Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Лхамсүрэн: Монгол эрчүүд машинаа эвдэрвэл хурдан засчихдаг ч сэтгэлийнхээ хямралыг үл ойшоодог

2019-12-11
0
ЖИРГЭХ

Эрчүүдэд хайр, анхаарал хандуулах арваннэгдүгээр сарыг Ub.life сайт онцолж, тэдэнтэй холбоотой мэдээ мэдээлэл, нийтлэл бэлтгэн хүргэсээр байгаа билээ. Энэ удаад Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Д.Лхамсүрэнтэй монгол эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлог юу болох талаар болон сэтгэл зүйн хувьд бэрхшээлтэй асуудлаа хэрхэн зөвөөр даван туулах талаар ярилцлаа.


-Сүүлийн үед эрэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн талаар нэлээд яригдаж байна. Амиа хорлож байгаа хүмүүсийн дийлэнх хувийг эрчүүд эзэлж байгаа статистик ч гарчээ. Манай монгол эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлогийг мэргэжилтнүүд хэрхэн үздэг юм бол?  

-Эрчүүдийн сэтгэл зүйн онцлогийг ярихын тулд судалгаа хийсэн байх хэрэгтэй л дээ. Үнэнийг хэлэхэд Монгол Улсад өнөөдрийг хүртэлх хугацаанд төрийн зүгээс иргэдээ сэтгэл зүйн талаас нь бүрэн бүтэн цогц байдлаар судлаагүй. Улсын болон олон улсын байгууллагууд тодорхой асуудал, шалтгааныг тусгайлан авч тодорхой нэг, эсвэл хэсэг бүлгийн дунд судалгаа явуулж байна. Өнгөрсөн хавар би Улаанбаатар хотод амьдарч байгаа 18-35 насны залуучуудын дунд хийсэн сэтгэл зүйн эрүүл мэндийн судалгааны төсөлд оролцсон юм. Тухайн судалгааны эрэгтэйчүүдийн тоон мэдээллийг дүгнэхэд 3 чухал дүгнэлтийг хийж болохоор байна. Үүнд нэгдүгээрт, монгол эрэгтэй хүний сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар сул хөгжсөн буюу хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй, хоёрдугаарт, 24 хувь нь буюу 5 эрэгтэй тутмын нэг нь урт хугацааны зорилгогүй байгаа нь харагдсан. Тэгэхээр зорилготой байх нь чухал байна. Зорилготой байна гэхээр мундаг хүмүүсийг дуурайгаад л зөвлөгөөг нь сонсож, тэдэн шиг болох шаардлагагүй. Хүн бүхний амьдрал өөрийн гэсэн түүхтэй, тэмүүлэлтэй байдаг учраас та өөрийнхөө л зорилгыг тодорхойлж чадна. Тэгээд зорилгынхоо төлөө ямар нэгэн үйлдэл хийх хэрэгтэй. Би баяжина, эсвэл сайхан биетэй болно гэж бодоод байж болохгүй. Яаж, ямар аргаар зорилгодоо хүрэх вэ. Энэ нь танд хэрэгтэй, эсэхийг бодож зөв менежментээ олох хэрэгтэй. Тэгэхгүй бол бүтэлгүйтэж, ахиад л бэрхшээл болж хуримтлагдах эрсдэлтэй. Гуравдугаарт, монгол эрчүүд сэтгэлээр унахыг өөртөө хүлээн зөвшөөрдөггүй. Нэг ёсондоо бусдын өмнө муугаа харуулахыг хүсдэггүй гэсэн үг. Үүнийгээ сэтгэлийн хат гэж андуурдаг. Сэтгэлийн хаттай байна гэдэг өөр зүйл. Харин сэтгэлээр унахыг өөртөө зөвшөөрөхгүй байна гэдэг нь буруу арга барил юм. Энэ хоёрыг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Сэтгэлийн хаттай байна гэдэг асуудлаа ойлгоод даван туулахыг хэлж байгаа юм.

Хүн завтай байх, хийцгүйрэх ч гэдэг дээ, энэ нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалд өртөмхий байгаагийн хамгийн эхний шинж тэмдэг

-Сэтгэлээр унасан, хямарсан хүн даван туулах зөв арга замтай байх хэрэгтэй байх, тийм үү?

-Сэтгэл зүйн болон сэтгэцийн хувьд тулгамдсан асуудлаа шийдвэрлэх хамгийн шалгарсан арга бол хуваалцах юм. Эрчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд дараах зүйлс нийтлэг ажиглагддаг. Сэтгэл санаа, үзэл бодлоо хуваалцах соёл байдаггүй. Өөрийгөө олны дунд байхдаа, эсвэл наргиж цэнгэж байгаагаар бэрхшээлтэй асуудлаа бусадтай хуваалцаж байна гэж ойлгодог. Ийм маягаар хуваалцахад ямар ч шийдэлгүй болчихдог. Эсвэл бусдын хэрэгжүүлсэн туршлагыг авснаар өөрт нь тохирохгүй байх магадлал их.

Хүн завтай байх, хийцгүйрэх ч гэдэг дээ, энэ нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалд өртөмхий байгаагийн хамгийн эхний шинж тэмдэг. Идэвхтэй амьдралын хэв маягтай байх хэрэгтэй. Суралцах, хөдөлмөрлөх, өөрийгөө хөгжүүлэх гэхчлэн идэвхтэй амьдралын хэмнэлээс аль болох өөрийн аятай, тавтай байдлаа хангаад зүгээр суухад дурлах нь амьдралын зуршил нь болчихсон хүмүүс байдаг. Энэ бол том асуудал. Ээж аав нь нэг бол хэт их шаардлага тавьж өсгөсөн, эсвэл зөнгөөр нь орхисон хүүхдүүдэд хожим ийм асуудал тулгардаг.

-Монголд өрх толгойлсон эмэгтэйчүүд олон байдаг нь монгол эрчүүдийн амьдралын зорилгогүй, хариуцлагагүй байдалтай холбоотой болов уу?  

-Энэ асуултад хариулахын тулд ганц бие аав, ээж нарын судалгааг харах хэрэгтэй байх. Эмэгтэйчүүдийн эрэгтэйчүүдээс ялгардаг давуу тал нь асуудлыг маш хурдан хүлээн зөвшөөрч, тэмцэж эхэлдэг бол эрчүүдийн хувьд асуудлаа хүлээн зөвшөөрөхгүйгээр орхичихдог. Дараа нь тэмцдэг. Тэр үед ихэнх асуудлыг шийдэх байдал оройтчихсон, бүхнийг алдчихсан байдаг. Энэ утгаараа эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлэх загвар нь арай өөр.

Сэтгэл зүйн зөвлөгөө өгч байх явцад эрэгтэй хүмүүс өөрийнхөө амьдралыг маш сайн ойлгож авдаг. Өөрийгөө уудлан ярьж байхдаа өөрийгөө олж авдаг гэсэн үг. Хүн ярих үедээ өөрийгөө илүү сайн ойлгодог л доо. Монгол эрчүүдэд өөрийгөө ойлгох хэмжээний ярилцах боломж амьдрал дээр гэр бүл дотроо бага байдаг юм биш байгаа? Ярилцаж эхлэх үед нь шүүмжлэх, “За битгий л дээ”, “Чи хүчтэй бай” гэдэг ч юм уу, эр хүн шиг байх шаардлага тавьж эхэлдэг юм биш биз? Эр хүн байх шаардлага зарим үед хэрэгтэй байж болох ч хүний амьдралын нарийн түвэгтэй асуудлуудад тийм ч их шаардлагагүй шүү дээ. Яагаад гэвэл эр хүн зүгээр л хүн шиг байх нь чухал юм.

-Ихэнх эрчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад бага ярьдаг нь бодит байдал шүү дээ. Дотоод сэтгэлээ нээхгүй, ярихгүй байх нь хэр хор хөнөөлтэй бол?

-Хүмүүс эрчүүдийг ярьдаггүй гэдэг. Би үүнийг 100 хувь эсэргүүцнэ. Эрэгтэй хүмүүс маш сайн ярьдаг. Бүх юмаа ярьж чаддаг. Гол нь тэднийг яриулдаггүй. Тухайн хүний өмнөөс дүгнээд л, шийдвэр гаргаад л. Ярих хугацаа, боломж олгохгүй хэрнээ хэн нэгэнтэй харьцуулах жишээний. Ээж нарт нь ч юм уу, хань ижилд нь алдаа их байдаг юм шүү. Хоёр зүйлийг маш сайн анхаарч байхыг зөвлөе. Нэгдүгээрт, эрэгтэй хүнийг хэзээ ч бусадтай харьцуулж болохгүй. Бүр хэзээ ч. Түүнийг гомдоож, улам бүр цааш нь болгоё гэвэл өрөөл бусадтай харьцуулаарай. Нэг л зүйлтэй нь харьцуулж болно. Өнгөрсөнтэй нь харьцуул. Хоёрдугаарт, эрэгтэй хүнийг арчаагүй, сэтгэлгүй, амиа бодсон, залхуу гэх зэргээр зан чанарыг нь битгий шүүмжил. Харин хийж байгаа үйлдлийг нь л бодитой шүүмжил. Чи надад цаг гаргадаггүй, над руу хардаггүй, намайг сонсохгүй байна гэхчлэнгээр үйлдлийг нь л шүүмжил. Хүмүүс ганцаараа зовоод, ганцхан өөрийнх нь амьдрал болохгүй байгаа мэт боддог. Ярих хүн байхад ярихгүй хүн байдаг шүү дээ. Ганцаараа л асуудалтай байгаа мэтээр өөрийгөө битгий бодоорой. Бусдын оронд өөрийгөө тавьж үзэж, боддог байх хэрэгтэй.

-Хүн ярих үедээ өөрийгөө ойлгодог гэлээ. Тэгвэл өөрийгөө ойлгосон хүн өөрчлөгдөх үү?

-Сэтгэл судлаачид нэг л зэвсэг байдаг нь асуулт. Үйлчлүүлэгчээсээ асуулт асууж байж мэдээлэл авдаг. Тухайн хүн хариултаа хэлж байх явцдаа өөрийнхөө алдааг ухаарч, өөртөө дүгнэлт хийж түүнийгээ хүлээн зөвшөөрч эхэлдэг. Мөн шинэ санал, шийдлүүдийг гаргаж эхэлдэг л дээ. Монгол эрчүүдийн нийтлэг алдаа нь асуудалдаа огт цаг гаргадаггүй. Машин эсвэл гэрийнх нь нэг зүйл эвдэрчихсэн байвал хурдан засчихдаг. Гэтэл өөрийнхөө сэтгэл зүйн асуудалд цаг гаргалгүй бодоод л яваад байдаг. Жаахан хурцдаад, эвгүйрхэж эхлэхээрээ хэн нэгэнд ярих гэж оролдоно. Шийдэл олохгүй бол ахиад л мэдрэмжээ залгичихдаг. Асуудалдаа цаг гаргахгүй байна гэдэг нь бэрхшээлийг шийдэх биш хадгалах, хуримтлуулах буруу хэвшилтэй болж байгаагийн шинж. Хоёрдугаарт, ямар нэгэн сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй байх нь алга болчихож байгаа хэрэг биш. Дараа нь өөр хэлбэр, үг, үйлдлээр илэрдэг. Өөрөөр хэлбэл, би танд уурлаж, гомдсоноо хэлээгүй, илэрхийлээгүй бол дараа нь таныг харах, ярих үед нөгөө гомдол цухалзаж эхэлнэ. Илүү томорчихдог гэсэн үг. Сэтгэл санаа бухимдуу ч юу болоод байгаагаа задалж ойлгоход цаг гаргадаггүй, мэдрэмжээ илэрхийлдэггүй байх нь хамгийн хортой хоёр дайсан. Үүнээс болж л түргэн уур, гэнэтийн үйл явдлууд, эргэж хэзээ ч нөхөж баршгүй харууслууд бий болдог. Заавал шийдвэрлэх ёстой. Хүн бүхэнд шийдэл олох, бухимдлаа тайлах, тайвшрах арга барил бий. Гэхдээ ихэнхдээ энэ арга барилыг хүмүүс эцэг эхээсээ авдаг. Аав, ээж нь асуудлыг шийдвэрлэхдээ уурлаж, зандарч, хэн нэгнийг буруутгаж шийддэг бол хүүхэд тэр загварыг хүлээгээд авчихдаг. Эцэг эхийнхээ ийм байдлыг хүүхэд эхлээд эсэргүүцнэ, таагүй хүлээж авна, үзэн ядна. Гэвч нас биед хүрээд асуудлыг шийдвэрлэхдээ хамгийн ойрын бэлэн загварыг туршиж, ашигладаг. Тийм болохоор үр хүүхдэдээ асуудлыг шийдвэрлэх зөв загварыг зааж өгөөрэй. Ярилцдаг, ойлголцдог, биенээсээ асуудаг байх, хүлээцтэй уужуу байхыг үлгэрлэх хэрэгтэй. Уурлах, бухимдах, тэмцэх нь гэр бүлийн харилцаанд урт хугацаандаа үр дүнтэй арга биш юм.

-Сэтгэл зүйн төвд ханддаг үйлчлүүлэгч хэр нэмэгдэж байна вэ. Сэтгэл зүйн асуудлаа хүмүүс хэр анхаардаг болсон байна вэ. Ихэвчлэн ямар асуудлаас болж ханддаг вэ?

-Хүмүүс сэтгэл судлаач дээр телевиз, гар утас засварын газарт хандаж байгаа юм шиг ирдэг. Сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдсан нийт эрэгтэй үйлчлүүлэгчдийн 50 хувь нь өөрийн хүсэлтээр ханддаг бол үлдсэнийг нь ээж, эхнэр, гэр бүлийнхэн нь санал тавьж зөвшөөрүүлээд авчирдаг. Сэтгэл зүйн үйлчилгээ гэдэг бол тухайн хүний сайн дурын үндсэн дээр үзүүлэх ёстой мэргэжлийн үйл ажиллагаа юм. Сэтгэл зүйн зөвлөгөө авч байгаа хүмүүсийн дийлэнх нь бие хүнийхээ хувьд хуримтлагдсан суурь асуудал ихтэй байдаг. Асуудлын хүрээний хувьд өнгөрсөнд шийдвэрлэгдээгүй асуудал, эсвэл шийдвэр гаргаж байгаа байдал, буруу зуршил байдаг. Энэ нь урт хугацааны бугшчихсан асуудал байдаг болохоор хосын харилцаанд болон ажилд ороход нь хүртэл нөлөөлдөг.

Сүүлийн 20 жилийн дотор монгол эрчүүдийн дундаж наслалт 6-аар нэмэгдсэн байхад эмэгтэйчүүдийнх 9-өөр нэмэгдсэн байна.

-Хүмүүс хэр удаан хугацаанд сэтгэл зүйн зөвлөгөө авч байж эдгэрдэг вэ. Хүнээсээ шалтгаалах уу?

-Сэтгэл зүйн зөвлөгөө нь олон төрлийн аргачлалын хүрээнд явагддаг үйл явц юм. Өөрөөр хэлбэл, сэтгэл судлаачид үйлчлүүлэгчтэйгээ ямар арга барилаар ажиллахаас хамаарна. Ер нь хүний сэтгэл зүйн бэрхшээлтэй байдлыг нэг удаагийн уулзалтаар шийдэх ямар ч боломжгүй. Нэлээд хэдэн уулзалтын явцад хүн өөрийнхөө сэтгэл зүйн асуудлыг ойлгоод хүлээн зөвшөөрч, асуудалтайгаа ажиллах төлөвлөгөө гаргаж шийдвэрлэдэг. Нэг ёсондоо асуудал дахин гарч ирэхэд өртөхгүй байх чадвар нь ихэсдэг гэсэн үг. Багаар бодоход 6 удаагийн уулзалт хэрэгтэй. Гэтэл манайхан 3-4 уулзаад л болчихлоо, сэтгэл санаа сэргэлээ гэж боддог. Үнэндээ өөрт нь зөв загвар хараахан суугаагүй байх үед л хаячихдаг.

Сэтгэл судлаач нь хүний амьдралыг өөрчилдөг гэхээс илүү тухайн хүнд өөрийгөө ойлгоход нь тусалдаг. Үйлчлүүлэгч сэтгэл судлаачид асуудлаа ярьж байхдаа өөрийгөө ойлгож, өөрийгөө засдаг гэсэн үг. Энэ бол хүн өөрийгөө өөрчлөх хамгийн шилдэг арга. Сэтгэл зүйн зөвлөгөөг эмэгтэйчүүд арай давамгай авдаг ч сүүлийн үед эрчүүд хандах нь ихсэж байна. Ялангуяа залуучуудын тоо нэлээд өсч байгаа нь залуус өөртөө анхаардаг болсонтой холбоотой байх. Энэ талын мэдээлэл ч нээлттэй болсон байна.

-Гэр бүл хамгийн чухал нөлөөтэй байх нь. Гэтэл сүүлийн жилүүдэд гэр бүл салах нь элбэг байгаа учраас аав, ээжгүй өсчихсөн хүүхдүүд хэдэн жилийн дараа ямар хүн болж төлөвших бол. Тэд нар том болоод бас л эцэх эх болно шүү дээ.

-Социализмын үе болоод ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших гэр бүл салалт ямар байгааг илтгэх тоо нээлттэй байх л даа. Судлаач хүний зүгээс харахад тооноос илүү чанар ямар байсан нь чухал. Асуудал өмнөх үед ч, одоо ч байгаа. Гэхдээ өнөө үед асуудлыг шийдвэрлэх боломж олон болсон. Амьдралын хэв маяг, хүн өөртөө хэр анхаардагтай холбоотой. Жишээлбэл, сүүлийн 20 жилийн дотор монгол эрчүүдийн дундаж наслалт 6-аар нэмэгдсэн байхад эмэгтэйчүүдийнх 9-өөр нэмэгдсэн байна. Ингэхээр монгол эмэгтэйчүүд өөртөө анхаардаг, амьдралын зөв хэвшилтэй гэхчлэн амьдралын чанар нь сайжирсныг илтгэж байна. Гэтэл эрчүүд нь өөртөө анхаардаггүй, халдварт бус өвчний нас баралтаар дэлхийд тэргүүлдэг хэвээрээ л байна шүү дээ. Ингээд бодохоор эр, эм хүмүүсийн амьдралдаа хэн нь хэр арчаатай вэ гэдгээс 100 хувь хамаарч байгаа юм. Арчаагүй байлаа гээд тэр хүнийг буруутгах боломжгүй. Арчаатай байх загварыг нь олгосон юм уу, боломж нь байсан уу гэдгийг бодох хэрэгтэй. Гэлээ гэхдээ хүн өөрийгөө засаж, залруулах боломж олон бий. Танд аав байгаагүй байж болно, сайн жишиг байгаагүй байж болно. Гэхдээ та өөрийгөө өөрчилж болно. Өөрийгөө буруу гэж дүгнэж, болохгүй байна гэж бодоод суух хэрэггүй. Аливаа зүйлийн, хамгийн гол нь өөрийнхөө мөн чанарт байгаа сайныг нь олж харахгүй, байхгүйтэйгээ харьцуулаад байдаг нь буруу.  

Хүүхдийг амжилттай хүн болгож өсгөх гэж бүү бачимд. Бидэнд амжилттай хүн цөөдөөгүй. Бидэнд бусадтай ойлголцдог, өөрийгөө удирддаг, сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлдэг, асуудлыг эерэгээр шийддэг, биендээ тусалдаг, өөртөө итгэлтэй иргэд хэрэгтэй. Тиймээс аав ээжүүд үүнд л анхаараасай.

-Сэтгэл зүйн төвүүдийн үнэ ханш дунджаар хэд байдгийг сонирхуулахгүй юу. Зөвлөгөө авах хүсэлтэй хүмүүс санхүүгээ төлөвлөх хэрэгтэй байх л даа.  

-Манайд мэргэжлийн сэтгэл зүйн төвүүд олон биш. Өндөр ур чадвартай, мэргэшсэн сэтгэл судлаачид хандахыг л зөвлөе. Мэргэжлийн сэтгэл судлаач хэзээ ч өөрийгөө рекламддаггүй. Хэзээ ч бэлэн зөвлөгөө хүнд өгдөггүй. Нэг удаагийн уулзалтын дундаж үнэ 30-150 мянган төгрөгийн хооронд байна. Тухайн сэтгэл зүйн төвийнхөө онцлогоос хамаарна. Манай төвийн хувьд нэг удаагийн уулзалтын төлбөр 50 мянган төгрөг байдаг. Энэ нь дэлхийн стандарт үнээс 10-15 дахин бага үнэлгээ юм.

Олон улсын сайн туршлагаар бол сэтгэл зүйн зөвлөгөө авах үйл ажиллагаа нь нийгмийн даатгалын нэг хэсэг нь болдог буюу төр, хувийн хэвшил хамтарч оролцож иргэндээ анхаардаг. Монголд ийм тогтолцоо байхгүй. Гэхдээ нөхцөл нь бүрдээгүй байгаа өнөө үед өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөө хөрөнгө оруулахаас цааргалж боломгүй. Сэтгэл судлаач дээр ирж асуудлаа шийдвэрлэснээр та өөрийнхөө амьдралд зөв загвар олж авах боломж байдгаараа л онцлогтой.

Эцэст нь хэлэхэд, гэр бүлээс их зүйл хамаардаг шүү. Танай гэрт гэрийн дүрэм байдаг уу, хэр нээлттэй харилцаатай вэ, биенийгээ сонсдог уу, танай гэрийн хэм хэмжээ юу вэ, хөдөлмөрийн хуваарь байдаг уу, шийтгэл, урамшууллыг яаж олгодог вэ. Энэ бүгд бүх харилцааны суурь нь болдог юм. Хүүхдийг амжилттай хүн болгож өсгөх гэж бүү бачимд. Бидэнд амжилттай хүн цөөдөөгүй. Бидэнд бусадтай ойлголцдог, өөрийгөө удирддаг, сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлдэг, асуудлыг эерэгээр шийддэг, биендээ тусалдаг, өөртөө итгэлтэй иргэд хэрэгтэй. Тиймээс аав ээжүүд үүнд л анхаараасай.

Эх сурвалж: ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 


 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт аадар бороо орно
Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ
Өнгөрсөн хоногт 110 согтуу жолооч бүртгэгдлээ
Цагдаагийн байгууллага 192 хүнийг эрүүлжүүлж, 75 согтуу жолоочийг илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Түүхий эдийн хавсралын эрин үеийн төгсгөл
    4 цаг 50 мин
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
    5 цаг 30 мин
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
    7 цаг 16 мин
  • Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
    7 цаг 44 мин
  • ФОТО: Монголын хөлбөмбөгийн дээд лигийн аваргууд "AFC Challenge League"-ийн урьдчилсан шатанд
    8 цаг 49 мин
  • Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
    8 цаг 50 мин
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
    9 цаг 10 мин
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
    9 цаг 35 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 39736 хүүхэд хүсэлтээ илгээж, бүртгүүлжээ
    9 цаг 37 мин
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
    10 цаг 5 мин
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
    10 цаг 8 мин
  • Колумбид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 130 гаруй хүн амиа алдаад байна
    10 цаг 23 мин
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
    10 цаг 26 мин
  • “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
    10 цаг 31 мин
  • Дэлхийн хөлбөмбөгийн гурван холбоо нэгдэн ФИФА-гийн ерөнхийлөгч Инфантиног огцрохыг шаардлаа
    10 цаг 37 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
    10 цаг 53 мин
  • Скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
    11 цаг 3 мин
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
    11 цаг 10 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    12 цаг 3 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    12 цаг 12 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК