Өнгөрсөн Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1870 гомдол мэдээлэл бүртгэгдлээ. Зөрчлийн шинжтэй 1504, хулгайн 26, гэр бүлийн хүчирхийллийн 142 дуудлага ирсэн байна. Харин гэмт хэргийн шинжтэй 72, автомашин согтуугаар жолоодсон 102, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 115, хүний биед халдсан 70 хүний барьж саатуулжээ. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 98, эрүүлжүүлэх байранд хоносон 232, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 67 тохиолдол гарчээ.