Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эхлээд чанартай зам бариад сурчих. Дараа нь татвараа нэм

2019-12-03
0
ЖИРГЭХ

Шинээр тавьсан автозамын чанарыг хур борооны үеэр шалгадаг болоод удаж байна. Ганцхан жилийн олон тэрбумаар барьсан шинэ зам нь хэдхэн хоног орсон борооноор эвдэрч, хэмхрэн урсах нь олонтаа. “Масло шиг зам” гэж нэрлэгдэхдээ хүрсэн нийслэлийн автозамаа ашиглуулсны татварыг тав дахин нэмэх шийдвэрлэхийг хотын удирдлагууд гаргаснаа өчигдөр тунхаглав. Олон хоног яригдаж, асуудал дагуулсан хотын удирдлагуудын эл шийдвэр ирэх оноос хэрэгжиж эхлэхээр болов. Ийнхүү иргэд чанар муутай автозам ашигласны татварт 20 мянган төгрөг төлдөг байсан бол удахгүй 100 мянга төлдөг болох нь ээ.

Хотын даргын хэлснээр “Чанартай, сайхан автозамыг иргэд нэхдэг. Тэгсэн хэрнээ зарим нь татвараа төлдөггүй. 20 мянган төгрөгөө төлсөн иргэд тэр хэмжээгээр сайхан зам дээр явах хүсэлтэй байдаг ч хот нь хөрөнгө оруулалтаа хийж чаддаггүй. Тэр бүү хэл, автозамын тоос, шороог ч цэвэрлэж чадахгүйд хүрээд байна. Тиймээс автомашины овор хэмжээ, моторын багтаамж, агаарын бохирдолд оруулж буй байдал, нөлөөллөөс нь хамаарч татвар ногдуулна. Ингэснээр энэ хэмжээгээр автозамын чанар сайжирна” гэсэн юм.

Төрийн шийдвэрийг иргэн бүрт тааруулах амаргүй л байх. Магад ажил сайжруулах үүднээс татвар нэмж байж болно. Гэхдээ гүйцэтгэлийн дутуугаа татвар бага байгаатай холбох нь тийм ч оновчтой шийдэл бус болов уу. Хэдхэн жилийн өмнө буюу 2016 оны намар улсын төсөв улайсан ч татвар нэмэхгүй гэж эрх баригчид лоозондож, амалж байв. Гэвч гурван жил хүрэхгүй хугацааны дараа ийнхүү амлалтаасаа ухарлаа.

Эндээс л эрх мэдэлд хүрэхийн тулд өгсөн амлалтаа умартсан МАН-ыг дахин сонгох эсэх нь иргэдийн сонголт. Тиймээс нэгэнт батлагдсан уг шийдвэрийн биелэлт хэр байхыг харах л үлдлээ. Магадгүй татвар нэмснээр автозамын арчлалт сайжрах байх. Гэхдээ одоо тавигдсан шинэ автозамуудын чанарт татвар хэрхэн нөлөөлөх бол.

Зам арчлах хөрөнгийг татвараас босгочихдог юм чинь гээд “масло” шиг замуудаа үргэлжлүүлэн тавьсаар байх болов уу.

Үүнийг хотын удирдлагуудаас болоод салбарын сайдаас асуух л ёстой. Ийм эрх бидэнд бий. Бас нэг асуудал нь татвар нэмэгдсэнээр нийтийн тээврийн үйлчилгээ сайжрах юм гэсэн. Ирэх оны эхнээс 500 автобусыг шинэчилж, үлдсэнийг 2021 онд шинэчлэнэ гэдгээ мөн л мэдэгдсэн.

Үнэхээр тийм бол сайн л байна. Гэвч олон тэрбум төгрөгөөр худалдаж авсан автобус нь гаднын улсын ашиглалтаас хасагдсан байх нь олон энэ үед хэр оновчтой шийдэл болох нь бас л эргэлзээтэй. Тиймээс татвараа нэмж, ажлын чанарыг сайжруулах гэж байгаа бол улсын хөрөнгөөр тавьж байгаа автозамынхаа чанарыг эхлээд сайжруулчих. Дараа нь чанартай, стандарт хангасан нийтийн тээврийн хэрэгсэл худалдаж авдаг болчих. Тэгсэн цагт иргэд 100 байтугай 200 мянган төгрөгийн татвар төлсөн ч гороохгүй байх.

Нэг үгээр хэлбэл, төрийн хөрөнгийг үнэгүйдүүлснээ цайруулах гэж ард иргэдийн халаасыг сэгсэрдэг муухай зангаа улстөрчид больчих юм бол нийгэм жам ёсоороо хөгжих болно. Тэгээгүй цагт татварыг мянга нэмээд ч үр дүн гарахгүй болов уу.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
ӨНӨӨДӨР: Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг танилцуулна
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • схд ахмад тээвэрчин дашням (66.181.178.250)
    Дарга нараа та нар юуны өмнө төсөвлөсөн мөнгөө замдаа бүрэншингээ дундаас нь чавчиж чанаргүи ус бороондтэмвэргүизам барьдагаабольчанарын шаардлага ханшасан замаасха өндөо татвар авцгаа.татвар төлөгчиин мөнгө иддэгээ.больсон шудрагатөрд татвар төльё.
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • даанч дээ саналаа хэлье (202.131.251.146)
    Замын дүрэм зөрчсөн, шаардлагагүйгээр эгнээ байраа үе үе сольж талчиганасан, 1-р эгнээгээр явдаг, цагдаа нарыг үл тоосон ихэмсэг-мулгуу-албан тушаалдаа эрдсэн, арын хаалгатай нөхдүүдэд цагдаа нараа шударга хандуулж асар өндөр торгуультай болгох, мөн хотын төвд байгаа зогсоолуудыг өндөр төлбөртэй болгох, хэтэрхий навсгар хуучин машинууд болон утаа хаялт ихтэй машинуудыг торгох, эсвэл хөдөлгөөнийг нь хориглох /энэ бол хувь хүний хариуцлага санаачлагагүй, хэнэггүйгээс болдог,/ бас ямар машин хэзээ, хаана, хичнээн удаа,хэдэн цагаар явсан тухай мэдээллийн сантай болох /үүнээс нь шалтгаалан хураамжаа ялгавартай болгох/, зам барих түүнийг арчилах ажлаа маш чанартай болгох зэрэг арга хэмжээнүүд олон байхад толгойд нь юү ч орохгүй гэнэт " татвараа 5 дахин нэмнэ" гээд п мэдрэлийн өвчтэй хүн шиг..... ийм хүмүүсээр удирдуулх ч гэж дээ... "Номхон тэмээ ноолоход амар" гээд нөгөө дуулгавартай шударга хэдийгээ мөлжөөд л. Нэг хэсгээс нь айгаад л нэг хэсэгт нь долигоноод л үнэн санаанаасаа ажлаа хийе гэхгүй л байна даа.
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • Энгийн номхон иргэн (192.82.68.31)
    Эхлээд бүх машинаасаа хураамжаа авдаг болчих, татвар хураамж төлдөг хэдийгээ мөлжсөөр байтал хэцүүдлээ.
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • irgen (31.165.215.122)
    estoi zov hellee, zamaach barij medehgui ….hotiin haaguur l bol haaguur zam , garz….haanaasaa ch orj gardag zamuudtai bolj baij tatvar yariach ichdeggui ergyy malnuud, er ni ene uls, hotiin zam teever hariuzsan hymyys yu hiij suudag um boldoo !!!! …ehleed hogjyyl daraa ni tatvaraa yari !!!!!!!
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Enh (202.126.88.129)
    Татвар өсгөөд зам сайжирч, түгжээ арилахгүй. Нэгдүгээр эгнээгээр орж автобус гацаагаад байгаа машинуудыг тав дахин торго. Замаа төлбөртэй болго. Цахим хяналтын системтэй бол. Тэгээд метро барь.
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • бодлын хулгайч (66.181.167.53)
    дэмжиж байна.ЭХЛЭЭД ЧАНАРТАЙ ЗАМАА ТАВЬ. ЗАМ ТАВЬСАН КОМПАНИТАЙГАА ГЭРЭЭ ХЙИХ ХЭРЭГТЭЙ. ТАВЬСАН ЗАМЫНХАА БҮХ УРСГАЛ ЗАСВАРЫГ ХИЙНЭ ГЭЖ. 10-30 ЖИЛИЙН ГЭРЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (192.82.69.177)
    Дэлхий томоххон хотууд бүгд л замын татвар, зогсоолын хураамжаар түгжрэлээс салсан байдаг. Хүн болгон машин унах албагүй. Онц шаардлагаүй үед нийтийн тээврээр явах нь зөв байхоо.
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Даан ч дээ (202.131.251.146)
    Би хотын иргэн. Би автомашинаа хавар 6-р сард гаргаад 10-р сарын эхээр зогсоолд нь тавьдаг. Зун нь тун цөөн унахдаа шуудхан хотоос гадуур холхон явдаг. Бусад үед нь үргэлж нийтийн тээврээр. Ийм хүмүүс миний мэдэхийн манай ойролцоо 20-иод байна. Тэгэхээр татвар нэмж, луйвар хийж шуналтаж байхаар ямар автомашин хотын замд аль хир явдгаар нь цахим хяналт тогтоож болноодоо залхуу малнуудаа. Та нарын толгойны цар хүрэхгүй л болов уу. Би ганцхан сар л хийнэ. 2016 онд ямар ч татвар нэмэхгүй гэснээ яав? МАН яахаараа амалсан бүхнийхээ эсрэг байдаг юм бэ, Валютын ханш, олон татварууд, ЖДҮ, 60-тэрб., яам, төрийн ордонд хүний амь, Эрдэнт-51%-ийн луйвар, бандааж, өгзөг, хөхөвч гээд ёох есөн шид нь бүрджээ. Тэр хотын ИТХ-н Лхагвасүрэн гэлүү өөдтэйхөн замаа тавьж чадахгүй байж харваас худлаа яриад п 5 дахин нэмнэ гээд л. харваас боловсрол дутуу ярьж чадахгүй нүдэнд хүйтэн хүн. Ц. Нямдорж шиг өмгөөлсөн ч бодит үндэстэй, шүүмжилсэн ч бодитой. найруулсан ч үнэмшилтэй байж чадахгүй өлөн золбин нохойн гөлөгнүүд шиг байх юм. Урдах ажлаа бага ч гэсэн чанартай хийж чадахгүй байж замын татвар нэмвэл яаж үймээн самуун болж, түүний дараа та нөхөд юунд орооцолдохоо мэдэхгүй л дээ. Хагас ухаантангуудаа.
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • zochin (202.179.26.246)
    arai arai zam sain bolohiig harhal vldej baih shiw dee
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • зочин (192.82.65.120)
    Нэм бас дахин нэм.
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Shudarga bus bna (66.181.189.104)
    Zochin
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.177.66)
    Энэ арай хэтэрч байна одоо ард тумэн тэмцэх хэрэгтэй шуу дээ 5,7 дахин нэмдэг нь ямар учиртай юм вэ эд нарыг ингэж тэжээхгуй шуу
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.186.132)
    MALA MUNGUNDO TARULJ TAVISAN ZAM
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
    27 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
    57 мин
  • Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
    1 цаг 25 мин
  • Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
    1 цаг 58 мин
  • Украины цохилтын улмаас Оросыг Крымтэй холбодог стратегийн гүүрний хэсэг нуржээ
    2 цаг 31 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
    2 цаг 32 мин
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
    3 цаг 4 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 13.30 цагаас хэлэлцэнэ
    3 цаг 12 мин
  • Оросын цэргийн онгоц Сибирьт осолдсоны улмаас зорчиж явсан 19 хүн бүгд амиа алджээ
    3 цаг 14 мин
  • Засгийн газар: Ургац хураалтын урьдчилсан дүнг хэлэлцэнэ
    3 цаг 15 мин
  • ӨНӨӨДӨР: Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг танилцуулна
    3 цаг 19 мин
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
    3 цаг 22 мин
  • "Зэсийн баяжмалын арилжааны идэвхжил нэмэгдэж, молибдений баяжмалын үнэ огцом өслөө
    17 цаг 48 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа
    19 цаг 35 мин
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    19 цаг 39 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    19 цаг 48 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    19 цаг 57 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    20 цаг 45 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    20 цаг 50 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    21 цаг 1 мин
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК