Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХУУЛИЙН БУЛАН: Төрийн болон албаны нууцтай танилцахдаа юуг анхаарах бэ?

2020-1-22
0
ЖИРГЭХ

24tsag.mn сайт нь өнөөдрөөс эхлэн хуулийн цагтай болж байна. Энэ удаагийнхаа нийтлэлээр Төрийн болон Албаны нууцын тухай хууль, тогтоомжтой холбоотой асуудлаар бэлтгэн хүргэж байна. 


-Төрийн болон албаны нууцыг хамгаалах тухай ямар хууль тогтоомж хүчин төгөлдөр үйлчилж байна вэ?

-УИХ-ын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн чуулганаар Төрийн болон албаны нууцын тухай хууль батлагдсан бөгөөд уг хуулийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.

Уг хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 5 журмыг Засгийн газар баталсан. Тухайлбал,  “Журам батлах тухай” Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 246 дугаар тогтоолоор “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”, “Төрийн болон албаны нууцын хамгаалалтад хяналт шалгалт хийх журам”, “Төрийн болон албаны нууцын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулах, ашиглах журам”, “Төрийн болон албаны нууц хамгаалах ажилтанд цалингийн нэмэгдэл олгох журам” болон “Төрийн болон албаны нууцыг хамгаалахад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн иргэн, хуулийн этгээдийг урамшуулах журам”-ыг тус тус баталсан.   

-Төрийн нууцтай хэрхэн танилцах вэ?

-2016 онд батлагдсан Төрийн болон албаны нууцын тухай хуулиар албан тушаалтан эрхлэх ажил үүргийн дагуу төрийн нууцтай танилцахын зэрэгцээ холбогдох хууль тогтоомжид заасан тодорхой нөхцөл, шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэн төрийн нууцтай танилцах боломжтой болсон.  

Өөрөөр хэлбэл албан тушаалтан, иргэн төрийн нууцтай танилцахын тулд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан аюулгүй байдлын шалгалтад хамрагдахыг өөрөө бичгээр зөвшөөрсөн, тагнуулын байгууллагаас хийх аюулгүй байдлын шалгалтад хамрагдаж тэнцсэн, нууц задруулахгүй байх батлагааг бичгээр гаргасан байна.

Тагнуулын байгууллагаас зохих хариу өгөөгүй байхад албан тушаалтан, иргэнд төрийн нууцтай танилцах эрх олгохыг хориглоно.           

-Аюулгүй байдлын шалгалтад хамрагдах албан тушаалтан, иргэн ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтны жагсаалтад дурдсан албан тушаалд томилох хүнийг аюулгүй байдлын шалгалтад хамруулахдаа тухайн байгууллага дараах баримтыг бүрдүүлнэ:

  • Албан тушаалтныг аюулгүй байдлын шалгалтад хамруулах тухай албан бичиг;
  • Нэр дэвшигч аюулгүй байдлын шалгалтад хамрагдахыг өөрөө зөвшөөрсөн хуудас;
  • Нууц хамгаалах болон төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалд нэр дэвшигчийн анкет.

-Нууцтай танилцах эрхийн түвшин гэж юу вэ?

-Тагнуулын байгууллагын аюулгүй байдлын шалгалтад хамрагдаж тэнцсэн албан тушаалтан, иргэнд танилцах мэдээллээс нь хамаарч нууцтай танилцах эрх олгоно.

Танилцах эрхийн түвшин 3 төрөлтэй байх бөгөөд төрийн болон албаны нууцын дараах зэрэглэлийн мэдээлэлтэй танилцах эрхтэй байна:  

  • Нэгдүгээр түвшин-“онц чухал нууц”, “маш нууц”, “нууц” зэрэглэлийн мэдэлэл;
  • Хоёрдугаар түвшин-“маш нууц”, “нууц” зэрэглэлийн мэдээлэл;
  • Гуравдугаар түвшин-“нууц” зэрэглэлийн мэдээлэлтэй танилцах эрхтэй.

            Албан тушаалтан, иргэнийг түүнд олгосон нууцтай танилцах эрхийн түвшинд хамаарахгүй мэдээлэлтэй танилцуулахыг хориглоно.

-Нууцтай танилцах эрхийг хэрхэн түдгэлзүүлэх вэ?

-Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д нууцтай танилцах эрх олгогдсон албан тушаалтан, иргэн гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан, эсхүл төрийн болон албаны нууцыг хамгаалах журам зөрчсөн үйлдэлд шалгагдаж байгаа бол шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болох, эсхүл албаны шалгалтын дүн гарах хүртэл албан тушаалтан, иргэний төрийн болон албаны нууцтай танилцах эрхийг тагнуулын байгууллага түдгэлзүүлнэ.

-Нууцтай танилцах эрхийг хэрхэн хүчингүй болгох вэ?

-Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн   24.1-д заасан үндэслэл тогтоогдсон, түүнчлэн нууцыг хамгаалах талаар тогтоосон журам, хүлээсэн үүргээ удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн тохиолдолд албан тушаалтан, иргэний нууцтай танилцах эрхийг тагнуулын байгууллага хүчингүй болгоно.

-Нууц баримт бичигтэй танилцахдаа юуг анхаарах вэ?

-Нууц хамгаалах ажилтан нууц баримт бичгийг зохих түвшний нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтанд танилцуулна. Нууц баримт бичгийг холбогдох албан тушаалтанд танилцуулахдаа бүртгэлд тэмдэглэж, гарын үсэг зуруулсны дараа танилцуулна.

Албан тушаалтан нууц баримт бичигтэй зөвхөн ажлын байранд танилцаж, ашиглана. Нууц баримт бичигтэй танилцаж буй албан тушаалтан нууц баримт бичиг, бусад нууц тээгчийг бүртгэхгүйгээр бусдад дамжуулах, танилцуулах, байгууллагын даргын зөвшөөрөлгүйгээр байгууллагаас гадагш гаргахыг хориглоно. Мөн холбогдох байгууллагаас баталгаажуулаагүй компьютер, техник хэрэгсэл ашиглан нууц баримт бичгийг боловсруулах, албан үүрэгтээ үл хамаарах нууц мэдээлэлтэй танилцах, хадгалах, тэмдэглэж авах, олшруулахыг хориглоно.

-Төрийн болон албаны нууцын хамгаалалтад хэрхэн хяналт тавих вэ?

-Улсын хэмжээнд нууцын хадгалалт, хамгаалалтад хяналт тавих чиг үүргийг тагнуулын байгууллага, тагнуулын байгууллагын нууцын асуудал хариуцсан нэгж, тухайн байгууллагын хэмжээнд түүний удирдлага, нууц хамгаалах ажилтан хэрэгжүүлнэ.

Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжид заасны дагуу тагнуулын байгууллага нь улсын хэмжээнд өмчийн хэлбэр, харъяалал харгалзахгүйгээр нууцын хадгалалт, хамгаалалтад хянан тавьж, нууцад хамаарах мэдээлэл задарч, үрэгдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээг авна.

Байгууллагын удирдлага, нууц хамгаалах ажилтан нь эрхэлсэн салбар, харъяа байгууллага болон гэрээний дагуу ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн нууцын хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллана. Байгууллага өөрийн эзэмшиж, хадгалж байгаа нууцын хадгалалт, хамгаалалтын байдалд жил бүр нэгээс доошгүй удаа хяналт шалгалт, үзлэг, тооллого хийж, гарсан зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээ авна.

-Ямар мэдээллүүд төрийн нууцад хамаардаг вэ?

-Монгол Улсын хэмжээнд төрийн нууцад хамаарах мэдээллийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйл, “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 247 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт”-аар тус тус тогтоосон.

-Ямар мэдээллүүд албаны нууцад хамаардаг вэ?

-Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага бусад хуулийн этгээдийн ашиг сонирхол, үйл ажиллагаанд хохирол учруулах, эсхүл төрийн нууцад хамаарах мэдээллийг задруулах нөхцөл бий болгох мэдээллийг албаны нууц буюу “нууц” зэрэглэлд хамааруулдаг.

Төрийн байгууллага болон төрийн өмчийн оролцоотой бусад хуулийн этгээд албаны нууцад хамааруулах шаардлагатай мэдээллийн жагсаалтын төсөл боловсруулж, тагнуулын байгууллагаас санал авсны үндсэн дээр эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргаар батлуулна. Өөрөөр хэлбэл Хил хамгаалах байгууллагын албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг Хууль зүй, дотоод хэргийн сайд батална. Түүнчлэн дарга нь УИХ-аас томилогддог байгууллагын албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн байгууллагын дарга батална.  

-Төрийн болон албаны нууцтай танилцах эрх гэдгийг хэрхэн ойлгох вэ?

-Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу албан тушаалтан, иргэн төрийн болон албаны нууцад хандах, хуулийн этгээд төрийн болон албаны нууцыг ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг ойлгоно.

-“Нууц үйл ажиллагаа” буюу нууцад хамаарах ажил, үйлчилгээ гүйцэтгэх эрх гэдгийг хэрхэн ойлгох вэ?

-Төрийн болон албаны нууц хариуцсан байгууллагын шийдвэрээр ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор хуулийн этгээд, иргэнд зөвхөн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардалгатай нууцад хамаарах мэдээллийг төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжид заасны дагуу шилжүүлэн өгнө.

Хуулийн этгээд нууц үйл ажиллагаа явуулах зохих нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг тагнуулын байгууллага шалгаж, нууцад хамаарах ажил, үйлчилгээ явуулах боломжтой гэж үзсэн бол аюулгүй байдлын гэрчилгээ олгоно.

-Хуулийн этгээд нууцад хамаарах ажил, үйлчилгээ гүйцэтгэхтэй холбоотойгоор аюулгүй байдлын гэрчилгээ авах хүсэлт гаргахад ямар мэдээлэл бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Хуулийн этгээд нууц үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор аюулгүй байдлын гэрчилгээ авах хүсэлтийг тагнуулын ерөнхий газарт гаргахдаа дараах мэдээллийг бүрдүүлсэн байна:

1. Аюулгүй байдлын гэрчилгээ авах хүсэлт /албан бичиг/
2. Аюулгүй байдлын анкет /төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмын 2 дугаар хавсралтаар баталсан Маягт 6-д заасан /
3. Хуулийн этгээдийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулах/
4. Хуулийн этгээдийн дүрэм /нотариатаар баталгаажуулах/
5. Ажил гүйцэтгэхэд холбогдох байгууллагаас шилжүүлж авах нууцад хамаарах мэдээллийг хамгаалах талаар авах арга хэмжээний төлөвлөгөө        
                                                      /хуулийн этгээдийн захирал баталсан байх/
6. Төрийн байгууллагын нууцад хамаарах тодорхой ажил, үйлчилгээ гүйцэтгэхээр сонгогдсон байх  /албан бичиг/
7. Хуулийн этгээд нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бол гэрээний хуулбар /нотариатаар баталгаажуулах/
8. Хуулийн этгээдийн дотоод журмын хуулбар /нотариатаар баталгаажуулах/
9. Хуулийн этгээд нь Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас лавлагаа мэдээлэл авсан байх бөгөөд харилцах банкны тодорхойлолтыг мөн хавсаргасан байна.

-Хуулийн этгээдийн аюулгүй байдлын гэрчилгээ авах хүсэлтийг тагнуулын байгууллага хүлээн авснаас хойш хэд хоногийн хугацаанд шийдвэрлэх вэ?

-Төрийн болон албаны нууцыг ашиглан үйл ажиллагаа явуулах, ажил гүйцэтгэх эрх авах хүсэлт гаргасан хуулийн этгээдийг судалж, шалгах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг хуулийн этгээдийн хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор албан бичигт тусгасан мэдээлэл нь бүрэн гүйцэд, үнэн бодитой, нууц үйл ажиллагаа явуулах нөхцөл, шаардлага хангасан эсэхийг хянан магадлаж дараах шийдвэрийг гаргана:

  • Хуулийн этгээдийг нууц үйл ажиллагаа явуулах нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзсэн тохиолдолд Аюулгүй байдлын гэрчилгээг 2 жилийн хугацаагаар олгох бөгөөд уг гэрчилгээнд нууцтай холбоотой ямар төрлийн үйл ажиллагаа явуулахыг тодорхой тусгаж, хуулийн этгээдийн төлөөлөлд бүртгэлээр хүлээлгэн өгнө;
  • Хуулийн этгээд төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжид заасан зохих нөхцөл, шаардлагыг хангахгүй нь тогтоогдсон тохиолдолд аюлугүй байдлын гэрчилгээ олгох боломжгүй тухай хариуг бичгээр мэдэгдэнэ. Энэ  тохиолдолд тухай хуулийн этгээд нь хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр дахин хүсэлт гаргаж болно;
  • Төрийн болон албаны нууц хариуцсан байгууллагын шийдвэрээр ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор хуулийн этгээдэд нууцад хамаарах мэдээлэл шилжүүлэхгүй нь тогтоогдсон тохиолдолд аюулгүй байдлын гэрчилгээ олгох шаардлаггүй тухай хариуг бичгээр мэдэгдэнэ.

-Хуулийн этгээдийн аюулгүй байдлын гэрчилгээг ямар тохиолдолд хүчингүй болгох вэ?

-Аюулгүй байдлын гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд хуулийн этгээд үйл ажиллагаагаа зогсоосон, татан буугдсан, нууц хамгаалах нөхцөл шаардлагыг ноцтой эсвэл удаа дараа зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тагнуулын байгууллага хуулийн этгээдэд олгосон аюулгүй байдлын гэрчилгээг хүчингүй болгож, цуцлана.

Мөн хуулийн этгээдэд аюулгүй байдлын гэрчилгээ олгосон, сунгасан, хүчингүй болгосон тухай бүртгэлийг тагнуулын байгууллагын нууц хариуцсан нэгж хөтлөх бөгөөд хуулийн этгээд нууц үйл ажиллагаагаа зогсоосон, эсхүл гэрчилгээг хүчингүй болгосон тухай бүрт гэрчилгээг хураан авч зохих журмын дагуу устгана.

-Аюулгүй байдлын гэрчилгээ авсан хуулийн этгээдийн хориглох зүйл?

-Тагнуулын байгууллагаас олгосон аюулгүй байдлын гэрчилгээнд заагаагүй үйл ажиллагаа явуулах, бусдад шилжүүлэх, ашиглуулахыг хориглоно.

-Төрийн болон албаны нууцын талаар болон нууцад хамаарах баримт бичиг, биет зүйл алдагдаж, үрэгдэж байж болзошгүй талаар хаана мэдэгдэх вэ?

-Төрийн болон албаны нууцын талаар эсхүл нууцад хамаарах баримт бичиг, биет зүйлийг олсон мөн алдагдаж, үрэгдэж байж болзошгүй талаар ТЕГ-т биечлэн мэдэгдэх болон 51-263017 дугаартай утас руу залгаж хандаж болно.

“Төрийн болон албаны нууцыг хамгаалахад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн иргэн, хуулийн этгээдийг урамшуулах журам”-д заасны дагуу нууцыг хамгаалах чиглэлээр туслалцаа, дэмжлэг үзүүлсэн иргэн, хуулийн этгээдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн болон бусад хэлбэрийн урамшуулал олгох зохицуулалттай юм.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (139.5.216.100)
    Шилэн хорвоо биш л бол нууц гэж байх ёстой
    2020 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (139.5.216.100)
    Нууцаа бүрэн алдахаар тухайн улс тусгаар байдлаа алддаг
    2020 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    Өчигдөр 13 цаг 40 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 08 цаг 00 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Уржигдар 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Уржигдар 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Уржигдар 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Уржигдар 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Уржигдар 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Уржигдар 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Уржигдар 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Уржигдар 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Уржигдар 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК