зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Чинзориг: НДШ-ийг хоёр хувиар нэмэх асуудлыг 2021 он хүртэл хойшлуулсан

2019-12-25
0
ЖИРГЭХ

Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг хоёр хувь нэмэгдүүлэхэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар хэлэлцэн, хүлээн авах шийдвэр гаргасан. Энэ талаар ХНХ-ийн сайд С.Чинзоригоос тодрууллаа.


-НДС-гийн шимтгэлийг хоёр хувь нэмэгдүүлэх асуудалд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан. Тэгэхээр нийгмийн даатгалын сан алдагдал хүлээнэ гэсэн үг үү?

-2016 оны сонгуулийн дараа улс орны төсөв санхүүгийн байдал амаргүй нөхцөлд байсан учраас ОУВС-тай хэлэлцээр байгуулж, санхүүгийн дэмжлэг авч ажиллахаар болсон. Энэ хүрээнд нийгмийг даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх, алдагдлыг бууруулах болон холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулсан. Тухайлбал, гурван жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх зүйлүүдэд Засгийн газар хэлэлцээр байгуулсан. Улмаар 2014 оны дөрөвдүгээр сард Нийгмийн даатгалын сангийн хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулсан юм. ОУВС-гийн сантай хийсэн хэлэлцээрийн дагуу нийгмийн даатгалын хууль тогтоомжуудад хоёр дахь удаагаа өөрчлөлт оруулсан.

2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараа тэтгэврийн нас нэмэгдүүлснээр иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгаа зэрэг асуудлыг авч үзэн эзэд, үйлдвэрчний байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гаргаж, судалгаа хийсэн.

Ингээд тэтгэврийн насыг жил бүр зургаан сараас нэмэгдүүлэх нь Монголын нөхцөлд төдийлөн нийцэхгүй байна гэж үзсэн. Учир нь монголчуудын дундаж наслалт жилд гурван сараар л нэмэгдэж байгаа судалгаа байдаг. Тиймээс тэтгэврийн насыг жилд гурван сараар нэмэгдүүлэх нөгөөтээгүүр, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхгүй байх нь зүйтэй гэсэн чиглэлээр хууль тогтоомжид өөрчлөлт оруулсан. Энэ нь ОУВС-тай хамтын хэлэлцээр байгуулснаас хойш өөрчлөлт оруулсан анхны алхам байсан. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч НДС-гийн шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлсэн орлогод хориг тавьсныг хэлэлцээд гишүүд хоригийг хүлээн авахаар шийдсэн. Үүнтэй холбогдуулан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны орлого дээр өөрчлөлт орсон. Хэдийгээр орлогод ийм өөрчлөлт орсон ч зарлагыг хэвээр байх ёстой гэж үзсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх онд хоёр хувиар нэмэгдүүлэхтэй холбогдуулан төсвийн байгууллага болон бусад байгууллагуудын ажилтны төлөх хувь хэмжээ хоёр хувиар нэмэгдэж төсөвт 174 тэрбум төгрөгийн орлого орох байсан.

Нэгэнт Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан учраас байгууллагуудын 174 тэрбум төгрөгийг хасч тооцно. Гэхдээ нийт төвлөрүүлэх ёстой орлогын хэмжээнд өөрчлөлт оруулаагүй.

Санд орох байсан орлогыг хамрах хүрээг нэмэгдүүлэх замаар олно. Түүнчлэн сангийн өр, авлагын асуудал байна. Эдгээрийг бууруулах замаар 2.6 их наяд төгрөгийн орлогыг биелүүлнэ. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан сангийн орлого буурах болов уу гэж харж байна. Ирэх оноос тэтгэвэр тавих хоёр сарын нөөц биш нэг сарын нөөцтэй байна.

-Энэ оны хувьд НДС-гийн орлого ямар байгаа юм бэ?

-Энэ оны нийгмийн даатгалын сангийн орлого арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 170 тэрбум төгрөгөөр давсан. Сард 60 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр олгодог. Тиймээс орлого давсан хэмжээгээр сарынхаа тэтгэврийг олгоно. Ингээд нэг сарын тэтгэвэр тавих нөөцтэй болго гэж харж байна.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан учраас хоёр хувийн нэмэгдлийг цуцласан гэж ойлгож болох уу?

-Дээр дурдсанчлан НДС-гийн шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх хууль 2017 онд батлагдсан.

Уг хуулиар 2018 онд хоёр хувиар, 2019 онд нэг хувиар, 2020 онд хоёр хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэх талаар гарсан.

Нэгэнт Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч шимтгэл нэмэгдүүлэхгүйгээр орлогоо бүрдүүлэх чиглэл өгсөн учраас хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна.

Хэрэв уг хуульд яаралтай өөрчлөлт оруулахгүй бол Үндсэн хуулийн цэц дээр асуудал үүсэх магадлалтай. Тиймээс НДС-гийн шимтгэлийн хоёр хувиар нэмэгдүүлэх асуудлыг хугацааг нь хойшлуулж, 2021 онд үйлчлэхээр  хуульд өөрчлөлт оруулсан.

-ОУВС-гаас уг асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Нөхцөл байдал үүссэнээс хойш ОУВС-тай уулзаагүй. Ирэх оны эхээр Монголд ирэх байх. Энэ үеэр ОУВС-тай хийсэн хэлэлцээрт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн талаар ойлгуулах шаардлага гарах байх. Уг хуулийг хэрэгжүүлэхгүй гээд хүчингүй болгоогүй. Хугацааг нь хойшлуулсан талаар сайн хэлж ойлгуулах ёстой.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (202.179.24.141)
    Та минь ээ МАН-ыг дахин сонговол татвар, торгууль, шитгэлийн дороос босохгүй шүү. Амиа бодоцгоо.
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    6 цаг 17 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    7 цаг 57 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    8 цаг 2 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    8 цаг 7 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    8 цаг 11 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    21 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    23 цаг 33 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Өчигдөр 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК