Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ихрүүд: Ихэр байна гэдэг хэн хэнийхээ дурсамж, амьдралаар амьдарна гэсэн үг

2024-5-01
0
ЖИРГЭХ

Өнөөдөр “Ихрүүдийн баяр”-ын өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан “24tsag.mn” сайтаас хоёр ихэр болох С.Энхцэцэг, С.Энхчимэг нарыг урин ярилцлаа. Энэхүү ярилцлагаар дамжуулан ихрүүдийн тээж явдаг бодол, тэдний хамтын мэдрэмжийг хуваалцахыг зорьсон билээ.


-Хүн бүр л сонирхож асуудаг болов уу. Ер нь ихэр байх ямар вэ?

-С.Энхцэцэг: -Ялгааг нь нарийн хэлж чадахгүй ч цаг хугацааг хамтдаа туулж, хамт өсөн торниж, хамтдаа хөгжиж өнгөрүүлдэг. Тиймээс ганц хүний тоглолт биш багийн ажиллагаа. Амьдрал нь тэр чигтээ л багийн ажиллагаа юм даа (инээв.сур). Би ихрийгээ хувь ерөөл гэж хэлнэ. Урд нас, дараа төрөл гэж итгэдэг, айхтар сүсэг бишрэлтэй хүн биш ч гэсэн тэр үед хүссэн сайн сайхан нь надтай хамт байх хүн болж биелэсэн юм болов уу.

-С.Энхчимэг: Болсон бүх үйл явдал, дурсамжууд, найз нөхөд хүртэл дундынх. Мэдрэмжүүд ч гэсэн дундынх байдаг.

Яагаад ихэр болж төрсөн юм бол гэж боддог байсан. Тэгэхэд манай найзын ээж нь “Урд насандаа хамт байхыг үнэхээр их хүссэн хүмүүс юм болов уу” гэж билээ. Тэр хариулт үнэн юм шиг, үнэхээр тийм юм шиг санагдаж байсан. Заримдаа манай ихрийн дурсамж надад дурсагддаг.

Өөр, өөрийн амьдралаар амьдарч байгаа боловч ахиад нэг нэгнийхээ дурсамж, амьдралаар амьдарч байх шиг санагддаг.

-С.Энхцэцэг: Миний санахгүй эсвэл түүний санахгүй байгаа дурсамжийг хэн нэгэн нь санаж байдаг. Тиймээс ихрүүд илүү том, илүү олон дурсамж цуглуулж амьдардаг байх. Бусад ихрүүд ч бас бид хоёр шиг дотно болов уу гэж бодож байна. Хоёрдугаар ангид байхад багш маань судалгаа авсан юм. Чамайг хамгийн сайн ойлгож, дэмждэг хүн хэн бэ гэсэн асуултад бид хоёр бие биенийхээ нэрийг биччихсэн байсан гэсэн. Дотно байна гэдэг ойлгохоор л хэмжигддэг. Хэр дотно байна, төдийчинээ ойлголцдог гэсэн үг.

-Ихэр байх олон талаар давуу ч байж мэднэ. Харин сул талыг нь та хоёр юу гэж хардаг вэ?

-С.Энхцэцэг: Ихэр байхын сул тал нь ганцаараа ямар нэгэн зүйлийг хийхээр “хийсэн юм шиг болдоггүй”. Хамгийн сүүлд “Гэм зэм” жүжгийг үзэж байхдаа ийм мэдрэмж авсан. Үзэж байгаа минь сайхан байгаа болохоор хажууд ихэр маань байсан ч болоосой гэж хүсэж байгаа юм. Яг энэ үзэгдлийн дараа тэр надад ямар үг хэлэх байсан нь сонин.

Хамт байх хүслээс болоод үргэлжилж байгаа цаг хугацаандаа “Бүтэн би” оршиж чадахгүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг.

-Та хоёрын хувьд хамгийн удаан хугацаанд хол байсан үе байв уу. Яг тэр мөчүүдэд юу бодогддог бол?

-С.Энхчимэг: Би есдүгээр ангидаа эмнэлэгт хэвтэв ээ. Магадгүй, тэр үе л хамгийн удаан хол байсан цаг хугацаа. Сар гаруйн хугацааг өнгөрүүлсэн. Багаасаа олон ам бүлтэй айлд өссөн, унтахдаа хүртэл ихэртэйгээ хамт унтаад, хүмүүстэй хамт байгаад сурчихсан болохоор анх удаа ганцаар байх мэдрэмжийг мэдэрч, түүний тухай олон тэмдэглэл бичсэн. Хэн нэгэн намайг эргэж ирэхийг хүлээгээд л, хэн нэгэн ирвэл үнэхээр их баярладаг байсан. Нэг удаа ихэр маань над дээр ирэхдээ “амтгүй болчихлоо” гэсээр гоймонтой хуурга барьчихсан ороод ирсэн. Гэхдээ миний хувьд гоё амттай байсан. Тэгээд буцах автобусны мөнгөгүй, 100 төгрөгтэй л яв л уу даа. Би халаасандаа байсан дөчин төгрөгөө өгчихвөл автобусанд мөнгөө төлөөд явчихаж чадах юм байна гээд ярилцаж байгаад өнөөх мөнгөө өгөхөө мартчихаж. Тэгээд би өрөөндөө ороод халааснаасаа мөнгөө олоод уйлж гарсан даа.

-С.Энхцэцэг: Тэгэхэд 14 настай л байсан. Автобусны мөнгө ч үгүй, эргэлтээр очихдоо авч очих хоол ч байхгүй. Тэгсэн мөртлөө очихыг, уулзахыг хүсэж байгаа учраас “туулайчлаад” очдог байсан. Уг нь ингэж болохгүйг мэддэг хүмүүжилтэй, сайн хүүхэд байхыг хүсдэг хүн чинь болохгүй гэж боддог зүйлээ хийн барин байж очдог байлаа шүү дээ. Хэлэх зүйл байхгүй ч хамт байгаа нь л сайхан.

-Амьдралын хамгийн хэцүү үеүдэд ихэр байх нь давуу тал ч юм уу. Хэн ч чамайг гэхгүй байж болох л шүү дээ.

-С.Энхцэцэг: Нэг нь өвдөхөд дагаад өөрөө өвдсөн шиг болж байгаа. Өвдсөн, өвдөлтийг мэдэрсэн ийм цаг хугацааг туулж байна. Энэ мөчүүдэд намайг дэмнэж, түшиж байгаа хүн бол миний ихэр.

Гэхдээ өвдлөө гээд шаналж, зовох албагүй ч шаналал зовлонгүйгээр амьдрахад хамгийн ихээр дэргэдээс эдгээж байгаа хүн.

Ихэр маань байгаа болохоор зарим зүйлд санаа зовохгүйгээр амьдарч байгаа юм шиг санагдаж байна. Надад ганцаардах, өөрийгөө чагнах, өрөвдөх нөхцөл, шалтгааныг өгдөггүй.

Тийм хүчээр л би инээмсэглэн цаг хугацааг өнгөрүүлж чадаж байна. Удахгүй эдгэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа.

-С.Энхчимэг: Хоёр ихэр хамт байхдаа хүчтэй харагддаг гэж хэлж байсан. Хүн болгонд хүчтэй байх, хүчтэй амьдрах боломж бий. Тэр нь зүгээр л нэгнийгээ ойлгох, ярилцах. Ярианы сэдэв хязгаарлагдмал болохоор л ганцаардлыг илүүтэй мэдэрдэг байх.

Бид хоёр насан туршдаа хамт амьдрахгүй. Нэгнээсээ сурч байгаа зүйлс бий. Хэцүү байгаа үед “ихэртээ хэлнэ дээ” гэж бодохоор тайвширчихдаг. Ихэр хүний амьдралаас сурч авсан зүйл минь тайтгарал. Хэлнэ гэж бодоход л тайтгарах хэмжээний уужуу сэтгэлээр амьдарч сурсан юм байна.

Хүмүүс хоорондоо харилцахдаа дотночилж, халуун дулаанаар хандаасай гэж хүсдэг. Тийм боломж байдаг гэдэгт бид хоёр итгэдэг. Ярих зүйлийн хязгаар тавьж, хамт оршдогоо больчихвол илүү ойр дотно болно байх.

С.Энхцэцэг: Хүн болгон хэн нэгэнтэй хамт оршдог. Хүмүүст хүмүүс байгаа гэдгийг ойлгоосой. Тэгэхээр хүн болгоны амьдралд маш олон ихэр байгаа. Өөрийгөө нээж, нээхийг хүсээгүй талаа харуулсан ч тухтай байдаг тийм нэгэн байх боломжтой. Түүнээс гадна би ихрийнхээ бусдын дунд байхдаа мэдэрсэн мэдрэмж, хариу үйлдэл үзүүлж байгааг хараад мэдэрчихсэн сууж байдаг. Тиймээс хэн ч хэнийг ч ойлгох боломжтой. Эргэн тойронд минь оршиж байгаа хүмүүсийг ойлгохыг хүсэж, хичээдэг. Энэ бол ихрүүдийн амьдралаас сурсан зүйл. Ийм хүсэл хүн бүрд байдаг ч тэр болгон хаалга, цонх шиг нээж болдоггүй л байх.

-Ихэр бүр адилхан байдаг эсэхийг мэдэхгүй ч та хоёрт бол бусдыг ойлгож, хайрлах гэсэн сэтгэл, хүсэл арай их байх шиг ээ?

-С.Энхцэцэг: Үүнийг хэлэх гээд хэлж чадахгүй байлаа. Бүгд тийм байх аа. Бусдыг ойлгохыг хүсдэг мэдрэмж байнга л төрдөг дөө.

-Бүх зүйлс тань өөр хоорондоо ав адил байна гэж үгүй. Хэн хэнээсээ авахыг, өөрт байсан ч болоосой гэж боддог зан чанар бий юу?

-С.Энхчимэг : Ихэр ч гэсэн ялгаатай зүйл их байдаг. Хоёр хүн хамт байхын тулд ямар нэгэн тэнцвэр тэнд орших ёстой. Яг тэгж бие биеийнхээ дутууг нөхдөг хүмүүс байдаг шүү дээ. Би аливаа ажилд автамхай хүн учраас нэг зүйлд хэтэрхий их цаг хугацаагаа зарцуулж байхад ихэр маань тэнцвэртэйгээр олон ажлыг амжуулж чаддаг.

-С.Энхцэцэг: Би яаруу, аливаад их шаналдаг болохоор ихрийнхээ тайван уужуу зан чанарыг нь үнэлж боддог.

-“Ихэр болохоор ийм үү, тийм үү” гэдэг асуултыг олон сонссон байх. Тэр болгоноос сэтгэлд тань торж үлдсэн асуулт, үйл явдал байгаа юу. Бидэнтэй хуваалцаач?

-С.Энхчимэг: Зөндөө шүү. Арван жилд цээж зураг даруулаад багшдаа өгөх гэсэн чинь “Нэг л байхад болно” гэж хэлж байсан (инээв.сур)

-С.Энхцэцэг: Ихэр гэхээр жаахан өөр эсвэл гаж ч гэж боддог юм шиг. Бид хоёр ихэр гэдгээ багадаа мэддэггүй байсан. Ихрүүдийг зэрэг хөдөлж, зэрэг боддог байх даа гэж бодож явсан. Хүмүүсийн асуусан хамгийн сонин асуулт бол “Та хоёр нэг аяганаас хоол иддэг үү” л юм даа. Би гайхсан шүү, яагаад гэж бодсон. (инээв.сур)

-Ихрүүдэд маань амьдралынхаа аль нэг үед өөр, өөр сонголт хийхээс зайлшгүй үе тулгардаг л байх даа. Жишээ нь мэргэжил сонголт гэх мэт?

-С.Энхчимэг: Нэг эсийн ихэр учраас хамт байхдаа төстэй зүйлсийг сонирхдог. Би ч гэсэн утга зохиол судлалын мэргэжлээр суралцахыг хүсдэг байсан. Гэхдээ болоогүй л дээ. Хоёулаа бичихийг хүсдэг, уран зохиолд хайртай.

-Ихэр байх нь хэцүү ч юм шиг мэдрэмж төрж байв уу?

-С.Энхчимэг: Ихэр гэдгийг маань мэдчихээд багт хуваарилах болохоор хоёр ихрийг салгана аа, хоёр ихрийг салгаж суулгана гэдэг байсан. Ихэр байна гэдэг зарим талаар харьцуулалт дунд амьдарна гэсэн үг.

-С.Энхцэцэг: Бага наснаас одоог хүртэл, ирээдүйд ч гэсэн биднийг дагаж явах зүйл бол харьцуулалт. Адилхан зүйлийн ялгааг олох дуртай байдаг юм уу, бүү мэд. Тийм болохоор багаасаа “Нэг нь онц сурч байхад нөгөө нь муу сурдаг юм байна” гэж хэлүүлэхгүйн тулд хичээдэг байсан.

Ихрүүд: Ихэр хүүхэдтэй эцэг эх, тэдний эргэн тойронд байдаг хүмүүст хэлэхэд битгий харьцуулаарай. Хэдийгээр адилхан төрсөн ч өөр, өөрийн гэсэн онцлогтой хувь хүмүүс шүү дээ. Тэр ертөнцийг нь хүндлээсэй. Адилхан эсвэл ялгаатай байлгах гэж хичээдэггүй байгаасай гэж хүсдэг. Энэ их чухал асуудал.

-Энэ өдөр хэн нэгэнд зориулж талархлын үг хэлэх үү?

-Ээждээ, гэр бүлдээ, бидний төлөө амьдрал, бүхий л цаг хугацаа, эд эс ширхэг бүрээ зориулсанд үнэхээр их баярлаж явдаг. Хамтад нь, бас хувь хувьд нь хамаг л хайраа зориулж өсгөсөн гэр бүлдээ баярлаж, хайрладаг. Хэн нэгэнд чин сэтгэлийн үгээ хэлж, харамсахгүйн тулд хайртай гэдгээ илэрхийлж байя гэж бид хоёр ярилцаж, шийдсэн.

М.ДЭВЭЭЖАРГАЛ

Эл ярилцлагыг 2023 оны тавдугаар сарын 1-ний өдөр нийтэлсэн.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2491)

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Уржигдар 10 цаг 30 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    Уржигдар 10 цаг 05 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
    Уржигдар 08 цаг 00 мин
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    2026-10-23
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    2026-10-23
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    2026-10-23
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    2026-10-23
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    2026-10-23
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    2026-10-23
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    2026-10-23
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    2026-10-23
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    2026-10-23
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    2026-10-23
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК