэй холбон тайлбарлаж байна. Энэ үнэн юм уу?

-Ер нь бол батлагдсан төсөвтөө баригдаж бид үйл ажиллагаагаа явуулдаг. Удахгүй ес эхлэх учраас төсөв багатай ч гэсэн нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, цонхоо багасгах чиг барьж байна.

-Ирэх сараас нийтийн тээврийн хэрэгслийг нэмэгдүүлнэ гэж байна. Аль аль чиглэлд, хэдэн автобус үйлчилгээнд гаргах юм бэ?

-Ачаалал ихтэй 30 орчим чиглэлд нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн түгжлэрийг бууруулах Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан сургуулийн автобус төсөл хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр замын ачаалалд эерэгээр нөлөөлж байна. Сургуулийн автобусаар 3000 орчим хүүхэд тээвэрлэх тооцоо гарч байсан бол одоогийн байдлаар 5000 гаруй хүүхдийг тээвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь сургуулийн автобусын эрэлт хэрэгцээ өндөр байгааг харуулж байгаа юм. Мөн 5000 хүүхдийг хичээл сургуульд нь 2500 автомашин хөдөлгөөнд оролцдог байсан нь мөн буурсан гэсэн үг. Замын ачаалал буурснаар нийтийн тээврийн үйлчилгээ, хүлээлтийн байдал багасна гэсэн үг. 

-Ирэх онд хэчнээн нийтийн тээвэр ашиглалтаас гарах вэ?

-Нийтийн тээврийн зорчигч тээврийн үйлчилгээний 5012:2011 стандарт гэж байдаг. Стандартын дагуу үйлдвэрлэгдсэнээс хойш 12 жил ашиглагдсан автобусыг үйлчилгээнд ашиглахгүй байх ёстой гэсний дагуу жил бүр 12 жилийн насжилттай автобуснууд хасагддаг юм. Энэ оны хувьд 203 автобус хасагдана. Мөн ийм хэмжээний автобус нөхөн хангалтаар орж ирж байгаа. Тухайлбал, МОН-30 хоёр шинэ цахилгаан автобус Засгийн газраас хүлээлгэж өгсөн. Түүнчлэн "Автобус-3 нэгтгэл" компанид нэг шинэ цахилгаан автобусаар парк шинэчлэлт хийсэн. Бусад компаниудад 50 автобусаар нөхөн хангалт хийсэн. Энэ нь БНСУ-д ашиглагдаж байсан автобус гэсэн үг.

-Жолооч нар эцсийн буудал дээр очоод 20, 30 минутаар хүлээлгэдэг гэдэг асуудлыг иргэдээс ярьж байна. Энэ тал дээр ямар хяналт, шалгалт хийдэг юм бэ?

-Жолооч нар удаан зогсолт хийх, автобусаа хаяж явах зэрэг зөрчил гардаг. Үүнд автотээврийн  23 улсын байцаагч 900 автобусанд хяналт, шалгалт хийж ажилладаг. Гэхдээ байцаагч нарын тоо хаанаа ч хүрдэггүй асуудал бий. Тиймээс бүх зөрчлүүдийг 100 илрүүлж, хангуулж ажиллаж чадахгүй байгаа ч гэсэн илэрсэн тохиолдолд арга хэмжээг нь тухай бүрт нь тооцоод явдаг. Мөн тухайн автобусыг цаг, минутаар нь мэдээлэл ирүүлсэн тохиолдолд автотээврийн байцаагч хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллах боломжтой.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
Б.Найдалаа: Онцгой осол, аваар гарахгүй бол энэ өвөл цахилгаан хязгаарлахгүй, эсэн мэнд давна
Эвийг эрхэмлэж байгаа бол Ж.Энхбаярыг Б.Чойжилсүрэнгээр, Ц.Идэрбатыг М.Мандхайгаар сольж болохгүй!!!
Монголчуудын визгүй зорчиж болох улсууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ganaa (66.181.161.73)
    Joloochid belen mungu ugdug irgediin buruu avtobus baaz orlog baihgui garaltiin toog bagsagsan
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • zochin (202.9.40.58)
    xotiin tuveer zvvn taliigiig yavdag bolgovol yamaruu. xotiin dargaa.
    2019 оны 11 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    14 цаг 58 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    16 цаг 56 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    17 цаг 34 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    18 цаг 53 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    20 цаг 43 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК