Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Манай сумын намууд

2020-1-21
0
ЖИРГЭХ


Манай сум гэж тал хээрийн бүсэд оршдог, дундуураа төмөр зам явсан арав гаруй байшинтай жижигхэн тосгон бий. Сумын засаг дарга ирсэн явсан хүн болгонд манай сум 2569 хүнтэй, 620 өрхтэй, манай сумаас улсын аварга малчин нэг, улсад тав түрүүлж дөрөв аман хүзүүдсэн хонгор азарга нэг төрсөн тухайгаа танилцуулдаг. Сүүлийн 30 жилийн хугацаанд сургуулийн байшин нэг, сүмийн байшин нэг нэмэгдсэн. Харин буулгасан барилгууд клуб, түүхий эдийн агуулах, хоршооны контор, ногооны зоорь гээд олон бий. 1990 оноос хойш сумын амьдралд цоо шинээр гарч ирсэн гол зүйл бол олон намын системтэй болсон явдал буюу олон намын дарга нар тодорсон. Ямар нэгэн сонгууль болоход 980 хүн санал өгөхөөс 600 хүн хамрагдаж саналаа өгдөг. Дээд боловсролтой сэхээтнүүд гэвэл сургуулийн багшаас эхлээд сумын ня-бо ороод 11 хүн байдаг. Одооны манай сумын засаг дарга Алтанбулагийн хөдөө аж ахуйн техникум 1963 онд төгссөн. Цагтаа Ю.Цэдэнбал даргаас баярын бичиг авч байсан гэж сайрхдаг Цэрэв гэгч "Таван жилийн гавшгайч" одонтой өвгөжөөр хүн бий.

 

Арваад байшинтай мөн төдий тооны сэхээтэнтэй суманд маань 13 намын дарга байдаг юм.

Намын дарга нар байшин болгон дээр өөр өөрийнхөө тугийг мандуулна. Хамгийн том өрсөлдөгч бол МАН, Ардчилсан нам хоёр байдаг. МАН-ын улаан сарнайт улаан туг сумын захиргаан дээр, Ардчилсан намын нар, сартай хөх цэнхэр туг эмнэлэг дээр, Эрэлийн намын морьтой хөх туг уурын зуухны байшингийн өнцөгт, С.Оюун, Буянгийн Жаргалсайхан нарын намын шувуутай, хөх судалтай туг хоршоо, Дэнзэнгийн хашаанд гэх мэтээр байшин бүрийг чимэглэсэн нь нэмэгдсэн ганц өөрчлөлт гэж сумынхан маань ярилцана.
 

МАН-ын дарга “Ко Дэмбэрэл” гэдэг 50 шахам жил намын дарга хийж байгаа өвгөн бий. “Ко” гэдэг уг нь овог нь биш л дээ. “Бүтэдийн” гэдэг овог нь бараг мартагдсан. Коммунист намын түүх гэдэг 5 кг номыг цээжилж "үнэ 70 төг 50 мөнгө" гээд дуусгадаг тул лут цээжтэй, дандаа "коммунизм байгуулна" гэж ярьдаг байснаас “коммунист гуай” гэж нутгийнхан нь авгайлж тэр нь товчилсоор одоо хүүхэд хөгшидгүй “Ко” дарга гэдэг болсон. Харин манай сумын Ардчилсан намын дарга "Чиггүй" Чука юм. Чука 1970-аад оны үед гадаадын нэг оронд ТМС төгссөн, одоо 40 хүрсэн ч томоожоогүй эр.


Тэр хоёр уг нь нэг голынх, тун ойрхоны хамаатан гэх боловч улс төрийн хоёр эсрэг намын дарга нар болохоор хоорондоо хэзээ ч эвлэршгүй өстэй.

Чука 1990 онд Ко гуайг сум нэгдлийн дарга байхад нь Ардчилсан холбоонд элсэж ирээд "Улаан коммунист цуст Дэмбэрэл огцор" гэсэн лоозон бариад ажлаас нь хуссанд Ко гуай одоо хүртэл гомдож явдагаа нуудаггүй. Ко гуай ч Чукаг хоёр дахиж эрүүлжүүлэхэд барьж өгч, нэгэнд нь аймгийн төвд 45 хоног чулуу үүрүүлж шийтгэсэн. Түүний хариу болгож Чука хотод хуралд сууж ирснээ Ко гуайн хашаанд блок тавьсан. Блок тавина гэдэг нь Чукагийн хэлснээр улс төрийн тэмцлийн хэлбэр бөгөөд үнэхээр Ко гуайн хувьд бол тохирсон олон хүн сонирхсон арга хэмжээ болсон. Баригдаж эхлээд 10 гаран жилийн нүүр үзэж байгаа боловч дуусалгүй хаягдсан халуун усны барилгын сууринаас нэг суурийн блокийг трактороор чирүүлж ирээд Ко гуайн хашааны үүдийг дараад тавьчихсан юм. Ко гуай арга буюу хашаанаасаа гарч чадалгүй хоёр хоноод сүүлд нь хашааныхаа хаалгыг хойд талдаа гаргаж нэг ялагдсан даа.
 

Сумандаа бол улс төрийн онол мэддэг нь энэ хоёр. Аймаг хот руу мань хоёр намынхаа ажлаар явж ирээд ухуулгаа хийнэ. Сонсогчид тэр хоёроос улс төрийн байдал сонсож учрыг олно намууд радиогоор "Барууны, зүүний намууд гэж яриад байна та хоёр тайлбарлаад өгөөч" гэхэд Ко гуай сумын төвийн дундуур гарсан төмөр замын баруун талд байгаа нь барууны намынх, зүүн талд байгаа нь зүүний чигийн намынх гэсэн. Харин Чука намын хамгийн том дарга нь аль аймгийнх байна түүнээс хамаарна гэсэн. Баруун аймгаас удамтай даргатай бол барууны, зүүн аймгийнх бол зүүний, Улаанбаатарт төрсөн бол төвийн чиглэлийн намууд аж.

Манай сумын намуудын дарга нарын ганц хүлээлт бол сонгууль юм.

Сонгууль ойртох тутам тактикаа боловсруулаад ёстой нойр нь хүрэхгүй. Тактик гэдэг нь нөгөө намынхаа хүнийг нутаг ус, ах дүүсээ мартан ёстой сүнсгүйгээр муулах арга юм. Намуудын дарга нар сонгууль зарласан өдөр ёстой нар нь гарна. Төвөөс ирсэн нэр дэвшигчийнхээ жийп машинд сууж аваад айл болгоноор орно. Тэр үедээ өөрийнхөө машинд суусан юм шиг шошийгоод их зантай явахыг нь яана. Орсон айлдаа хүндэтгэл үзүүлж, хөгшин хөвөө, хүүхэд нялхас ялгалгүй бэлэг сэлт түгээж, архи дарс гаргаж, ёстой нэг лусын хаан шиг явцгаана. Сумын дарга л 600 өрхтэй гэдэг болхоос биш үнэндээ манай голынхон баруун голынхон, боржигон, шавь, цагаачид гэсэн тавхан бүлэгт хуваагдана. Эдгээр ах дүү суусан, салсан, сууж байсан, ирдэг, очдогоо оролцуулаад нэг бүл нэг овгийн голдуу 100 шахам өрх айлууд байдаг юм. Овгийн ахлагч нар нь Ко, Хэцийн Хүрэн, Улцан Жа, Мангарынхан, Үргэн, Харынхан гээд тоймтой хэдэн өвгөчүүл, тэдний үр сад. Үнэндээ сонгуулийг намуудын дарга нар биш овгийн ахлагч маягийн дээрх өвгөчүүл шийддэг. Хөвгүүд охид, хүргэн бэрүүдээ овгийн ахлагч дуудаад "Түүнд саналаа өгөөрэй. Бусад намаас нэр дэвшсэн хүн ирэхэд "За өгөлгүй яахав", гэж хэлээд өгсөн бэлгийг нь аваад байгаарай, дараа нь хөшигний ард Ко гуайнхаа үгэнд ороорой, зайлуул хөгшин юм" гэвэл тэгээд л гүйцээ.


Сүүлийн сонгуулиар Чука Ко гуайн эсрэг буруу тактик боловсруулаад сүүлд нь хоёулаа хүнд байдалд орсон. Ко гуайг намын дарга хийж байсан он жилүүддээ хүний өөрийн нийлсэн 16 хүүхэдтэй, ёс суртахууны талаар доройтсон этгээд гээд холбогдож байсан авгайчуудых нь нэрийг жагсааж, бас моторт худгийн хашааг үхрийн саравч болгож улсын хөрөнгө идсэнээр сонинд гаргасан чинь бөөн хэрэг мандуулав. Ко гуайн нэрийн хүүхэд байдаг гэж бичигдсэн нэг авгай

"Тэгж ярих юм бол Чука чинь өөрөө Ко даргын хүүхэд, Чукагийн ээж бид хоёр хоёулаа Ко даргатай дотно байсныг манай голынхон андахгүй" гэж зарлаад хүнд байдалд оруулав.

Ямар ч байсан өрсөлдөгч хоёр намын дарга энэ хурц асуудлыг шүүхээр шийдвэрлүүлээгүй өнгөрсөн юм. Сумынхан маань энэ хоёр намын даргаас айхгүй ч гэсэн аягүй гэгчээр жийрхэж бас далдуур зусардана. Орон нутгийн сонгууль өнгөрсний дараагаар, сумын сонгууль өнгөрсний дараагаар сумын сургууль, эмнэлэг, захиргааны галч, манаачаас эхлээд захирал, их эмч, баг сумын засаг дарга гээд бүх хүмүүсийн хувь заяаг шууд л Ко гуай, Чука хоёр шийднэ. Манай суманд хамгийн ховор хүн бол гадаад хэлтэй, багшилчих хүмүүс байдаг. Ердөө л орос, англи хэлний курс төгссөн гэсэн хоёрхон багштай. Хүүхдүүдийн аз нь харихад нөгөө хоёр маань ядаж нэг гэр бүлийнх байсан. Харин одоо хоёулаа ажлаасаа хөөгдөөд явсан даа.
Өнгөрсөн зун амралтаараа хотод очоод нөгөө хоёр чинь Ардчилсан намд элсээд ирчихэж. Уг нь мэдэгдэхгүй байсан юм. Нөхөр нь нэг шил юм Чукатай хувааж уусандаа халаад хэлсэн юмсанж. Гэтэл Чука онгироод Ко гуайд ам алдчихжээ. Ко дор нь сумын Засаг даргад мэдүүлж, сумын засаг дарга аймгийн засаг даргад алтан хошуу өргөж, аймгийн засаг дарга гэж нэг молхи эр "хал" гэж тушаажээ. Тэгээд сумын засаг дарга, сургуулийн захирал нар хоёуланг нь халаад явуулсан. Манай захирал уг нь тракторын жолооч хүн. УИХ-ын сонгуулийн үеэр сайн ажилласан гэж Ко гуай сургуулийн захирал болгосон гэдэг юм. Чука манай намын гишүүнийг халлаа гэж бөөн зарга үүсгэсэн. Харин Ко гуай эцэг эхчүүдийг цуглуулж байгаад тайлбар хийсэн. Уг тайлбар нь "Тэр багш хичээл зааж болно. Харин Америкийн империалистуудын үзэл суртлыг номловол яана. Тэгээд танай хүүхдүүд чинь хууртагдаад Америк улс руу алга болбол хэн хохирох вэ? Хэдэн малынхаа хойноос явах гар хөлийнхөө үзүүрээс салвал бид л сүйд болно" гэж "үнэн" үг хэлсэн болохоор уг зарга тэгэсхийгээд өнгөрсөн.


Намын дарга хүнд хийх ажил мундахгүй. Өглөө 9.00 цаг болж ажил цугларахтай уралдаад л Ко гуай, Чука хоёр яг албатай юм шиг сумын захиргаан дээр ирнэ. Захиргааны дөрөв таван өрөөгөөр шагалзаж албаа явуулж байгаа тамгын газрын хэдийн уур, дургүй хоёрыг зэрэг хүргэж явснаа, хот аймгаас урьд шөнө төлөөлөгч ирж хоносон байж магадгүй гэж зочид буудлаар нэг орно. Тэгэсхийгээд үдээс өмнөх ажлаа дуусгана.
Харин саяхан УИХ-ын гишүүн өвс ачин ирж Ко гуайд нэг ажил нэмлээ. Гишүүний авчирсан өвс тэжээлийг хуваарилж тараах юм. Харин өвс тэжээл өгсөн айл болгондоо энэ өвс тэжээлийг эрхэм гишүүн өгч явуулсан юм. Та бүхэн дараагийн сонгуульд өвс өгсөн гишүүнийхээ төлөө саналаа өгөөрэй гэж заавал ухуулна. Бүр гарын үсгийг нь зуруулж байж олгоно. Ардчилсан намын үхэрт бол өвс өгч болохгүй. Тэртээ тэргүй эзэн нь саналаа гишүүнд өгөхгүй учраас өвсний хуваарьт оруулахгүй гэнэ. Ганц үхэртээ хорондоо энэ муу Когоос өвс царай алдахгүй юм шүү гэж Чука гүрийгээд хоосон хоцорсон. Энэ мэтээр хоёр том намын даргад маань хийх ажил мундахгүй.


Хоёр дарга хичнээн хэрэлдэж муудаж байсан ч өөр улстай яриа таарахгүй.

Тэд Америк-Иракийн дайн, Хрущев, Ким Ир Сений улс төрийн бодлогын алдаа оноо, Чечень дэх ОХУ-ын цэргүүд, ноолуурын үнийн уналт, Эрдэнэтийн зэсийн үнэ ханш, Их өрийг төлөх, төлөхгүй гээд маргааны сэдэв тун их. Сумын төвөөр хийх ажилгүй сэлгүүцэгчдэд өдрийн зугаа болно. Мань хоёр намд байгуулсан гавьяа, шагнуулсан одон, авахуулсан зургаас болж энгэр заамаа хуваалцах нь энүүхэнд.


Э.Бат-Үүл манай сумынхантай уулзалт хийгээд буцахдаа Чукаг манай партизан гэж нэрлээд сумын клуб дүүрэн хөдөлмөрчдийн цуглаан дээр Эрх чөлөөний одон гардуулсан нь Ко гуайд маш хүнд цохилт болсон.

Тэр одонгийн том шигтгээнүүдийн гялалзах нь Ко гуайн ойн хэдэн жижиг тэмдгүүдийн дэргэд үнэхээр сүртэй.
Бас Чукад нэг алдартай зураг бий. Хотын нэг тохилог бааранд дундаа нэг эмэгтэй хүн суулгасан. Тэр эмэгтэйн хоёр талаас нь С.Зориг агсан манай Чука хоёр хүзүүн дээгүүр нь гараа тавьж, тамхи татаж байгаад авахуулсан зураг юм л даа. Ко гуайн хорыг хөдөлгөх санаатай тэр зурагаа байн байн үзүүнэ.
Ко гуай ч мөчөөгөө өгөхгүй. Хөдөө Бүрдийн амралт дээр П.Жасрай гуай ирж амрахад гэр бараа барьж хонь, айргийг нь дөхүүлж өгөхдөө авахуулсан алдарт патиар юм. Таван ханатай гэр дүүрэн хүмүүс идээ будаа, айраг архи сөгнөсөн найрлаж байгаа бололтой хүмүүсийн хоймор хүндэт суудалд П.Жасрай гишүүн, Ко дарга хоёр их л дотносон ярьж байгаа зураг байдаг. Улс төрөө гэж одон медаль, альбомны зураг нь атаархал, бахархал нь болоод зогсохгүй бүр сүүлдээ хоёр биенээ хэрэгт оруулах эд мөрийн баримт болоход тулав.
Өнгөрсөн их хурлын сонгуулиар Чукагийн С.Зориг агсантай авахуулсан зураг гэнэт алга болсон. Сонгууль болохоос гурав дөрөв хоногийн өмнө Чукаг аймгаас цагдаа ирээд бариад явчихав. Чука чинь маш том хэрэг хийсэн гэнэ. С.Зоригийн аллагад холбогдоод баригдсан. С.Зоригийг алуулсан өглөөний вагоноор хотоос ирсэн нь тогтоогджээ. Ийм яриа сумын төвөөр нэг тарав. Э.Бат-Үүл С.Зоригийг алсан гэсэн ухуулга тарсан. Чукад одон гардуулсныг бодоход ортой. Эд л нийлээд нухчихаж гэж хүн бүр л ойлгосон. Харин сонгууль өнгөрмөгц Чука холбогдолгүй гэж цагаатгасан бичигтэй аймгаас ирсэн.Таньдаг найзууд нь "Чи С.Зоригийг алсан юм уу" гэж цаашлуулахад "Хуцаж байгаа юм шүү. Энэ муу Ко улс төр хийж байгаа юм" гэж үнэхээр дургүйцнэ.

Ер нь намын дарга гэдгийг ясны гүргэр манай хоёроос өөр хүн бол халширахаар алба. Ядаж гэр орныг нь хүртэл сумын төвийн энд тэнд буулгаж нүүлгэж суулгаад болдоггүй. Ко гуайнх уг нь сумын төвийн баруун талын гэр хороололд хашаа байшинтай овоо төвхийсэн айл байсан юм. Гэтэл МАХН төвийн Нагаржунайн үзэлтэй боллоо гэхээр нь сумын төвийн яг дунд төмөр замд тулгах шахуу гэрээ барьчихсан. Гэтэл өнгөрсөн жил зүүн төвийн нам боллоо гэхээр нь сумынхаа зүүн талын хогийн хонхрын наана очоод буусан даа. Одоо дахиад өөр нэг зүгийн нам болвол Ко гуайн нас, муу гэр хоёр нь олон нүүдэл даахгүй гэж жиг жуг ярина.
 

Манай хоёр том намын дарга нар үдээс өмнө жаал хэнхэглэж явснаа үдээс хойш гэдэс нь өлсдөг юм уу, Зинагийнх руу хөтлөлцөөд гарч өгнө.

Зина гэж арав хориод гахай тэжээсэн ганц бие олон хүүхэдтэй хүүхэн бий. Гэр орон нь заваан болохоос биш манай сумын ганц хоолтой айл гэвэл эднийх. Ко гуай, Чука хоёр намын ажлаа амжуулаад үдээс хойш эднийд ажиллана. Хийдэг ажил нь тун амархан хашаа хорооны өмхий өвс түүж бухал болгоод бухлаа түрдэг тэргээр зөөж Зинагийнд аваачина. Аваачсан өвсөө гурил хэрчиж байгаа юм шиг заазуураар хэрчээд ус давс хольж хоёр зуугийн торхонд хийж жаахан дрож нэмээд хоёр талаас нь баахан хутгаж байснаа таглаад орхино. Долоо хоногийн өмнө хийсэн даршаа ханзалж, шахаж хооллож байгаа гахайнууддаа өгнө. Бас Чука гахай алж, Ко гуай зумлаж бас хоёулаа элбэж закуск хийгээд вагон тосож зарахаар явна. Харин мань хоёрын цалин гэвэл Зина сайхан ааштай үедээ ганц нэг зуун төгрөг илүүчилнэ. Харин мань хоёр цүдийтлээ иднэ.
Улс төрийн намын ялгаанаас болж хоорондоо заазуур барилцахдаа тулсан үед нь ганц дардаг хүн нь гахайн Зина юм. Тэр хоёрыг хэрэлдээд гарахад "Турж үхэж байгаа хоёр хог чинь яах нь вэ. Хоёуланг чинь хөөгөөд явуулчина шүү. Танай муусайн намууд ямар хамаатай юм. Ходоодыг чинь тэжээх биш" гэхэд л сүнс нь зайлаад явчихна. Балт гэдэг нэг шилийн сайн хулгайч улаан, цагаан хоёр шархтай орос цэрэг олзлоод тэр хоёр нь сав л хийвэл нохой шиг хэрэлдэж буу шийдэмдээ тулдаг нэг монгол кино байдаг даа. Зина авгай яг л Балт шиг авирлаж хөөж туудаг болохоор мань хоёр шонгүй. Манай сумынхан шооч болохоороо дараа нь сумын засаг даргыг Зинагаар тавина гэж айлгана. Хэн хэн нь зөвшөөрөхгүй ээ. Хоёулаа зэрэг л "Тэр чинь аль ч намын гишүүн биш шүү дээ" гэж үглэнэ.


Наян жилийн ойгоо хийнэ гэж хөл хөөрцөг болоод байгаа ч миний муу төрөлх сум маань улам доройтсоор. Гуравхан жилийн өмнө 87 мянган малтай байсан сум одоо 20 мянган мал тоолуулсан гэсэн. Нууц гэхдээ үнэн тоогоор бол хөдөө гадаатайгаа нийлээд 130 өрх нутгаасаа гардаггүй хоёр гурван зуугаад хүн л үлдсэн. Бусад нь аймаг хот руу нүүгээд алга болсон. Харин байшингуудаасаа олон намын дарга нар нь сонгууль хүлээнэ. Дахиад хоёр жилийн дараа гэхэд өвгөдийн шамшгар аманд үлдэж хоцорсон үүдэн шүд шиг өм цөм ойчсон байшин хашаа, сумын төвийн баруун талд Чука даргынх, зүүн талд нь Ко даргынх, дунд нь гахайн Зинагийн ресторан үлдэх байх даа. Манай сумын олон намуудын дарга, тэдний гишүүдийн мөнхийн хүлээлт бол сонгууль. Зайлуул тэд өөр өөрсдийн намынхаа буянаар ганц нэг сар ч гэсэн хоолтой явдаг юм. Сонгууль хурдан болоосой доо.

Сэтгүүлч Ч.Дашрэнцэн, 2005 он

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    8 цаг 30 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    11 цаг 51 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    11 цаг 56 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК