Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэд суллагдлаа, баярлалаа хуульчид аа!

2019-12-18
0
ЖИРГЭХ

Улстөрчдийн увайгүй зан, иргэний хөдөлгөөнийхний эрээгүй зан нийгэм дэх бухимдлыг яг л гал дээр тос асгасан мэт өрдөх болсон энэ цаг үед дарин давс нэмсэн дуулианы нэг нь дуучин Б.Амархүүд холбогдох мансууруулах бодисны хэрэг. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан түүнийг үйлдэл дээр нь барьсан. Цагдан хорьсон. Шүүхээс нэг сар хорьсны эцэст анхан шатны шүүхээс хоёр жилийн ял авсан. Гэвч Буриад улсын дуучинд шүүхийн эл шийдвэр хэтэрхий хатуудсан гэж үзсэн учир өмгөөлөгчөөрөө дамжуулж гомдол гаргаадахав. Гомдлын дагаа давж заалдах шатны шүүх хуралдаж, Б.Амархүүг суллах шийдвэр гаргасан байдаг. Хамгийн хачирхалтай нь, түүнийг суллах болсон, хоёр жилийн ялыг хүчингүй болгосон шийдвэрийг шүүхээс гаргахдаа тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нь дутуу хийгдсэн, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй, нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, шалгаагүй, хэрэгт авагдсан зарим нэг баримтуудад гарын үсэг зурагдаагүй, бичилт дутуу зэрэг үндэслэлүүд тогтоогдсон гэдэг утгаар нь ийм шийдвэр гаргалаа гэж шүүхээс мэдэгдсэн.

Харин энэ талаар цагдаагийн мөрдөгчид гарын үсэг дутуу зүйл бий байх. Түүнээс нотлох баримтыг бүрэн цуглуулсан, мансуурсан байхад нь баривчилсан, өөрөө хүлээн зөвшөөрсөн гээд "Ядаж хилийн хориг тавьж болоогүй юм байх даа" хэмээн харуусаж, толгой сэгсэрсэн.

Цагдаа нарын, хуульч нарын хэлсэн шиг Б.Амархүүд хилийн хориг тавих хэд хэдэн шалтгаан бий.

Эхнийх нь түүний гэргий Лондонгийн загварын агентлагт ажилладаг. Энэ утгаараа Европи руу зугтаах эрсдэлтэй. Үгүй юм гэхэд гэр бүл нь Буриадад бий. Тийшээ явахыг ч үгүйсгэхгүй. Шүүхээс энэ мэт эрсдэлийг тооцох ёстой байтал “Үгэнд чинь орно оо” гэсэн амлалт маягын юм аваад л суллачихсан гэж байгаа.

Хууль хэрэгжүүлэх, үнэн худлыг дэнслэх байгууллагууд ийн мэдэгдэхээс өмнө Б.Амархүүг өмөөрөх, хайрлаж, энэрэх давалгаа цахим орчноор зохион байгуулалттайгаар хөвөрсөн. Ингэлээ гээд нийгмийн дэмжлэгийг тэр бүр авсангүй. Харин ч суллах шийдвэрийг шүүхээс гаргасны дараа Б.Амархүү олон дайсан, үзэн ядагчтай боллоо. Үүнийг нь нэгхэн хоногийн дотор цахим ертөнцөд өрнөсөн үйл явдал гэрчлэх биз ээ.

“Б.Амархүү гэх мансуурагчтай боллоо, Буриад руу нь хөө” гэсэн давалгаа үүсэхтэй зэрэгцэн Мотив хамтлагийн дуучин Жижигээ буюу Г.Эрдэнэбаяр мөн л хар тамхины хэрэгт холбогдов. Түүнийг өөрийн оффистоо мөс хэрэглээд байхад нь цагдаагийнхан гардсан, саатуулсан.

Гэвч тэрбээр “Би юу ч хэрэглээгүй. Намайг хорлочихлоо. Миний амьдрал сүйрэх нь” гэж гоншигносон.

Бүр гартаа гавтайгаар шүүхээс зугтаасан гэх мэдээлэл хүртэл энэ зуур гараад амжив. Угтаа бол түүний ингэж уйлж, унжиж, худлаа дүр эсгэсэн нь ганц энэ удаагийнх биш. 2018 оны зургадугаар сард мөс хэрэглэсэн, хадгалсан хэргээр мөн л баригдаж байсан. Шүүхээс хоёр жилийн ял оноохоос өмнө инээж, хөөрч пээдийж байгаад хоёр жилийн ял оноолоо гэж шүүгч алх цохих үед бараг л бахирч, орилох нь холгүй юм болсон. Гэхдээ тэр азтай. Азтай, азтай гэхэд дэндүү азтай нэгэн. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулиар бага жилтэй ялтнуудыг магадлангаар оруулдаг зохицуулалт бий. Г.Эрдэнэбаярын өмгөөлөгч энэ заалтыг зүгээр өнгөрөөнө гэж юу байхав. Магадлангаар оруулсны дараа хоёр жилийн ял нь нэг жил болж хөнгөрч, улмаар хөнгөн хэрэг гээд зургаахан сарын ялыг биеэр эдлээд суллагдав.

Амташсан хэрээ 13 дахина гэж үг бий. Энэ гайхамшигтай үг ямар үнэн болохыг Мотивоор овоглосон Г.Эрдэнэбаяр ядах юмгүй баталж, дахиад л мөс хэрэглээд баригдсан нь энэ.

Мөс хэмээх химийн аргаар гаргаж авдаг хөнөөлт эдэд хэдийнэ донтсон түүнийг даанч хуулийнхан бас суллачихлаа. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос мөс хэрэглэсэн Б.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/ 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг шүүхэд хүргүүлсэн байгаа юм. Уг саналыг нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоон суллах шийдвэр гаргажээ. Ийнхүү прокурор, шүүгч нар нь гайхалтай энэрэнгүй хүмүүс гэдгээ хар тамхины хэргээр баривчлагдаад байсан хоёрын хоёр дуучинг нэгхэн өдрийн дотор сулласнаараа дахин баталлаа.

Хамгийн гол нь хар тамхи хэрэглэсэн болгон, хүүхэд залууст буруу үлгэр дуурайлал болсон бүхэн хуулийн сул талыг ашиглаж хэдий болтол эрх чөлөөтэй зугаалах бэ. Зөвхөн хар тамхичдыг хашраахаар бүх төрлийн гэмт хэргийг нэг малгай дор хамруулж, хуулийг заалтыг чангаруулах нь хэт өрөөсгөл. Тиймээс ядаж хар тамхины хэрэгтнүүдийг магадлангаар оруулж, ял хөнгөлдөг хуулийн заалтыг Эрүүгийн багц хуулийн нэмэлт, өөрчлөлт тусгаж өгөх нь зүйтэй. Тэгж байж л хар тамхичдад, мансуурагчдын эрх чөлөөг багатугай хязгаарлана.

Өнөөдөр Б.Амархүү, Г.Эрдэнэбаяр хоёр сулагдсанаар мансуурч, донтсон ч эрх чөлөөтэй амьсгалж, алхаж болдог юм гэдгийг нийгэмд батлан харууллаа. Баярлалаа, хуулийнхаан. Та нар мансуурагчдадаа, хөвгүүддээ дэндүү хайртай хүмүүс юм.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (45)

  • Joohon boditoi hvmvvst vnen medeelel tvgeeldee naizaa (66.181.161.63)
    1t amarhvvgiin asuudal dahin heleltsegdene 2t jijgee Oregon zugtaagaad horigdson bgaa
    2020 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.63)
    Энэ гар бас Л бурхиймаа Эрдэнэбаярыг оргосон учир хилийнхориг тавьж баригдсан дариуд нь хорьсон байдаг кк хаанаас ийм мэдээлэл олоод ямар итгэл төгөлдөр нийтлээд байдаг юм гайхалтай
    2020 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (192.82.68.190)
    Зимбабвед хүртэл муу муухайн жишээ татагдсан шившиг болсон Монголын шүүх засаглал. Хар тамхитай тэмцэх үүрэгтэй албан хаагчидах хар тамхины худалдагч болговол таарна.
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.176.206)
    Манайд хар тамхины хуулийн хэрэг байгаад яахын дуртай нэг нь хэрэглээд байж л байг хууль шүүх цагдаа прокурор нь өршөөгөөд явуулаад гавъяа байгуулсан аятай ярилцлага орон нутгаар өөрийгөө сурталчлаад хэрэглэж болно шүү гэх мэтээр дараагийн хэргэлсэн хүнд хууль үйлчлэхгүй тул бүх нийтээрээ хэрэглээрэй
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • zochin (66.181.161.83)
    prokuror, shuuh baiguulaga uursduu nul ashig sonirhol
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.217.211)
    Naad ardiin hvvhdiig ingecheed busdii ni ingele teglee ed nar chini hud hud sta.uchnuun olon ardiin geh nuhdvvd sullagdsaniig bi zunduu l harj bna.oiroon holiin geh met.zvgeer l zarim neg setgvvlch vhleeldee gej bodogdoj bna. Hvn gedeg ymarch uchvvhen ymbdee chaawaas
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (192.82.68.108)
    Setguulchid gj atsnar huulia medehgui bj huulichidaa bayrlalaa eder ats nar mine partsesiin aldaa gargasan geed nemelt murdun baitsaaltad butsaaj udahgui shuuheer orj yallagdah bol buur neg medleggui mal gedgee gaihuulj bgm shig dandaa neg taliig barij bichne tentswertee bj huuliig n sudlaj bichij bgaach natsag hen gne uu setguulchee...
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (2.205.32.199)
    Хар тамхи борлуулагч нарын том үйлчлүүлэгч нар нь хоригдож болохгүйшдээ
    2020 оны 12 сарын 29 | Хариулах
  • зочин (103.229.123.247)
    муусайн авилгачидаа аавын хүүхдүүдийг адилхан шүүгээрээ
    2020 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.24.173)
    Одоо ч Амархүү хар тамхийг оруулсан шиг оруулаад эцэстээ тэр шүүгч нартайгаа татаад сууж байх юм бна даа! Бодоод байхад тагнуулынхан дотор хар тамхинысүлжээ байгаа юм чинь энэ шүүгч нар дотор хар тамхины том сүлжээ үүсчихсэн байхаа!
    2019 оны 12 сарын 23 | Хариулах
    • 100%
      ТЭР ТОДОРХОЙ БОЛЛОО. ӨӨРСДӨӨ ХАР ТАМХИНЫ МАФИ БОЛСОН УЛС. МОНГОЛООС ЗАЙЛМААР БАЙНА!!!
      2019 оны 12 сарын 23
  • иргэн (202.179.27.26)
    Авилгалд идэгдсэн, Гэмт хэргииг Өөгшүүлж буй Хонгилын, МАНАН-ын, МАН-ын Монголын ялзарсан Шүүх, Шүүгч нар, Өөрсөдөө Гэмт хэрэгтэнгүүд,
    2019 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.55.188.45)
    amarkhuugiin hereg butsaad baitsaaltand shiljsen ternees bish buur yaliig heregsehgui bolgoogui tanai site medeellee buren guitsed sudalsaniihaa daraa medeelel oruulj baimaar yum buriad ulsiin duuchin ch geh shig naad hun chin mongol ulsiin irgen
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
    • Монголоор олигтойхон ярих биш даварцан ацнууд
      2019 оны 12 сарын 20
  • Анука (103.57.95.112)
    Буруу шийдвэр
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • Иргэн (66.181.176.244)
    Одоо 60-тэрбумынхан давах шатанд суллагдана.
    2019 оны 12 сарын 19 | Хариулах
  • Andy (180.191.158.243)
    МОНГОЛЫН ШҮҮХ ХЭР ЯЛЗАРСАНЫГ ХАРУУЛЛАА. ХЭР ИХ АВИЛГАЛД ИДЭГДСЭНИЙГ ХАРУУЛЛАА. ХЭР ИХ ШУДАРГА БУС БАЙГААГ. ХЭР ИХ БӨГС ДОЛООГЧИД БАЙГААГ ХАРУУЛЛАА. МОНГОЛЫН ШҮҮХ ЗАСАГЛАЛ СӨНӨХ БОЛТУГАЙ.
    2019 оны 12 сарын 19 | Хариулах
  • Zochin (202.55.188.83)
    Xar tamxi xereglesen xvmvvsiig bvgdiig ni sullchixaa amar zvgeer .xuuli tegsh bish baina shtee .
    2019 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (51.75.92.155)
    Новшнууд юм даа.Нэг мөсөн нэг гудам гаргаад өгчихгүй дээ.
    2019 оны 12 сарын 19 | Хариулах
  • FGFFF (202.179.22.55)
    Алдасан нэгнээ цааш нь түлхэх юун билээ... аллдаггүй эр хүн гэж байдаггүй шүү... Ер нь тэгээд Манайхан энэ сошиалд ямар ч хяналтгүй хар муу, садар самуун , тархи угаалгасан мэдээлэлээс холхон л баймаар. Бусад орон жишээ нь урд хойд хөршүүд өөрийн гэсэн дотоод олон нийтийн сүлжээтэй шдээ, гадаг ш нь мөнгө урсахгүй, мөн иргэддээ буруу ташуу, тархи угаалгасн мэдээлэлийг хязгаарлаж байдаг. манайхан л гэж Facebook хэрэглээгээрээ азидаа нэгт гээд баярлах жишээтэй.. Толгойд байх эрхэмүүд ард иргэддээ шар мэдээгээр толгойг нь эргүүлэхэд амар болсон байхдаа..
    2019 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.55.188.39)
    Хар тамхи хэрэглээд үйлдэл дээрээ баригдсан хүн ялгүй болж байхад хилс хэргээр ял эдлэх байгаа Чимгээ Содномдорж аа нарийг яах вэ .Хүнийг битгий алагчлаар ай.
    2019 оны 12 сарын 19 | Хариулах
    • Yalgui boloogui l dee dahin shuuh hural bolno teruungeer shiidegdene saun medehgui yum shig bn shuud
      2019 оны 12 сарын 19
  • Tsagdaa (82.132.235.220)
    Shuugchdiin hamaatan sadan ur huuhduud nibugd har tamhichin holbootoi humuus bh ni tegeed l omgooldog bh
    2019 оны 12 сарын 19 | Хариулах
    • T1
      2019 оны 12 сарын 19
  • mr kannabiss (59.153.115.93)
    mongoliin enerengui shuuh mandtugai
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • zochin (64.119.21.204)
    shuuh shudarga bai l daa nuguu shudarga es chini haana uilchleed baigaa yam bee
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
    • Aaayaa yaa denduu mulguu humuus yum daaa. Dahiad anhan shatnii shuuh hural bolno shdee
      2019 оны 12 сарын 18
  • Зочин (202.9.40.66)
    ШҮҮГЧИД МИНЬ МИНИЙ ӨГСӨН ХЭДЭН БОР ТӨГРӨГ ТУМ БУМААР ӨСГӨӨРЭЙ ГЭУЖ ЁРӨӨЁ БАЯРЛЛАА БАС ДАХИАД НАХИЯ??????
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.20.152.50)
    Хар тамхины асуудалд шүүх ингээд хандаад байвал хүүхэд залуучуудын ирээдүй бүрхэг болж, нийгмийн хорт хавдар болно. Энэ тэнэг хууль шүүхийнхний хүүхдүүд хар тамхинд донтоор ирэхээр юу гэж гонгинох бол
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Хөх чоно (202.72.245.122)
    Хар тамхины асуудалд шүүх ингээд хандаад байвал хүүхэд залуучуудын ирээдүй бүрхэг болж, нийгмийн хорт хавдар болно. Энэ тэнэг хууль шүүхийнхний хүүхдүүд хар тамхинд донтоор ирэхээр юу гэж гонгинох бол
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
    • +1 har tamhitai holbootoi bol nasaaar n yavuuldag baih heregtei
      2019 оны 12 сарын 18
  • Зочин (202.9.40.92)
    ky odoo zaawal xoriulj bj sanaa ni amrax geed bgan bxda yuch uurchlugduxgvi shte
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (211.36.141.47)
    Дампуурсан монгол улс. Болж бүтэж байгаа юм нэг ч байхгүй. Хариуцлагын тогтолцоогүй, хууль завхруулна ийм байхад хуулиар яахын, хууль байгаад дагаж мөрдөхгүй бол улс байгаад яахын. Ийм л улсыг хараагдсан улс гэж байгаамдаа
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • zochin (122.201.23.84)
    Хар тамхины хэрэгт хатуу ял оноох хэрэгтэй. Бид чинь хэдүүлээ билээдээ
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (139.5.219.13)
    Жирийн бидний ухаан хүрэхгүй юм энгийн зүйлд ч байх юм. Тэр цагдаагийн алба хаагч нарын ажил, хүч хөдөлмөр ямарч хамаагүй юу? Шүүх дээр очоод шудрага шийдвэр гарахгүйг цагдаа нар мэдээд шүүхэд баярлах уу? Дараа дараа
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.24.34)
    tsagdaa huch horongo zarj ilruuldeg.shuuh hereg bish geed ywuuldag .unen gej bna uu
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • ИРГЭН (59.153.84.210)
    ШҮҮХИЙН БУРУУ ҮЙЛДЭЛД, ХАР ТАМХИЧДЫГ ӨӨГШҮҮЛСЭНД, ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭХИЙГ ТУРХИРСАН ШИЙДВЭРТ БАЯРЛАЖ БАЙГАА ЮМ БАЙНА. ШҮҮХИЙН ДАМПУУРАЛ ХЭВЭЭРЭЭ БАЙГАА ЮМ БАЙНА. ЭНГИЙН ИРГЭД БОЛ......
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • зочин (124.158.73.28)
    Монголын шүүх хар тамхичдыг бус хар тамхийг гудамжинд гаргав
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • иргэн (202.9.46.18)
    Хар тамхичдыг өршөөж болоохгүйдээ,энэ 2 бол үнэхээр найдваргүй этгээдүүд.шүүхийг үндэсээр нь өөрчлөх цаг болжээ,
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    монголын шүүхийг бүрэн бүрэлдхүүнээр нь татан буулга, монголын үндэсний аюулгүй байдалд занал учруулж байгаа ирээдүй хойч үеийг устгах аюултай хар тамхи гэгч зүйлийг хуулийн байгууллага далдуур дэмжидэг юм байна. ИРЭЭДҮЙ хойчоо боддог энэ аюулыг мэддэг улс оронд хар тамихчинтай хайр найргүй тэмцэж байхад манай улс ялаас мултлаад явуулж байгааг юу гэж ойлгох вэ? Амархүү гэх энэ дуучин юу юмб жаахан дуулдаг авъяастай юм биз гэхдээ нийгмийг залуучуудыг хордуулж болохгүй. Энэ амьтанаас хол давуу авъяастай охид залуус олон байна тэднийгээ дэмж хайрал энэ хогийг шоронд нь суулга эсвэл Буриад руу нь хөөж явуул.
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (192.82.72.220)
    Хар тамхины хориог цуцалсан хууль шүүхийнхэндээ баярлалаа
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Unshigch (66.181.186.153)
    Har tamhiig amaar n gartal heregluulchih tegeheer shuuh muuh geh shaardlagagui. Oorsdoo tam ruugaa zailtcgaana.
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.32.58)
    Шүүх дампуурсан гэдэг нь үнэн байна. Арай хэтэрч байна аа. Хар тамхичдыг өршөөж хэрхэвч болохгүй
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    ШҮҮХ БОЛ ДАМПУУРСАН БАЙГУУЛЛАГА ШҮҮ ДЭЭ...
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • ard tumen (202.21.100.210)
    bayarlalaa ta nartaa MONGOL ulsyn shuux mandtugai uraaaaaaaaaaaaaaaaaa
    2019 оны 12 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    5 цаг 15 мин
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    5 цаг 16 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    6 цаг 10 мин
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    6 цаг 35 мин
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    6 цаг 42 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    7 цаг 56 мин
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    8 цаг 8 мин
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    8 цаг 15 мин
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    12 цаг 4 мин
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    12 цаг 30 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    12 цаг 40 мин
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    12 цаг 44 мин
  • Үйл явдал: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна
    12 цаг 59 мин
  • Дэлхийг байлдан дагуулсан Дисней: 100 гаруй жилийн түүхтэй ид шидийн ертөнцийн 24 баримт
    12 цаг 59 мин
  • Чуулган: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, эцэслэнэ
    13 цаг 0 мин
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
    13 цаг 36 мин
  • Б.Пүрэвдавга:“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
    Өчигдөр 17 цаг 06 мин
  • 640 зүслэгт шинэ үеийн компьютерт томографи төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ
    Өчигдөр 16 цаг 15 мин
  • Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
    Өчигдөр 16 цаг 13 мин
  • Пакистанд сургуулийн дээвэр нурсны улмаас 27 хүүхэд амиа алджээ
    Өчигдөр 16 цаг 12 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК