зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Туул голын талаарх 24 сонирхолтой баримт

2021-9-27
0
ЖИРГЭХ

“Дэлхийн гол мөрнүүдийн өдөр” жил бүрийн 9 дүгээр сарын дөрөв дэх Ням гарагт тохиодог ба энэ жил 2021.09.26-ны өдөр болж өнгөрлөө. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан манай сайт Монголын Мянганы сорилтын сантай хамтран Туул голын тухай сонирхолтой 24 баримтыг бэлтгэн хүргэж байна.


1. Туул гол нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Хан Хэнтийн нуруунаас эх аван урсдаг. Энэ нь далайн түвшнээс дээш 1850 метрээс эх авдаг гэсэн үг юм.

 2. Туул гол далайн түвшнээс дээш 780 метрт орших Орхон-Туулын бэлчирт цутгадаг.

 

3.Туул голын урсацын дундаж хурд 26,57 м³/с

4. Туул гол нь Орхон-Сэлэнгэ-Енисэйн голын системд хамардаг.

5. Туул гол нь Монгол Улсын төв болон хойд хэсгээр урсдаг бөгөөд урт нь 717 км. Ус цуглуулах талбай нь 49,840 км2.

6. Туул голын сав газрын өндөршил нь 770-2800 метр. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2799.3 метрт орших Асралт Хайрхан уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 770 метрийн өндөрт байдаг Орхон-Туулын бэлчир газар юм.

 7. Туул гол арваннэгдүгээр сарын дундаас дөрөвдүгээр сарын дунд хүртэл хөлдөнө. 

8. Туул голын сав газар нь таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамардаг. Хэмжээгээрээ нийт 29 сав газраас аравдугаарт ордог боловч ус ашиглалтаараа нэгдүгээрт ордог учраас нийгэм эдийн засгийн хамгийн ачаалал ихтэй сав газар юм.

9. Туул голын сав газрын 82,8 хувийг хээрийн бүс, 11,8 хувийг ойт хээрийн бүс, 5,4 хувийг тайгын бүс тус тус эзэлдэг.

10. Туул голын нийт усны нөөц 1’073.2 сая м3 .

11. Туул голын сав газар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувь буюу 1’154.1 тэрбум төгрөгийг хангахад ашиглагддаг. 

12. Монгол Улсын ус ашиглалтын 25 хувь буюу 120.9 сая. м3/ жилийг хангадаг.

13. Хүн амын 46.3 хувь нь буюу 1’475’422 хүн Туул голоос ундаалж байна.

14. Туул голын сав газраар 10 овгийн 16 зүйл загас, хоёр зүйлийн хоёр нутагтан, долоон баг, 18 аймгийн 60 орчим зүйлийн хөхтөн амьтан амьдардаг. 

15. Туул голын сав газарт ойролцоогоор 171 зүйл шувуу тэмдэглэгдсэн байдаг. Үүний 37 зүйл нь суурин, 134 зүйл нь нүүдлийн шувууд. Нийт 142 зүйл шувуу Туул голын ай савд өндөглөдөг байна. 

16. Туул голд цутгадаг Түргэний гол, Улиастайн гол, Сэлбэ гол, Дунд гол, Толгойтын гол гэх мэт олон жижиг гол, горхи хүний буруутай үйл ажиллагаанаас болж ширгэсэн нь олон жилийн дундаж урсац багасахад нөлөөлж байна.

17. 1950-1960 оны үед голын эхэн хэсгийн ой, шугуйг  бодлогогүйгээр огтолсон нь Туул голын олон жилийн дундаж урсац багасахад нөлөөлж байна.

18. Заамар дахь алт олборлолт нь Туул голыг бохирдуулж буй ноцтой хүчин зүйлсийн тоонд ордог. 

19. Үйлдвэрийн болон ахуйн зорилгоор Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 3 дулааны цахилгаан станцын хөргөлт, үнс зайлуулах ажиллагаанд гүний цэвэр ус ашигладаг ба энэ нь Туул голын урсацын хэмжээнд сөргөөр нөлөөлдөг.

20. Туул голын бохирдол 130 км-т  өөрөө цэвэршдэг байсан бол одоогийн гидробиологийн судалгаагаар энэ зайд цэвэршиж чадахаа больсон байна. 

21. Туул голын бохирдлын хамгийн том шалтгаан нь Налайх дүүрэг болон Нийслэл дэх үйлдвэр аж ахуйн нэгжүүдээс гарч буй бохир усыг дутуу цэвэрлэж, эсвэл огт цэвэрлэхгүйгээр Туул голд нийлүүлэх болон нийслэлийн бохир усны сүлжээнд өгөх нь юм. 

22. Туул голыг Монголчууд эх оронч гол хэмээн хайрлан шүтдэг. 

23. Туул голын тухай домог: Хангай, Хэнтийн уулсын эзэн Лусын хаан Онон, Хэрлэн, Туул гэсэн гурван гоолиг сайхан охинтой байжээ. Охидынх нь үзэсгэлэнт царайнаас өдрийн цагаар алтан нар гэрэлтэж, шөнө нь мөнгөн сар цацардаг тул газар холын хан хөвгүүд сэтгэл алдан тэмүүлцгээдэг байжээ. Хаан эцэг нь арга буюу ууган охин Ононгоо Номхон далай хэмээх харийн ханхүүд, дунд охин Хэрлэнгээ мөн л гадаадын Далай нуур гэдэг ханхүүд бэр болгон өгсөн ажээ. Харин бага охин Туул гүнжээ ямагт хаан аавынхаа хөлийг хучиж, харах мэлмий, хайрлах сэтгэл минь болж яв даа хэмээн зарлигдсан ажээ. Ингээд Туул гол хил даван урсдаггүй, дотооддоо Орхон голд цутгадаг болсон юм гэдэг. 

24. Хэрэйдийн Ван хан Тоорилын байнга нутагладаг газар, зонхилох зуслан нь болсон Туулын хар шугуйд Есүхэй баатар, Тоорил хантай анд бололцож, хожим нь түүний хүү Тэмүүжин Тоорил хантай эцэг хүү хэмээлдсэн түүх бий.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт -1 хэмийн хүйтэн байна
Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.57.94.117)
    Щлт
    2025 оны 04 сарын 16 | Хариулах
  • Туул гол (202.9.46.135)
    Лөиө
    2025 оны 04 сарын 15 | Хариулах
  • Ariana (202.21.108.38)
    Wow that’s amazing
    2023 оны 04 сарын 24 | Хариулах
  • Ariana (202.21.108.38)
    Wow that’s amazing
    2023 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Монгол улс, Швейцарийн холбооны улстай хамтран ажиллана
    23 мин
  • Улаанбаатарт -1 хэмийн хүйтэн байна
    1 цаг 0 мин
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 46 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    Өчигдөр 09 цаг 15 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 01 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Уржигдар 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Уржигдар 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Уржигдар 09 цаг 33 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК